fbpx Сургуульгүй хороо буюу дүүрэг дамжсан 3000 сурагч
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 9 секунд

Сургуульгүй хороо буюу дүүрэг дамжсан 3000 сурагч

Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн нэг бол Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт юм. Нийслэлийн төвөөс 40 гаруй км зайд худалдаа, үйлчилгээний цогцолбор байдлаар бие даан хөгжиж, суурин болтлоо оршин тогтнож буй энэ өртөөнд сургуулийн насны 700 гаруй хүүхэд бий. Гэвч эдгээр хүүхдүүдэд харьяаллын сургууль байхгүй. Тиймээс өдөр бүр 20 гаруй километр зам туулан сургуульдаа явдаг. Эмээлт сургуультай болох асуудал таван жилийн өмнөөс яригдаж байгаа ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна.

Тэгвэл бид энэ удаа мөн л улсын сургуульгүй хороог зорилоо. Хотын төвийн гэж хэлж болохоор Баянгол дүүргийн XXIX хороонд төрийн өмчийн нэг ч сургууль нээгдээгүй. Харин орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай өндөр барилгууд өдрөөс өдөрт сүндэрлэсээр буй юм.

Баянгол дүүргийн XXIX хороо НИТХ-ын 2010 оны тогтоолоор СХД-ийн XXIII хорооноос хуваагдан шинээр байгуулагджээ. Нийт 45 га талбайг хамран төрийн үйлчилгээг хүргэж ажилладаг. Энэхүү хороо нь 6000 гаруй хүн амтай 1700 гаруй өрхтэй. Бүрэн “байшин” хороолол гэж хэлж болно.

Хорооны хэмжээнд 80 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Драгон холдинг”, “Сүлжмэл” ХХК, “Мандах бүртгэл” дээд сургууль, “Сонгинохайрхан худалдааны төв” “Талх чихэр” ХХК, Эрдэнэт, Дархан, баруун аймгууд руу явдаг нийтийн тээврийн төвлөрсөн байгууллага Авто вокзал зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд байрладаг. Мөн христийн сүм, 4-5 хувийн цэцэрлэгтэй. Гэвч дээр дурдсанчлан улсын сургууль байхгүй.

XXIX хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд бүртгэлтэй. Эдгээр хүүхдүүд хаана суралцаж буй талаар хорооны зохион байгуулагч З.Уянгаас тодрууллаа. Тэрбээр “Эрдмийн өргөө цогцолбор, 19 дүгээр сургуульд хамран сурах тойргийн хүрээнд суралцдаг. Манай хороонд төрийн өмчийн сургууль баригдаагүй. Сургууль барих гэхээр газар олддоггүй. Хорооны бүхий л газар хувь хүний нэр дээр байдаг. Тиймээс сургууль барих боломжгүй. Эцэг эхчүүд СХД-т хүүхдүүдээ сургаж буй нь өөрсдийнх нь сонголт” гэлээ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд бусад хороо руу, бүр дүүрэг дамжин сургуульдаа явж байна.

Хорооныхонтой уулзах үеэр зарим нэг иргэдийн байр суурийг сонслоо. Эцэг, эхчүүд төрийн өмчийн сургуульгүй учраас дүүрэг, хороо дамжиж хэдэн арван автобусны буудлын зайтай сургуульд хүүхдүүдээ явуулж байна. Хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, эрүүл аюулгүй байдлаас эхлээд үнэхээр хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа. XXIX хорооны иргэн Х.Дулам “Манай хороонд эргэн тойрон өндөр байшин ихтэй. Эрин, Өнөр, Хархорин гэх мэт хорооллоор дүүрэн. Улсын сургууль нэг ч баригдаагүй. Хойшоо зам гарч СХД-ийн сургуулиудад хөөгдөн туугдан хүүхдээ өгдөг. Миний нүдэн дээр бага ангийн сурагч охин гарцаар гарч яваад дайруулж амиа алдаж байсан. Өглөө хүүхдээ төв зам гаргаад ажилдаа явдаг. Өдөр нь хэрхэн зам гарч гэртээ харьдаг бол гэж бодоход сэтгэл түгшээстэй байдаг. Улсын сургууль барихад газар олдохгүй байна гэдэг ганц хариу өгдөг. Харин олон өндөр барилга одоо ч нэмж баригдсаар л байна” гэв.

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

А.Гутерриш: Дэлхийн амин үзүүлэлтүүд унаж байна
А.Гутерриш: Дэлхийн амин үзүүлэлтүүд унаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​