fbpx Гайана улс Венесуэлийн түрэмгийллээс хамгаалахад туслахыг АНУ, НҮБ-аас хүслээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 48 секунд

Гайана улс Венесуэлийн түрэмгийллээс хамгаалахад туслахыг АНУ, НҮБ-аас хүслээ

Венесуэлийн эрх баригчид өнгөрсөн Ням гарагт хөрш Гайана улсын газар нутгийн гуравны хоёрыг өөртөө нэгтгэх асуудлаар ард иргэдийнхээ дунд санал хураалт зохион байгуулсан билээ.

Санал хураалтад Венесуэлийн 20.6 сая сонгогчийн 10.5 сая нь оролцсоны 95 хувь нь газар нутгаа өргөжүүлэхийг дэмжжээ.

Үүний дараа Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро санал хураалтын үр дүнд үндэслэн авах арга хэмжээнүүдээ зарласан байна.

800,000 хүн амтай Гайана улсын Венесуэлтэй хил залгаа 160,000 км.кв нутгийг Эсекиба гэдэг. Ширэнгээр хучигдсан энэ нутагт газрын тосны том орд илэрч байжээ.

Мадурогийн гаргасан шийдвэрээр Венесуэлийн бүрэлдэхүүнд Гайана-Эсекиба нэртэй шинэ мужийг нэгтгэж, тус бүс нутгийн англи хэлтэй хүн амд Венесуэлийн иргэний үнэмлэх олгохоор болсон байна.

Бас Эсекибад цэргийн анги байрлуулах шийдвэр гаргаж, үндэсний компаниуддаа газрын тосны олборлолт явуулах зөвшөөрөл өгчээ.

“Гайана-Эсекиба мужийг багтаасан Венесуэл улсын шинэ газрын зургийг яаралтай хэвлүүлж, бүх сургууль, их сургууль, төрийн болон олон нийтийн байгууллага, айл өрхүүдэд тараах зарлигийг би гаргалаа. Энэ бол манай эх орны шинэ газрын зураг юм” гэж Мадуро мэдэгдсэн байна.

зураг

Венесуэл улс 1811 онд Испанийн колоничлолоос гарснаасаа хойш Эсекибагийн газар нутгийг өөрийн хэсэг гэж үзсээр ирсэн юм. Газар нутгийн маргааныг 1899 оны хилийн гэрээгээр тохиролцсон ч 1961 онд Гайана улс Их Британийн колоничлолоос гарснаас хойш дахин булаацалдах болжээ.

Ням гарагийн санал хураалтын өмнө НҮБ-ын дэргэдэх Олон Улсын Шүүх (IJC) энэ маргааныг даамжруулах алхам хийхгүй байхыг Венесуэлийн эрх баригчдад анхааруулж байв.

Гайана улсын ерөнхийлөгч Ирфаан Али саяхан ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ “Гайаны зэвсэгт хүчин өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ. Энэ бол Гайаны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд шууд заналхийлсэн үйлдэл юм” гэж мэдэгджээ.

Тэрбээр Карибын сав газрын орнуудын Caricom холбоо, АНУ, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлд хандаж, тусламж дэмжлэг хүссэнээ мэдэгдсэн байна.

“Ерөнхийлөгч Мадурогийн аюултай үйлдлийн талаар би НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон хэд хэдэн орны удирдагчидтай утсаар ярилцаж, анхаарууллаа” гэж Али хэлсэн юм.

Тэрбээр бас гадаадын хөрөнгө оруулагчдад хандахдаа “Хууль засагладаг, ардчилсан, эрх чөлөөт улсад хөрөнгө оруулахад санаа зовох зүйл байхгүй. Манай түншүүд болон олон улсын хамтын нийгэмлэг биднийг дэмжихэд бэлэн байгаа. Бид хамтдаа Венесуэл улс болон ерөнхийлөгч Мадурогийн гаргасан алдааг засаж залруулах болно” гэж хэлжээ.

Мадуро 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль ойртож байгаатай холбоотойгоор нэр хүндээ өсгөх, сонгогчдын дэмжлэгийг авах, дотоодын хямралаас ард иргэдийн анхаарлыг сарниулахын тулд ийм арга хэмжээ авч байна гэж ажиглагчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд Венесуэлийн олон нийтийн дунд сөрөг хүчнийхний нэр хүнд өсөж байгаа.

Лхагва гарагт Венесуэлийн ерөнхий прокурорын газар сөрөг хүчний 10 удирдагчийг баривчлах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: The Guardian

“Урт цагаан“ үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хассан байна
“Урт цагаан“ үйлчилгээний төвийн барилгыг нийслэлийн өмчөөс хассан байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​