fbpx “Тог”-оо тохируулсан айлын төлөх мөнгө багасна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
7 минут 51 секунд

“Тог”-оо тохируулсан айлын төлөх мөнгө багасна

Цар тахлын үед цахилгаан, дулааны мөнгийг төрөөс даах шийдвэр гаргаж байв. Гэтэл энэ шийдэр гарснаас хойш ердөө дөрөвхөн цагийн дараа Улаанбаатар “унтарч” 1.5 саяулаа сандралдсан. Үнэндээ айх, гайхахаас илүү нийтээрээ хөлдөх, хүний амь настай холбоотой төсөөлөхийн аргагүй эрсдэл хүлээхэд ойрхон байсан. Энэ бол эрчим хүч ямар үнэ цэнтэй болоод цагаа тулахаар хэр эмзэг эх үүсвэр вэ гэдгийг бидэнд мэдрүүлж өгсөн нэгээхэн жишээ. Үүнийг сануулсны учир нь жил ирэх тусам хүн ам нэмэгдэж, цахилгаан дулааны хэрэглээ өсөхийн хэрээр эрчим хүчний салбар ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Хэрэглээ өссөөр байгаа ч эх үүсвэр байрнаасаа хөдлөхгүй байна. Мөн одоогийн станц, тоног төхөөрөмж хэтэрхий хуучирсан. Мөддөө шинэ эх үүсвэр ашиглалтад орно гэсэн хүлээлтгүй нөхцөлд эрчим хүч, дулааны хүчин чадал тартагтаа тулж, “гал унтраасаар” олон жил болж буй юм. Тиймээс айл өрх бүр чийдэнтэй, дулаахан өвөлжихийн тулд дор бүрнээ хичээхээс аргагүйд хүрлээ.

ЦАХИЛГААН ХЭРЭГСЛҮҮД ХҮЛЭЭЛГИЙН ГОРИМД БАЙХДАА 10 ХУВИЙГ “СОРЖ” БАЙДАГ

Нэг ёсондоо цахилгаан, дулаанаа гамнах нь төрийн үүрэг хариуцлага байхаа больж түмэн олон нэг бүрийн “чийдэнтэй” үлдэх асуудал болсныг эрчим хүчний инженерүүд тооцож гаргажээ. Тухайлбал, өчигдөрхөн дулааны гуравдугаар цахилгаан станц дээр очиход тоолуурын горим 170 МВт давсан. Усны зарцуулалт 8100 тонноор хэмжигдэж байв. Уг нь өмнөх жилүүдэд өдийд буюу арваннэгдүгээр сарын сүүлчээр 155-157 МВт байдаг бол энэ жил 173 МВт хүрсэн нь иргэдийн эрчим хүчний хэрэглээ хэр өсөлттэй байгааг харуулж байна.

Харин усны зарцуулалт өмнөх жилүүдтэй харьцуулахад 400 тонноор илүү буюу 8500 тонн байгаа. Удахгүй 9000 тонн хүрч мэдэх нь. Хэрэв энэ янзаараа өсөөд байх юм бол импортын цахилгаан болоод Улаанбаатар хотын хэмжээнд ус, дулааныг хязгаарлахаас аргагүйд хүрнэ. Цаашлаад илүү ч том эрсдэл дагуулж мэдэх юм. Энэ нөхцөлд айл өрх, иргэн бүрийг эрчим хүчээ хэмнээч гэж хэлэхээс өөр арга алга. Ер нь хамгийн хямд эх үүсвэр бол хэмнэлт юм шүү гэдгийг өдөр бүр, цаг минут тутам тоолуурын зүү ширтэж суудаг инженерүүд учирлалаа. Иймээс олон нийтэд эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, хэрэглээг хэвшүүлэх “Тог-оо тохируулъя 17:00-22:00 цаг” нийгмийн нөлөөллийн аяныг эхлүүлжээ.

Эрчим хүчний системийн арваннэгдүгээр сарын 15-21-ний өдрийн долоо хоногийн оргил ачааллаас харвал 15-ны өдрийн 20:00 цагт 1419 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 134 МВт-аар өссөн бол хамгийн их импорт 16-ны өдөр 302 МВт хүрсэн байна.

