fbpx ДЭМБ: Хятад дахь өвчлөлийг үргэлжлүүлэн хянана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Том онцлох
Огноо
Унших
7 минут 48 секунд

ДЭМБ: Хятад дахь өвчлөлийг үргэлжлүүлэн хянана

БНХАУ-ын зарим мужид улирлын чанартай вирусын гаралтай амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлэх болсон. Үүнтэй зэрэгцэн Хятадын хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүдийг сандал дээр хүлээн авч байгаа гэрэл зургууд шил дараалан цацагдах болсон нь олон улсын анхаарлыг татаад буй. Дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч БНХАУ-д халдварын тархалт нэмэгдэх болсон учир ДЭМБ-аас халдварын тархалт, өвчлөлийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэний дагуу Бээжингээс албан ёсоор мэдээлэл өгчээ.

Promedmail.org: “Онош нь тодорхойгүй өвчлөл Хятадад нэмэгдсээр байна”

“COVID-19” цар тахлын асуудал дөнгөж намжаад байгаа энэ цаг үед БНХАУ-д дахин өөр төрлийн шинэ өвчлөл нэмэгдэхвий гэсэн айдас дэлхий нийтэд байна. Энэ нь ч тодорхой шалтгаантай. Учир нь энэхүү амьсгалын замын өвчлөл нь ковидын хоригийг цуцалснаас хойш өргөн хүрээг хамарч буй томоохон тохиолдол юм. Мөн үүний зэрэгцээ “promedmail.org” нийгмийн эрүүл мэндийн төвийн албан ёсны мэдээллийн сайтад дээрх өвчлөлийн талаар мэдээлэхдээ “Онош тодорхойгүй вирусын гаралтай өвчлөл” хэмээн онцолсон нь багагүй шуугиан тариад байгаа билээ. Тус сайтад “Бээжин болон Лиаонинг мужид хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж уушгины хатгалгаа өвчнөөр өвчилж байна” гэжээ. Далянь хотын хүүхдийн эмнэлгийн үүдний танхим судсаар дусал хийлгэж буй өвчтэй хүүхдээр дүүрэн байна. Далянь хотын төв эмнэлгийн ажилтан "Өвчтөнүүд хоёр цаг дугаарлаж байна. Бид өвчтөнүүдийг яаралтай тусламжийн тасагт хэвтүүлж байгаа. Амбулатори аль хэдийн дүүрсэн” хэмээн мэдээлсэн юм. Мөн зарим сургуулийн хүүхдүүдээс гадна багш нар олноор хатгалгаа туссан учир сургуулиуд түр хичээллэхгүй болжээ.

ДЭМБ: Цаг алдахгүй мэдээллийг шинэчилнэ

ДЭМБ-ын сайтад мэдээлснээр аравдугаар сарын дунд үеэс эхлэн Хятадын хойд бүс нутгаар амьсгалын замын өвчин тэр дундаа хүүхдүүдийн дунд өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь ДЭМБ-аас хянадаг мониторингийн судалгаанаас харагдах болжээ. Тиймээс ч өвчлөлийн тохиолдлуудын шинжилгээний хариу, нарийн мэдээллийг явуулахыг ДЭМБ-ын зүгээс Бээжин рүү хүсэлт илгээсэн.

Харин БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны удирдлагууд өвчлөлийг хүйтний улирлаас шалтгаалсан улирлын чанартай амьсгалын замын өвчлөлтэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд томуу, микоплазмын гаралтай уушгины хатгалгаа хэмээн мэдэгдсэн бөгөөд ямар нэг оношлох боломжгүй вирус биш гэдгийг баталж байгаа юм. Харин ДЭМБ-ын зүгээс өөрсдийн албан ёсны сайтад мэдээлэл байршуулсан байна. Тус байгууллагын албан ёсны мэдээлэлд дурдсанаар БНХАУ-ын эрүүл мэндийн хорооны удирдлагуудтай байнга холбоотой байж, нөхцөл байдлыг хянах бөгөөд нэмэлт мэдээллүүдийг цаг тухай бүрт нь мэдээлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ төрлийн өвчлөл нь голдуу хүүхдүүдэд тусдаг бөгөөд одоогоор БНХАУ-ын Бээжин, Лианинг зэрэг хойд хэсгийн бүс нутгаар тархалт элбэг байгаа учир эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн гэж онцолсон байна.

ДЭМБ-аас зөвлөмж гаргав

ДЭМБ-аас Хятадад байгаа хүмүүст томуу, COVID-19 болон амьсгалын замын бусад өвчний эрсдэлийг бууруулах арга хэмжээг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Үүнд:

•Өвчтэй хүмүүстэй аль болох уулзахгүй байх

•Өвдсөн бол гэртээ байх

•Шаардлагатай бол шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж авах

•Маск зүүх

•Өрөөний агааржуулалтыг нэмэгдүүлэх

•Гараа тогтмол угаах

•Дасгал хийх

Мөн боломжтой бол амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл аялалаар явахаас зайлсхийх, шинж тэмдэг илэрсэн бол эмнэлгийн тусламж авах, аяллын түүхээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ хуваалцахыг зөвлөж байна. Харин дээрх тохиолдолтой холбогдуулан аливаа хязгаарлалтыг санал болгохгүй хэмээн мэдэгдсэн байна.

ХӨСҮТ: Хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байна

Харин өмнөд хөршид амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ манай улсад урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа талаар ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгальмаа "БНХАУ-аас ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа тус улсад микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэж мэдэгдсэн. Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусын халдвар, “COVID-19”-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн. БНХАУ-д цар тахлын хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. Микоплазм шалтгаантай хатгаа нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгсөн. Зарим улсад жилийн дөрвөн улиралд бүртгэгддэг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг ч тав хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм” гэв. БНХАУ-д өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Энэ сарын 24-ний өдөр хийсэн түргэвчилсэн үнэлгээгээр дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд явцын эрсдэлийг дахин БНХАУ-д дэгдсэн өвчлөл манай улсад хэр нөлөөлөх вэ гэсэн үнэлгээ хийхэд мөн дунд гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс тандалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж, нөхцөл байдлыг тогтмол хянаж байгаа тухайгаа Ж.Байгальмаа дарга онцолсон.

Дашрамд дурдахад микоплазм шалтгаант уушгины хатгааг PCR шинжилгээгээр оношилдог юм байна. Одоогоор Монголд оношилж байгаа PCR шинжилгээ олон улсын стандартад нийцсэн, өндөр чадвартай болохыг онцолсон. Мөн Амьсгалын замын уушгины хатгалгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна. Үүнээс гадна БНХАУ руу зорчиход ямар нэг хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй гэв. Харин ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга Б.Энхжаргал "ХӨСҮТ-ийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 449 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаант хатгаа өвчний 102, “COVID-19”-ийн шалтгаант хатгаа өвчний 19 тохиолдол бий. Мөн сүүлийн үед салхин цэцгийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор 72 хүн хэвтэн эмчлүүлж байна. Мөн ХӨСҮТ-ийн хүлээн авахаар хоногт 80-140 хүн үйлчлүүлж байгаа" гэв.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Протокол: Шүүх байгуулах хуулийн төслийг дэмжлээ
Протокол: Шүүх байгуулах хуулийн төслийг дэмжлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​