fbpx БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 51 секунд

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.03.27/ боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг танилцуулав. Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт 1398 зээлдэгчид 143.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгов.

Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх хүрээнд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан Ажлын хэсэг байгуулж, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Засгийн газарт шилжүүлэх Засгын газрын тогтоолын төслийг бэлтгэж байна.

Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, төвлөрсөн бус инженерийн хангамж бүхий орон сууц, технологийг танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Дэнжийн 100-д байрлах Хайбрид хаустай танилцав.

Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал, төвлөрсөн шугам сүлжээний дутагдалтай хэсгийг сэргээгдэх эрчим хүчний холимог эх үүсвэрээр хангах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран дэвшилтэт технологийг ашигласан жишиг төсөл боловсруулж, гэр хорооллын сонгосон байршилд хэрэгжүүлэхээр харилцан тохирлоо.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-импортын банк болон Сөүлийн Үндэсний Их Сургууль, "Хан-а" хот төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтран “Орлогод нийцсэн түрээсийн орон сууц хөгжүүлэх стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тэмдэглэлд гарын үсэг зурж, гарааны уулзалтыг хийв.

БНСУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Орхоны хөндийн шинэ Хархорум хотын ТЭЗҮ боловсруулах төслийн Солонгосын багтай хийх техникийн уулзалт, мэдээлэл судалгаа, газар дээр нь очих ажлын бэлтгэлийг хангав.

“Монгол улсын иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2023 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан

Газрын багц хуулийн төсөлд олон нийтээс өгсөн 3700 гаруй саналыг нэгтгэн томъёолж тусгах ажлыг ГЗБГЗЗГ-тай хамтран зохион байгуулав.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг шинэчлэх судалгааны ажлын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцогч зураг төслийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал авав.

Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний зохицуулалт, Хаягжуулалтын хуулийн төслийг тус тус боловсруулан ажиллаж байна.

“Сэлбэ сэргэлт” төслийн зураг төсөл боловсруулах ажлын үнийн тооцоолол болон зургийн даалгаврын төслийг нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж байна.

“Ногоон нуур - 1008 айлын орон сууцны төсөл”-ийн нэгж, Ерөнхий гүйцэтгэгчидтэй барилгын ажлын бэлтгэл, материалын татан авалт, ажил гүйцэтгэх төлөвлөгөөний талаар хэлэлцэв.

Арматурын чанар аюулгүй байдлын шалгалтыг зохион байгуулж, лабораторийн шинжилгээний харьцуулсан дүнг гаргуулахаар хүлээж байна.

Дээрх болон бусад хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд сайд Ц.Даваасүрэн яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

Барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, норм нормативыг хангуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах,

Шинэчилж, өөрчилж буй дүрэм, журам, нормын сангийн төлөвлөгөөг танилцуулж, сайдаас чиглэл авах,

Арматур, цементийн нөөцийн судалгааны дүнг гаргаж, шуурхай танилцуулах

"Сэлбэ сэргэлт" төслийн зураг төсөл, үнийн тооцоолол, бусад бэлтгэл ажлыг түргэвчилж, ажлын даалгаварыг удаахгүй байх,

Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн ажлыг шуурхайлж, байршлууд дээр онцгой анхаарах,

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчилд зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авч, ажлыг нь зогсоох,

Дотоод аудитын шалгалтыг сайжруулж эрчимжүүлэхийг үүрэг болгов.

БАРИЛГЫН САЛБАРЫН СЭРГЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
БАРИЛГЫН САЛБАРЫН СЭРГЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​