Цахилгаан хэрэгслүүд хүлээлтийн горимд байхдаа цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 хувийг зарцуулж байдгийг судалгаагаар тогтоосон. Зурагт, wifi төхөөрөмж, гар утасны цэнэглэгч, хэт богино долгионы зуухууд хүлээлгийн горимд залгаатай байх үедээ 3-10 Вт цахилгаан эрчим хүч хэрэглэж байдаг. Өвлийн улиралд манай улсын эрчим хүчний хэрэглээ огцом өсөж, 17:00-22:00 цагийн хооронд эрчим хүчний системийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед чадлын дутагдалд орох, импортын хэрэглээ нэмэгдэх, улмаар эрчим хүчний хязгаарлалт хийх болзошгүй эрсдэлтэй. Тиймээс иргэн, айл өрх, аж ахуй нэгж, эрчим хүчний хэрэглэгч бүр цахилгаанаа тохируулж, хэмнэлттэй хэрэглээнд нэгдсэнээр эдийн засгийн болон байгаль орчны асар их үр өгөөжтэй. Энэ мэтээр иргэд эрчим хүчээ хэмнэх юм бол маш том үр дүн гарна гэдгийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун хэлсэн юм.

АЙЛУУД ЭРЧИМ ХҮЧНИЙ “ШИМЭГЧ”-ЭЭС САЛЖ ЧАДВАЛ ЭДИЙН ЗАСГАА ХЭМНЭНЭ

Нэгэнт бүх нийтээрээ өвлийг өнтэй давахад эрчим хүчээ хэмнэхээс аргагүй. Харин ямар дадал суулгах, энгийн зүйлээс ч санаанд багтамгүй эрчим хүч, эдийн засаг хэмнэж болох вэ гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийг дэмжин ажиллаж буй АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран судалгаа хийжээ. Үр дүнд нь эрчим хүчний “шимэгч хорхой”-г оновчтой тодорхойлж тэмцэж чадвал гайхалтай үр дүн гарах аж.

Тэгвэл "Тэр бүр нүдэнд харагдахгүй мэт боловч бага багаар эрчим хүчийг шимэгчилдэг энгийн хэрэглээг таньж мэдэж, тэдэнтэй тэмцэх дадал чухал гэдгийг мэднэ. Гэхдээ тэр бүр бодит амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүй байна. Эрчим хүч хэрхэн хэмнэх энгийн мэдлэг мэдээллийг олон нийтэд сайн өгмөөр байна" гэж СБД-ийн иргэн Г.Туяа хэлсэн юм.

Мэргэжлийн байгууллагын судалгаанаас харвал индүү, тоос сорогч, угаалгын машин, цагийн тохируулгатай будаа агшаагч зэргийг 17:00-22:00 цагаас өөр үед ашиглах хэрэгтэй юм байна. Индүү 17-26 ширхэг 100 Вт-ын чийдэнтэй тэнцэх цахилгаан хэрэглэдэг. Индүүг нэг цаг ашиглахад 210 төгрөгийн эрчим хүч зарцуулдаг. Сард нэг өрх дунджаар дөрвөн цаг индүү ашигладаг гэж тооцвол өдрийн тариф 840 төгрөг, шөнийн тарифаар 640 төгрөг зарцуулна. Ингэснээр 21:00 цагаас хойш индүүгээ ашиглавал жилд 2400 төгрөг хэмнэнэ. Цайны нэг цагийн хугацаанд нэг суурин компьютерийг унтрааснаар жилд 8900 төгрөг, ширмэн плиткаа индукцийнхээр сольсноор сард 8000 төгрөг хэмнэнэ.

Хоёр тарифт тоолууртай бол цахилгаан хэрэгслээ 21:00-06:00 цагийн хооронд ажиллуулах юм бол төлбөрөө хоёр дахин багасгах боломжтой. Гар утасны цэнэглэгчээ залгаатай хэвээр нь үлдээдэг бол жилд 560 төгрөг дэмий үрэгдүүлнэ. Ашиглахгүй байгаа хэр нь залгаатай цахилгаан хэрэгслүүд өрхийн хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг. Таван минут шүршүүрт ороход ванны 1/3-тэй тэнцэх хэмжээний ус ордог. Энэ нь ус халаах эрчим хүчийг хэмнэж байгаа хэрэг. Эрчим хүчний хэмнэлттэй А, А+, А++ ангиллын гэр ахуйн цахилгаан хэрэгслийг сонгосноор зардлаа 15-30 хувь хэмнэнэ. Энэ мэтээр эрчим хүч хэмнэх энгийн дадал зуршлуудыг айл гэр, албан газрууд алхам тутамдаа мөрдөж чадвал таны төлдөг мөнгө багасна. Судалгаагаар зардлаа 2-3 дахин бууруулдаг гэж үздэг аж.

С.УЯНГА

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Пестицидийн хяналтгүй хэрэглээг илрүүлэх эрэлд гарсан гурван цуврал
Пестицидийн хяналтгүй хэрэглээг илрүүлэх эрэлд гарсан гурван цуврал
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​