fbpx АН-д “АН-ын хүн” алга уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
6 минут 12 секунд

АН-д “АН-ын хүн” алга уу

АН байгуулагдсаны 23 жилийн ойн өдөр маргааш тохионо. АН-ыг 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд МАН, МҮАН, МСДН, МСМН, МШАН нэгдэж байгуулж байжээ. Ингэж “...Ардчиллын төлөө намуудын нэгдэх Их хурлын 02 дугаар тогтоолоор АН-ын Үндсэн дүрмийг баталсан”-ыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2000 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолоор улсын бүртгэлд бүртгэж авчээ. АН-ын даргаар 2000-2002 онд Д.Дорлигжав, 2002-2005 онд М.Энхсайхан, 2005-2006 онд Р.Гончигдорж, 2006-2008 онд Ц.Элбэгдорж, 2008-2014 онд Н.Алтанхуяг, 2015-2017 онд З.Энхболд, 2017-2020 онд С.Эрдэнэ, 2020 оноос хойш даргагүй байж байгаад 2023 оноос Лу.Гантөмөр ажиллаж байна. АН байгуулагдсанаас хойшх 23 жилийн хугацаанд 2012-2016 онд УИХ-д олонх болон засгийн эрх барьж байв. Түүнээс өмнө 1996-2000 оны хооронд засаг барьж байсан. Улсын дээд шүүхэд байгаа Улс төрийн намын бүртгэлийн хоёрдугаарт бичигддэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгуулийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг гэсэн үг. Товчдоо, ийм түүхтэй нам байгаа юм. Том нам л даа. Гэвч 2020 оноос хойш эв хагарч, эвдрэлцсэн нь АН-ыг арай л үгүй хийчихээгүй. Хоёр дарга, хоёр ҮБХ, хоёр юу юу ч билээ, энэ гурван жилд үзээгүй “юм” энэ намынханд үлдсэнгүй. Тэгж тэгж энэ оны эхээр намын даргатай болсон. Улмаар удирдлага, удирдах байгууллагуудаа сонгосон. Гэхдээ эвдрэл нь эдгээгүй байна. Эвлэрэл нь маш эмзэг байгааг АН-д өрнөж байгаа үйл явдлуудаас бэлхнээ харж болно. Үйл ажиллагаа нь бол “...Дүүрсэн хэрэг” гээч шиг л яваад байна. “...Ингээд явж байгаа нь их юм” гэсэн ч болох юм.

Яагаад гэхээр, АН-ын дарга, удирдлагуудыг хуулиар зөвшөөрч, шүүхээр бүртгэсэн ч нам даяараа хүлээн зөвшөөрдөггүй. Хэзээ ч дэлбэрч мэдэх, хэзээг нь мэдэхгүй цагтай тэсрэх бөмбөг шиг “амьдарцгааж” байна.

Ер нь бол АН-ын энэ асуудал нь хоёр л хүчин зүйлээс болоод байгаа юм.

Нэгдүгээрт, энэ нам дахь гурван том фракц эвдрэлийг үргэлжлүүлэн авч явж байна. Эхний хоёр нь экс хоёр Ерөнхийлөгчийн шууд мэдлийн хоёр фракц бий. “...Нэгийг нь С.Баярцогт, нөгөөхийг нь Х.Баттулга өөрөө удирддаг” гэж АН-ынхан, бас улс төрийн хүрээнд ярьдаг. Гурав дахь УИХ-ын гишүүдийн фракц байдаг. Харин дунд нь Лу.Гантөмөр бий. Ингээд л үзэж тардаг. С.Баярцогт Улс төрийн зөвлөлийг, Х.Баттулга нийслэл, аймгуудын АН-ыг гартаа авсан. Гишүүд өнгөрсөн долоо хоногт генсек томилуулсан. Тэгээд харахаар АН-ын дарга Лу.Гантөмөрт яг мэдээд томилсон “эрх мэдэл” одоогоор алга л байх шиг байна. Түүнчлэн АН-ын гурван фракц гурвуулаа өндөр амбицтай. Намын эрх мэдлийг авах хүсэлтэй. Лу.Гантөмөрийг хүүхэлдэй шиг байлгах сонирхолтой. Зарим талаар тэгцгээж ч байна. С.Баярцогтын фракц Лу.Гантөмөрт арай нөлөөтэй. Томилгоонуудын заримаас тэгж харагдана. Х.Баттулга болохоор дотоод сонгуулиуд дээр нь ажиллачихдаг. Сурчихсан. Гишүүдийн тухайд Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход хүчээ өгсөн. Тэрийгээ сануулсаар байгаад генсекээ томилуулсан. Нэг иймэрхүү эвлэрээд, тохироод, эсвэл бүр шантаажлаад байгаа дүр зурагтай үйл явдлууд АН-ын болсоор удаж байна.

Хоёрдугаарт, АН даяараа хүлээн зөвшөөрдөг удирдлагатай болж чадаагүй юм. Энэ нь л фракцуудын “улс төр”-ийн үндэс болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, гурван том дарга нь гурвуулаа “гологдох” шалтгаантай. Намынх нь жирийн гишүүдийнтухайд шүү дээ. Чухамдаа тэр дээр нь л фракцууд “улс төр”-өө хийж хүссэндээ хүрдэг гэсэн үг. АН-ын дарга Лу.Гантөмөрийг “...Сул байна” гэдэг шүүмжлэл эхнээсээ л тасраагүй. Одоо бүр имиж нь болчихлоо. Нэг үгээр хэлбэл, түүнийг “...Намаа зангидаж чадахгүй байна” гэж хаа сайгүй ярьдаг болсон. Тэргүүн дэд дарга С.Баярцогтыг “...Уг нь мундаг улстөрч, гэхдээ Оюу толгой, дараа нь шүүхтэй холбоотой явдлууд нь ноцтой. Нэр хүнд нь тааруухан” гээд байдаг. Генсек Э.Одбаярыг АН-ын өмнөх генсектэй харьцуулах нь элбэг байна. Хамгийн эвгүй нь түүнийг “...Эрх баригч намтай ойрхон” гэдэг ойлголт намд нь тарсан. Цаашид улам гүнзгийрэх бололтой. Дөрөөлөх ийм шалтгаанууд бий.

Ядаж байхад УИХ-ын 2024 оны сонгууль бараг эхэлчихсэн. “...Намын даргаа солино”, “...Тэргүүн дэд даргыг огцруулна”, “...Генсекийг зайлуулна” гэдэг яриа хөөрөө, хурал хуй нь тасрахгүй бололтой. АН байгуулагдсан өдөр болдог “хүндэтгэлийн хурал”-ууд нь ч ийм уриа лоозонтой болох сурагтай. Ер нь тэгээд энэ бүхнээс ганц л зүйлийг олж харахаар байна. АН даяараа хүлээн зөвшөөрч, дагуулаад явчих, лидерийн дүртэй “АН-ын хүн” алга уу. Ийм л ганц асуудлыг шийдэхгүй бол энэ намын зовлон дуусах болоогүй дэг ээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​