fbpx Үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
11 минут 19 секунд

Үндэсний хорооноос түгжрэлийг бууруулах төлөвлөгөөгөө танилцуулав

Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны V дугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт боллоо. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.

Б.Дэлгэрсайхан: Метроны төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх бүхий л арга замыг эрэлхийлж ажиллана

Тэрбээр "Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй автозамын түгжрэлийн асуудалд дүн шинжилгээ хийх, түгжрэлийн сөрөг нөлөөллийг бууруулах, гарц шийдлийг эрэлхийлэх нэгдсэн нэг бодлогын дор зангидаж үйл ажиллагаагаа явуулан цаг алдалгүй үр дүнд хүрэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, холбогдох яам агентлагуудтай хамтран 2022 оны 341 дүгээр тогтоолоор хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороог байгуулсан билээ. Миний бие цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас гадна хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, дагуул хот байгуулах, хүн амын хэт төвлөрлийг задлах зорилгоор Чингисхаан олон улсын нисэх буудлыг түшиглэсэн шинэ хот байгуулах, эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ зуун мод хот байгуулах ажлыг ахалж ажиллахаар болоод удаагүй байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Алсын хараа-2050", Улаанбаатар хотын шинэчилсэн ерөнхий төлөвлөгөө-2040, зэрэг суурь бодлогын бичиг баримтууд, орон нутгуудыг тэнцвэртэй хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотыг амьдрахад таатай, хүн төвтэй хот болгон хөгжүүлэх, зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Мөн "Шинэ сэргэлт"-ийн бодлогын дунд хугацааны үндсэн зорилтын нэг болох Хот хөдөөгийн сэргэлт зорилтын хүрээнд хөгжлийн тэнцвэрийг хангах, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих замаар хотын хүн амын хэт төвлөрлийг бууруулах, хүн амын шилжилт хөдөлгөөний зохистой түвшинд барих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Статистик судалгаагаар, 1.7 сая хүн буюу Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг, улаанбаатар хотод амьдарч байна. Түгжрэлийн асуудалд Улаанбаатар хотын шинэ удирдлагатай хамтран анхаарал хандуулан ажиллаж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг мөн эрчимжүүллээ. Монгол Улсын Засгийн газраас метротой болох түүхэн шийдвэр гаргалаа. Метроны төслийн эхний ажлууд хийгдэж, удахгүй олон улсын зах зээлд нээлттэй тендерийг зарлана. Энэ асуудалд Хотын удирдлага гол үүрэгтэй ажиллаж байгаад талархаж байна. Метроны хувьд өмнө нь хэд хэдэн судалгааг хийж байв. Харин энэ удаа Засгийн газрын хэмжээнд авч үзэж шийдвэрлэснээрээ онцлог юм. Энэ нь түгжрэлийг бууруулах ажилд томоохон алхам болно. Миний бие метрог аль болох богино хугацаанд барих бүхий л арга замыг ирэлхийлэн ажиллах болно. 2024-2028 онд эхний ээлжийн шугмуудыг хэрэгжүүлсэн байдлаар тусгаад байна. Санхүү, хөрөнгө мөнгөний асуудлыг харахад боломжийн хэмжээнд хэрэгжүүлнэ гэсэн итгэл үнэмшил харагдаж байна. Бодлогын томоохон бичиг баримтын хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх түүнтэй уялдуулах урт, дунд хугацааны товчхон, харин ойрын хугацаанд нэн даруй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж энэ удаагийн үндэсний хорооны хурлаар гишүүд та бүхнээр хэлэлцүүлж байна. Түгжрэлийн бас нэг үндсэн шалтгаан нь төрийн үйлчилгээг хотын төв рүү хэт төвлөрсөн байдлаар шийдсэн асуудал юм. Тиймээс хотыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах дэд төвийг байгуулах, зах хэсэгт төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэдэг байх дээр хотын удирдлагуудтай тодорхой ажил хийхээр төлөвлөлөө. Ирэх жилээс тодорхой бүтээн байгуулалтын ажил өрнөж, эхэлнэ” гэдгийг онцолж байв.

200 мянган иргэнийг автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлнэ

Үндэсний хорооны хурлын үеэр Нийтийн тээврийн салбарыг шинэчлэх түүнтэй холбоотой авах арга хэмжээний талаарх илтгэлийг Үндэсний хорооны ажлын албаны ахлах мэргэжилтэн Б.Тамир танилцууллаа. Түүний илтгэлээс онцлоход,

-Манай үндэсний хороо нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийг хэрхэн өөрчлөх, хэрхэн бэлдэх, нийтийн тээврийн үнэ тарифыг иргэдэд аль болох хялбар байдлаар шийдэх тухай судалгааг хийлээ.

-Бид 2025 он гэхэд 200 мянган иргэнийг хувийн автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлэх боломжтой гэж харж байна. Олон улсад хэрэгждэг "3Е"-гийн зарчмаар энэ боломжийг тооцоолсон.

-Одоогийн байдлаар Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 8-9 км цаг байна. 2024 онд үүнийг 30-35 км цаг. Цаашдаа 50-60 км цагт хүргэх боломжтой гэж тооцож байна.

