fbpx Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улирааж, Ж.Батжаргалыг шинээр сонгохыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
2 минут 42 секунд

Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улирааж, Ж.Батжаргалыг шинээр сонгохыг дэмжлээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улирлуулан сонгох санал хураалтыг явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг томилохыг гишүүдийн олонх дэмжжээ. МАН-ын бүлгийн санал, нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Б.Саранчимэг танилцуулав. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын II дунд сургууль, 1990 онд МУИС-ийг банкны эдийн засагч, 1996 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгсчээ. 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. "Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ж.Батжаргалыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжсэн юм. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

Мөн УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Ингэснээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилох шаардлагатай болсон юм. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар ерөнхий нарийн бичгийн даргад Д.Энхбатыг нэр дэвшүүлжээ. Өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх томилгоог хэлэлцэн түүнийг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжсэн юм. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Энхбатыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Авлигын шүүх, нүүрсний хулгай хоёрын “хүйн холбоо”

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​