fbpx Ураны “тоо”-нуудыг УИХ-гүйгээр тохирч болох уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
5 минут 27 секунд

Ураны “тоо”-нуудыг УИХ-гүйгээр тохирч болох уу?!

Манайхан уранаа Францтай хамт ашиглахаар болсон. Францын “Орано групп”-тэй Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн зун Монголд хэд хэдэн уулзалтыг хийсэн. Улмаар сарын өмнө манайхан Францад очоод хэлэлцээ хийж, протоколд гарын үсэг зурчихаад ирсэн. Тэгж ирснээс хойш “...Хачин сайхан тохирлоо. Тав, түүнээс дээш 19 хүртэл хувиар роялти авна. 30 жилийн хугацаанд 3.2 тэрбум орчим ам.долларын орлого олно. 4.5 тэрбум ам.долларын цэвэр ашигтай байна. Үүнээс 1.6 орчим тэрбум ам.долларыг АМНАТ хэлбэрээр авна. Энэ нь төслийн ашгийн 25 орчим хувь болно. Ашиглалтад ороод л жил бүр татвар хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авна. “...Үндсэн хуулийн 6.2 дах заалтаа өгөөжийн 50+1 хувь нь Монголын талд байх ёстой” гэсэн зарчмыг баримталсан. Францын тал Монгол Улсын Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандлаа” гэцгээгээд л байна. Өөр олон “тоо” дуулдаж байна. Хальт сонсохоор нээрээ л хачин сайхан яриа тохироо гэмээр байгаа юм. Гэхдээ цаанаа ихээхэн ноцтой уршиг урхаг дагуулж мэдэхээр боллоо.

Яагаад гэхээр Францад гарын үсэг зурсан хэлэлцээний протоколоор нарийн ширийн маш олон тоог тохироод иржээ. Хамгийн гол нь энэ олон “тоо”-г УИХ-ын ямар нэг оролцоогүйгээр ярьж тохирсон. Энэ нь асуулт, асуудал хоёрыг дагуулаад эхэллээ. Тодруулбал, “...Ураны асуудлыг УИХ-гүйгээр ярьсан нь Үндсэн хуулийн хэд хэдэн зөрчил үүсгэчихэв үү” гэж энд тэнд мэр сэр яригдаад багагүй хугацаа өнгөрөв.

Үнэхээр ч Үндсэн хуулийн 3.1-д “...Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг. Энд “...Сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллага” гэж тодорхойлсон нь УИХ юм. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд ч “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж заасан. Мөн Үндсэн хуулийн 6.2-т “...Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн. Хуулийг зөвхөн УИХ тогтоодог. Нэг үгээр хэлбэл, ураны асуудлыг УИХ-аар яригдаагүй байхад ийм түвшинд хүртэл “ярина” гэдэг томоохон асуудал дагуулна.

Үүнээс гадна, эхэнд өгүүлсэн тоонууд дунд “...Энэ төслөөс бүх төрлийн татвараа авах, өсөн нэмэгдэх орлогоос роялти авах гэх зэргээр Монголын талын өгөөж 50+1 байна “гэсэн нь “...Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлдөө Монгол Улс давуу эрхийн 10 хувь эзэмших, эхний байдлаар тохиролцсон” гэдэг мэдээлэлтэй уягдаж байна. Өөрөөр хэлбэл, Зөөвч овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглахад Франц 90, Монгол 10 хувь эзэмшихээр яригдаад эхэлсэн бололтой юм. Гэтэл Цөмийн энергийн тухай хуулийн 5.3-т “...Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гээд заачихсан байдаг. Энэ мэтийн хэд хэдэн асуудал одоохондоо “нууц”-аар яригдаж буй Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн гэрээний “халуун” сэдэв нь болоод байгаа аж.

Нөгөөтэйгүүр өмнө нь яг ингээд алдчихсан гашуун түүх манайд бий л дээ. Америкт оччихоод өнөөдрийг хүртэл баригдахгүй яваад байгаа Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээ бол яг энэ. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа УИХ мэдээгүй байхад Дубайд очиж хэлэлцээ хийгээд л буруутсан. Түүнийгээ дараа нь “...Дубайн гэрээ гэж андуураад байна. Гэрээ биш зүгээр л санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээр шүү дээ” гэж тайлбарлаад нэмэр болоогүй юм. Өнөөдрийг хүртэл өөрөө эзгүй, хөлд нь баахан хүн үрэгдчихсэн, чирэгдчихсэн баларч байна. Тэр утгаараа, Франц дахь ураны “гэрээ” нь Монголд улс төрийн “гэмт хэрэг” болоод дуусаж ч мэдэх юм. Ийм л болчихлоо.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин.

Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж, орон нутгийг орхисон уу
Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж, орон нутгийг орхисон уу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​