fbpx Гадаад валютын нөөц нэмэгдэж, шатахуун хомсдсон долоо хоног
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 33 секунд

Гадаад валютын нөөц нэмэгдэж, шатахуун хомсдсон долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Гадаад валютын нөөц нэмэгдлээ

Монголбанк өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын албан нөөцийн бүтцийн мэдээллийг гаргажээ. Уг мэдээллээр Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.29 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд, гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт, бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель, гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас, олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив орд хамаардаг юм.

Шатахуун хомсдож улсаараа явгарахад ойрхон байна

Хүйтний эрч чангарч шөнөдөө 25 градустай хонож буй энэ үед улс даяар шатахуун хомсдоод сар гаруй болж буй. Удахгүй идэр есийн хүйтэн эхэлнэ. Гэвч улс даяараа явгарахад ойрхон байна. Уг нь нийслэл болон орон нутагт АИ-92 бензинийг үнийн дүнгийн хязгаарлалттай олгож байсан. Гэвч өнгөрсөн бямба гарагаас Улаанбаатарт АИ-92 олгохоо больж, ганц нэг олгож буй шатахуун түгээх станцуудын гадаа урт дараалал үүсэх болов. Албаныханы хэлснээр энэ сарын хоёрны өдөр хүртэл 350 вагон түлш орж ирнэ. Ингэснээр шатахууны нөөц жигдэрнэ гэж мэдэгдсэн. Энэ тухай УИХ-ын дарга Г.Занданшатар “Арваннэгдүгээр сарын 29-өөс арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийт 350 вагон түлш, шатахууныг оруулж ирснээр хомсдол, хязгаарлалтын асуудал жигдэрнэ. ОХУ-ын зүгээс ямар нэгэн хориг, хязгаарлалт тавиагүй. “Роснефть” компани бүрэн хэмжээгээр ханган нийлүүлэхэд бэлэн байгаа. Түлш, шатахууныг яаралтай ачуулахаар шаардлагатай зохицуулалтыг хийсэн гэх тайлбарыг хийсэн. Энэ мэдэгдлээс хойш 14 хонож байгаа боловч бодит байдал дээрдсэнгүй. Тодруулбал, өчигдөр 20 цагийн үед БЗД-ийн Тэнгэр плаза худалдааны төвийн Петровис шатахуун түгээх станцаас Жанжин клуб хүртэл шатахуунд дугаарлах машинуудын урт цуваа үүсжээ. Хүйтэнд явган алхахгүйн тулд дугаарлахаас өөр аргагүй байгаагаа иргэд учирлаж байлаа. Иргэн Д.Ариунболор “Өчигдөр орой 17 цагаас эхлэн АИ-92 бензин хайж, дугаарлаж явсаар 23 цагийн үед Тэс петролиумаас 100 мянган төгрөгөөр АИ-95 авлаа. АИ-92 олдохгүй байна. Мөн өгч байгаа газруудад нь урт дараалал үүссэн. Би хоёр хүүхэд сургуульд, нэг хүүхэд цэцэрлэгт хүргэдэг. Тиймээс дугаарлахаас өөр арга алга” гэсэн юм.

Тэгвэл цахим орчинд “Яг одоо бензин, шатахуун олгож байгаа газар хаана байна вэ “ гэсэн групп хүртэл нээгджээ. Энд иргэд бензин олгож байгаа газруудыг нэг нэгнээсээ асууж, сураглаж байв. Нийтлэл бүрийн дор “АИ-92 олдохгүй байна. Арай гэж АИ-95 авлаа” гэсэн хүмүүс олон байлаа.