-Нийтийн тээврийн сүлжээнд иргэд маань хотын нэг захаас нөгөө зах хүртэл ямар нэгэн дамжин суулт хийхгүйгээр нэг автобусаар гарч байна. Мөн гол гудамж зам руу төвлөрсөн төвлөрлийг үүсгэдэг ийм нөхцөл байдалтай байна. Тухайлбал, Хархорин захын арын буудал дээр гэхэд 28 чиглэлийн автобус давхцал үүсгэн зогсдог. Мөн хуучин Петербургийн буудал дээр 22 чиглэлийн автобус зогсож байна. Үүнээс үүдэн иргэд яг өөрийн суух автобусандаа суухаас биш дамжин суух гэсэн ойлголтгүй байна.

-Бид эхний ээлжинд богино хугацаандаа Улаанбаатар хотын таван гол магистрал зам дээр нийтийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх байдлаар автобусыг өглөө оройны ачаалал өндөр цагт нь 1.3 минутын интервалтайгаар хөдөлгөөнд оролцуулна.

-Үүний дараа зургаан тойргийн 12 чиглэлд 98 автобусыг 2.5-5 минутын интервалтайгаар зорчуулна. Тухайн тойрогт автобуснууд өөдөөсөө зөрж зорчино гэсэн шийдлүүлийг танилцуулсан юм.

“Цахим гэрчилгээ олгосноор түгжрэл 20 хувь буурах боломжтой”

Улаанбаатар хотын автомашины цахим гэрчилгээний талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга Б.Давааням танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд RFID цахим гэрчилгээ олгох ажил үргэлжилж байна. Ухаалаг систем RFID-ийг суурилуулснаар Улаанбаатарын авто зам дээрх 2.8 сая зорчилт хөдөлгөөнийг зохицуулах боломжтой. Мөн автозам дээрх зөрчил эрс багасч, зохиомлоор үүсдэг түгжрэлийг 20 хувь бууруулах боломжтой. Жолооч хөдөлгөөнд соёлтой оролцохоос гадна замын хөдөлгөөний танхайрлыг зогсоох нөхцөл бүрдэнэ гэж тооцоолсон гэв.

Д.Оюунболд: Зогсоолын менежмэнт хийнэ

Зогсоолын үйл ажиллагаа, ачааны машины хөдөлгөөн зохицуулалтын талаар Үндэсний хорооны ажлын албаны хууль зүйн асуудал хариуцсан шинжээч Д.Оюунболд танилцууллаа. Тэрбээр “Нийслэлд өдөрт 250-300 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Үүний 64 хувь нь хувийн машин байна. Үүний 44 хувь нь ажлын шугмаар хөдөлгөөнд оролцдог. Сургууль цэцэрлэгт хүүхдээ өгөх авахад 25 хувь, амралт чөлөөт цагаа өнгөрөөхөөр 17 хувь, бусад зорилгоор 14 хувь нь оролцож байна. Нийслэлийн хэмжээнд 70 мянга орчим зогсоол байдаг. Үүнийг цаашид гурван бүсчлэлд хувааж, зогсоолын төлбөрийн менежмэнт нэвтрүүлнэ. Энэ бүсүүдэд зогсоолын төлбөр харилцан адилгүй байна. Зогсоолын хүрэлцээ бага газарт төлбөр өндөр. Зогсоол их газар харьцангуй бага байна. А бүсэд нэг цаг нь 5000, хоёрдугаар бүсэд 4000, гуравдугаар бүсэд 3000 төгрөг байхаар саналаа НИТХ-д хүргүүлээд байна. Ингэснээр Нийслэлийн Замын хөгжлийн санд төвлөрөх төсөв нэмэгдэнэ. Мөн зогсоолын үйл ажиллагаан дээр тавьж буй хяналтыг сайжруулах боломжтой” гэлээ.

“14 байршилд зам, гүүрийг шинээр барьж байгуулж байна”

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг нэгдсэн бодлогыг танилцуулав. Тэрбээр “Автозамын сүлжээг нэмэгдүүлэх, гол болон туслах гудамж замын холбоосыг сайжруулах зорилгын хүрээнд 2023 оны нийслэлийн төсөвт шилжих 36.0 тэрбум, шинэ 87.4 тэрбум төгрөгийг тусган баталж, 14 байршилд 19.27 км авто зам, гүүрийг шинээр барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Эдгээр зам, замын байгууламж, гүүрийн ажлыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. “Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн хоёрдугаар шугамын ТЭЗҮ-г боловсруулсан ба нарийвчилсан зураг төслийг эцэслэн 2024 оны хоёрдугаар улиралд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. “Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн нэгдүгээр шугамын чиглэлийг тодорхойлохоор ажиллаж байна. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлийн төлөвлөлтийг судалж, өөрчлөх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг ажилласан бөгөөд долоон чиглэл санал болгож, тусгайлсан мэргэжлийн багийн судалгаатайгаар эдгээрээс сонголт хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас төслийн нэгдүгээр шугамын чиглэл сонголтын урьдчилсан харьцуулсан судалгааг гүйцэтгэгч “Пома” группээр гүйцэтгүүлэхээр тохиролцоод байна” гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Газрын албаныхан Засгийн газрын тогтоолыг “гуйвуулан хэрэгжүүлж” байна
Газрын албаныхан Засгийн газрын тогтоолыг “гуйвуулан хэрэгжүүлж” байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​