fbpx З.Батбаяр: Зайсангийн таван хотхоны ундны усанд ЖОРЛОНГИЙН БОХИРООС илэрдэг савханцар тогтоогдлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 28 секунд

З.Батбаяр: Зайсангийн таван хотхоны ундны усанд ЖОРЛОНГИЙН БОХИРООС илэрдэг савханцар тогтоогдлоо

Ундны усны бохирдолд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар Усны газраас сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөв.

Тодруулбал Зайсанд байрлах таван хотхоны ундны уснаас гэдэсний савханцар илэрсэн. Үүнээс харахад Зайсангийн ундны ус тэр чигээрээ бохирдсон байх эрсдэлтэй байгааг лабораторийн шинжилгээгээр тогтоосныг хэллээ.

Усны газрын даргаар З.Батбаяр "Та бүхний сэтгэлд таагүй мэдээлэл өгдөг болчхоод байгаад хүлцэл өчье.

Зайсан гэдэг нэртэй Богд уулын жижигхэн ам байдгийг мэдэж байгаа. Тэр хавийн ундны усанд хийсэн удаа дараагийн шинжилгээгээр таван хотхоны уснаас нь гэдэсний савханцар илэрлээ.

Усны газрын лабораториос гадна нийслэлийн бусад лабораториуд ажиллаж байгаа. Тэдгээр лабораторид ямар шинжилгээний дүн гарсан мэдээлэл одоогоор нэгтгэгдээгүй байгаа.

Гэдэсний савханцар илэрсэн таван хотхоны байрлал, хотхоны нэрийг хэлэх боломжгүй. Хотхонууд нь хоорондоо зайтай, энд тэнд байрлаж байгаа. Ийм учраас Зайсангийн амд тэр чигээрээ гэдэсний савханцар илэрсэн байх аюултай, эрсдэлд оржээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой Байдлын Газарт "халдварын асуудалд анхаарах хэрэгтэй" гэсэн албан хүсэлт хүргүүлсэн.

Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хандаж, судалгаа хийх хүсэлтээ явууллаа.

Зайсангийн ам дотор хоёр сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн хэд хэдэн жижиг сургуулиуд бий. Эдгээр сургуульд ойролцоогоор 3,000-4,000 гаруй хүүхэд суралцаж байгаа. Тэр хавьд сурч буй хүүхдүүд маань эрсдэлд орсон байгаа юм биш биз" гэлээ.

"Гэдэсний савханцар гэдэг нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол"

Үргэлжлүүлэн "Бодит нөхцөлд юу болж байгааг энгийн жишээгээр хэлье. Над руу утсаар холбогдсон Зайсангийн оршин суугчийн үгийг хэлье.

Нэлээд ууртайгаар “Өглөө босоод усанд орсон хүний биеэс юу үнэртдэг юм бэ?” гэж асуусан. Тэр хүний уурласан асуудал бол ундны ус нь өөрөө өмхий үнэртэй болчихсонтой шууд холбоотой.

Гэдэсний савханцар гэдэг нь хүний ялгадаснаас буюу жорлонгоос бохирдож байгаа бохирдол байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог зүйл.

Яагаад бие зассаныхаа дараа, жорлонд орсны дараа гараа угаадаг, гэртээ орохдоо үүдэнд гутлаа тайлдаг вэ гэвэл гэдэсний савханцрыг гэртээ оруулахгүйн тулд сэргийлдэг.

Гэтэл Зайсанд амьдарч байгаа хүмүүсийн уудаг, усанд ордог уснаас нь энэ төрлийн бодис илэрч байна. Гэхдээ дан ганц савханцраар тогтохгүй олон төрлийн ундны усны стандарт шаардлагаас давсан үзүүлэлтүүд гарч байгаа учраас анхаарах хэрэгтэй" хэмээв.

"900 айлын орон сууцны бохирдол нэг том агуулах дотор хуримтлагдаж байгаа"

Мөн "Ундны усны хамгаалалт хамгийн их алдагдсан газар бол Зайсан. Тэр жижигхэн амд 16,000-20,000 хүнийг нэг дор аваачиж, нэг га газарт 900 айлын орон сууц барьсны гай одоо гарч байна.

Хэдийгээр гэр хороололд олон жорлон байдаг мэт боловч жорлон нь нэг л айлын хэрэгцээнд байдаг. Гэтэл Зайсанд 900 айлын орон сууцны бохирдол нэг том агуулах дотор хуримтлагдаж байгаа. Тэр бохирын сав нь хаа нэг газартаа асуудал үүсэж, алдагдсан байх эрсдэлтэй.

Үүнтэй холбогдуулан сүүлийн хэдэн хоног Зайсанд өрнөж буй бас нэг асуудлыг талаар хэлье.

Шүүлтүүр зардаг компаниуд аюултай байж болзошгүй үзэгдлийг зөвхөн өөрийн бизнесийн ашиг сонирхолд нийцүүлж байна.

Шүүлтүүр нь усны бохирдлын эрсдэлийг тодорхой хугацаанд багасгаж буй хэлбэр болохоос биш аюулыг алга болгох хэлбэр биш. Усны бохирдлын эх үүсвэрийг олж, асуудлыг арилгахын төлөө хариуцсан байгууллагууд нь хамтарч ажиллах хэрэгтэй байна" гэж сэрэмжлүүлэв.

Их Британи цагаачлалын босгоо өндөрсгөнө
Их Британи цагаачлалын босгоо өндөрсгөнө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​