Орон нутагт цаг агаарын нөхцөл хүнд байна. Тодруулбал, Завхан, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Өвөрхангай, Архангай зэрэг аймгуудад цас их хэмжээгээр орж, зам даваа хаагдаж, мал ихээр урууджээ. Гэвч шатахуун хомсдсоноос болж малчид малдаа явж чадахгүй байна. Энэ тухай Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин Ч.Даваагэрэл “Өглөө 09:00 цагт гэрээсээ гараад орой 18:00 цагийн үед гэртээ ирж байна. Адуугаа өдөрт таван удаа харж байна. Тэгэхгүй бол уруудчих гээд. Бүл муутай малчдын хувьд нөхцөл байдал хэцүү байна. Мөн орон нутагт шатахуун хомс байна. Ойр байрлах уурхайнуудаас шатахуун шагийн үнээр авч байна” гэсэн юм.

Нөгөө талдаа мөнгөгүй болсон малчид Улаанбаатарт малаа борлуулаад буцаж чадахгүй байна. Энэ тухай Сүхбаатар аймгийн малчин Б.Даваадорж “Орон нутагт цаг уурын нөхцөл байдал хүнд байна. Малчид бой их хийж байгаа. Би ч үүний нэгэн адилаар олон тооны бог, бод хийж худалдсан. Ченжүүд маш хямд үнээр мах худалдаж авч байна. Би 50 хоньтой ирж кг-ийг нь 5000 төгрөгөөр өгч долоон сая төгрөгтэй боллоо. Жаахан гурил, будаа, хивэг аваад буцах гэтэл дизель түлш олдохгүй байна. Шагийн түлш ч олдохгүй юм”гэв.

Шатахууны нөөц нь долоо хоног бүр багасаж байна. Тухайлбал, Улсын хэмжээнд арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 67.280 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 14 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Засгийн газар “Сенчири 3” бонд амжилттай босголоо

Засгийн газар хугацаа нь тулаад байгаа “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилт хийхийн тулд 392.5 сая ам.долларын бондыг дэлхийн зах зээл дээрээс амжилттай босгожээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 20-28-ны өдрүүдэд “Сенчири 3” нэртэй бондыг 5.5 жилийн хугацаатай 350.0 сая ам.долларын бондыг 7.875 хувийн хүүтэйгээр арилжаалсан байна.

“Хуралдай” бондын 57 хувь буюу 222.8 сая ам.долларын буцаан худалдан авах өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. “Хуралдай” бондын үлдэгдэл 169.7 сая ам.долларыг шинээр босгосон бондын үлдэгдэл эх үүсвэрээр, мөн тодорхой хэсгийг төрийн сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах аж.

Энэхүү эх үүсвэрийг шинээр босгохоор олон улсын хөрөнгө оруулагчдад санал тавьсан бөгөөд Ази, Америк, Европын хөрөнгө оруулагчдаас 13.7 дахин их ( 4.8 тэрбум ам.доллар) хэмжээний захиалгыг ирүүлжээ. Мөн дэлхий даяар инфляцын түвшин огцом нэмэгдэж, АНУ-ын бодлогын хүү 5.5 хувьд хүрсэн энэ цаг үед АНУ-ын бодлогын хүү болон Засгийн газрын шинээр босгосон бондын хүүгийн зөрүү (spread) 2.6 хувь буюу өмнөх Засгийн газрын гадаад бондуудын хүүгийн дундаж зөрүү болох 5.5 хувиас 2.1 дахин бага хэмжээтэй гарсан байна. Эдгээр үзүүлэлтүүд нь Монгол Улсын Засгийн газарт итгэх олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл түүхэнд байгаагүйгээр сэргэж байгааг харуулж байна.

Эргэн сануулахад, манай улс 2017 онд 600 сая ам.долларын “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэйгээр, 800 сая ам.долларын “Гэрэгэ” бондыг 5.625 хувийн хүүтэйгээр олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргаж байсан бөгөөд бондуудын үндсэн төлбөр 2023-2024 онд төлөгдөх хуваарьтай байсан юм.

Ингээд дээрх гадаад бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сард “Сенчири 2” төслийн хүрээнд 650 сая ам.долларын бондыг гаргаж “Хуралдай”, “Гэрэгэ” бондын хэсгээс буцаан худалдан авч, өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ
Томуугийн үед эмнэлгүүдэд хүүхдийн 1190 ор нэмэлтээр дэлгэжээ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​