fbpx “...Гахай илүү эрхтэй” хэмээх гажиг буюу журмуудыг “журамлах” сураг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 19 секунд

“...Гахай илүү эрхтэй” хэмээх гажиг буюу журмуудыг “журамлах” сураг

Английн зохиолч Жорж Орвеллийн “Амьтны ферм” гэдэг тууж бий. Улс төрийг гадарладаг, доторлодог бүгд мэднэ. Учир нь бараг 80 жилийн өмнө анх хэвлэгдэж байсан ч өнөө хэр нь дэлхийн улс төрийн “ширээний ном” хэвээр байгаа юм. Үйл явдал нь фермерээ эсэргүүцэж бослого гаргасан амьтдын тухай өгүүлдэг. Харин ялалтын дараа бослогыг удирдсан гахайнууд илүү эрх мэдлийг эдэлдэг. Тодруулбал, амьтад ялалтаа байгуулсны дараа долоон дүрэм баталж, түүнийгээ хонь, үхэр, оготно гэлтгүй бүгд цээжилцгээн мөрдөнө. Гэвч удалгүй эрх мэдэлд умбасан гахайнууд “долоон дүрмээ” гуйвуулан “...Бүх амьтан тэгш эрхтэй, гэхдээ гахай давуу эрхтэй” болгож өөрчилдөг. Санаа нь эрх баригчдыг гахайтай, ард иргэдийг хонь малтай зүйрлэж хошин байдлаар бичсэн гэдэг. Тэгвэл энэ зохиолын агуулга манай улс төрийн хүрээнийхний бараг бүх “үйлдэл” дээр ямар нэг орчуулгагүйгээр шууд буугаад байдаг юм. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа бас л харагдлаа. Юу гэвэл Засгийн газрын хуралдаанаар “Захиргааны хэм хэжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан”, “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-ны нэгдсэн дүгнэлтийг танилцуулжээ. Тэдгээр тайланг үндэслэн зарим эрх бүхий албан тушаалтны нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг Ерөнхий сайдын захирамжаар хүчингүй болгохоор болсон байна. Цаашилбал, ингэж хуулиар тусгайлан олгосон заалт, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан хуулиар олгоогүй эрх мэдлийг журмаар олж авдаг болчихсон. Манайхан “...Хуулиас давсан журам” гээд мөн ч олон жил ярьж бичицгээж байна. Харамсалтай нь өнөөг хүртэл хуулиас давсан, тэр ч байтугай хуулиасаа шал өөр журмууд хэрэгжсээр л ирсэн. Хэн ч хөнддөггүй. Яагаад гэхээр тэр нь “гахай” төрүүлдэг. Бас “гахай”-ны эрх ашгийг хангадаг болохоор тэр л дээ. Ийм журмын жагсаалт гаргавал талийна. Ялангуяа олон нийтээс асуувал “...Цөөрүүлээд 500 дотор болгоно” гэснээс нь ч бууна. Наад захын жишээ гэхэд саяхан Боловсролын багц хууль батлагдлаа. “...Гоё хууль” л гээд байгаа юм. Гэтэл хэрэгжихэд маш хүндрэлтэй. Одоо тэр хуулийг дагасан журмууд буюу захиргааны хэм хэмжээний акт гарах гээд дуншиж байна. Тэр болтол салбарын үйл ажиллагаа дээр дооргүй ойлгомжгүй бөгөөд гацах байдалтай болчихоод байна. Эхнээсээ гарч байгаа журмууд нь хуульдаа хүндрэл учруулж болзошгүй болж байна, бас. Угаасаа Монголын хөрсөн дээр буухад хэцүү хуулийг дахин давуулаад дүрэм журам батлахаар яах нь тодорхой л доо. Ер нь тухайн салбарын хуульд захиргааны хэм хэмжээний акт гаргах бүрэн эрхийг Засгийн газрын гишүүнд олгосон байдаг. Бас захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахад нөлөөллийн шинжилгээ хийх, нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах, эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэх зэрэг ажиллагааг заавал хийсэн байхыг Захиргааны ерөнхий хуулиар журамласан. Хэрэв хуульд заасан хязгаарыг давсан, дээр хэлсэнчлэн “...Гахай илүү эрхтэй” гэсэн журам хийсэн тохиолдолд салбарынх нэр хүнд шалан дээр унана. Мөн албан хаагчдын мэдлэг, боловсрол, мэргэшил хөндөгдөнө. Ингээд нийгмийн шүүмжлэлийн бай болно. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм журмуудаа гаргах бүрэн эрхийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлан хуулиар тогтоосон хүрээ, хязгаарт багтаан явуулах ёстой л гэсэн үг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний акт нь “...Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, “...Тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх”, “...Тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх”, “...Шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх”, “...Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх”, “...Хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”, “...Тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх”, “...Бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх”, “...Баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх”, “...Хуульд заасан бусад шаардлагыг хангасан байна” гэсэн “шалгуур”-уудтай байдаг. Тиймээс энэ хүрээнд журмуудыг “журамлах” хэрэгтэй. Гэхдээ үүнтэй зэрэгцээд “...Гахай илүү эрхтэй” хэмээх агуулгатай энэ гажгийг засаж чадах уу гэдэг асуулт бас тавигдаж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргосон шувууд маань томилсон шүүгч нартаа захиж байгаа“
“Сонгууль хүртэл тэсчихвэл Л.Оюун-Эрдэнэ зайлж, бүх зүйл сайхан болно гэж оргосон шувууд маань томилсон шүүгч нартаа захиж байгаа“
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​