fbpx Ганц гол гэрчээ “Ганцхудаг”-аас авчирч чадах уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
7 минут 25 секунд

Ганц гол гэрчээ “Ганцхудаг”-аас авчирч чадах уу?!

“...Нүүрсний сонсголын хамгийн нөлөөтэй гэрчүүд нь Тавантолгой дахь төрийн компанийн захирлууд” гэлцэж байна. Энэ аргагүй. Сонсголын эхний шатанд ирж оролцсон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс хоёр захирал үүнийг нотоллоо л доо. Б.Энэбиш юунаас болж гадаадад гарч амьдрах болсноо, Я.Батсуурь яагаад ял шийтгүүлж хоригдсоноо тайлбарласан. Маш ноцтой шалтгаануудыг хэлнэ лээ. Ер нь бол тухайн цаг үеийнх нь бүх үйл ажиллагааг тэднээс илүү мэдэх гэрч байхгүй л дээ.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бас нэг захирал Б.Ганхуяг эхний сонсголд ирж чадаагүй юм. Уг нь түүний нэр гэрчүүдийн жагсаалтад байсан. Гэхдээ эхний сонсголын үеэр болсон үйл явдлаас харахад Б.Ганхуяг цагдан хоригдож байгаа гэдэг шалтгаанаар сонсголд оролцох эрхээ хасуулсан бололтой юм.

Түүнийг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Жил гаруй болж байна. Дунд нь тавдугаар сарын 5-нд нэг суллаад 8-нд буцааж хорьсон байдаг. Б.Ганхуяг гэрчээр оролцох хүсэлтээ сонсголын үеэр ч гаргасан. Тэрбээр “...УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Энхбаяр танаа. Б.Ганхуяг миний бие таны явуулж байгаа нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан гэж ойлгосон. Гэтэл өнөөдрийг хүртэл намайг гэрчээр дуудаагүй байгаа тул би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Энэ хүсэлтийг хангаж өгнө үү. Би одоо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр таны хариуг хүлээгээд сууж байна” гэсэн хүсэлтийг эгчээрээ хүргүүлсэн байв. Харин Түр хорооны дарга Б.Энхбаяр “...2023 оны арваннэгдүгээр сарын 27-нд Түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах 178 хүний нэрийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуяг бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг нь үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа гэсэн хариу ирсэн. Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул хэрэг бүртгэх, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд хэн ч байсан хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Шүүхийн шийдвэрийг бид хүчингүй болгож өөрчилж чадахгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн хариу ирсэн” гэсэн юм. Б.Энхбаярын тухайд 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд Улсын ерөнхий прокруор Б.Жаргалсайханд “...Шүүгдэгч Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухай” албан бичгийг илгээсэн. Түүндээ “...Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн дөрвөн асуудалд, 13:30 цагсаа эхлэн дөрвөн асуудалд, 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны 9:00 цагаас эхлэн зургаан асуудалд гэрчээр оролцох шаардлагатай байгаа тул оролцуулах боломжоор хангаж ажиллахыг хүсье” гэсэн. Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд “...НПГ-аас Б.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад 2023 оны наймдугаар сарын 1-нд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдпагч Б.Ганхуяг нарыг шүүхэд шилжүүлсэн. Одоо шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд шүүгдэгч Б.Ганхуяг сонсголд гэрчээр оролцуулах асуудлыг Прокурорын байгууллагаас шийдвэрлэх боложмжгүй байна” гэсэн хариу өгчээ. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Түр хорооны гишүүн С.Ганбаатарын нэр дээр “...Дээрх асуудал нь Шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүгчийн бүрэн эрхэд хамаарахгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье” гэжээ. Дашрамд, Б.Ганхуягийг сонсгол гэрчээр оролцуулах асуудалд улстөрчид оролцож, будлиан үүсгэж байж болзошгүйг энд дурдах хэрэгтэй. Дашрамд, “...Сонсголоос сонсоно” гэсэн олны хүлээлт талаар болсонгүй бололтой. Учир нь Б.Энхбаяр өмнө нь Хөгжлийн банкны сонсголыг зохион байгуулж байсан. Тэр нь нүүрсний сонсголыг хийхэд нөлөөлж байгаа нь харагдаж байгаа юм. Олны ам ч ийм байна. Гэвч тэрбээр “...Б.Ганхуяг өмнөх сонсголд оролцсон захирлуудаас ч илүүг ярина” гэдгийг мэдэрсэн байх учиртай. Ажилласан цаг хугацаа, сонсголын “сэдэв” зэргээс харахад ч ойлгомжтой байна. Түүнчлэн энэхүү хоёр дахь шатны сонсголоор “...Нүүрсний тээвэрлэлтийн С зөвшөөрөл”, “..“Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн тээврийн үйл ажиллагаа, нүүрсний экспорт”, “...Гааль, хилийн цэргийн албан хаагч нартай холбоотой асуудал”, “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтоолт”, “... “Чалко трейдинг Хонгконг” компанитай байгуулсан гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой, уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд”, “... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан бусад санхүүжилт, үүнд “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилт”, “...Загийн усны хоолой”, “...Тавантолгойн дулааны цахилгаан станц”, “...Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл”, “...Кокс эрчим хүчний үйлдвэр”, “...“Шивээ-Овоо” болон “Багануур”ХК-тай холбоотой асуудал”, “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам”, “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам”, “..“Бодь интернэйшнл” ХХК, төмөр замын санхүүжилт”, “...Богд хан төмөр замын санхүүжилт”, “...Тавантолгой нүүрс ачих ложистикийн төв”, “...Тавантолгой-Гашуунсухайт-Зүүнбаяны төмөр зам” зэрэг асуудлуудыг “сонсох”-оор төлөвлөжээ. Гэтэл эдгээрийн нэг нь ч Б.Ганхуяггүйгээр яригдах боломжгүй юм. Тэр утгаараа, тэрбээр энэ сонсголын хамгийн гол гэрч юм. Тэгэхээр “...Б.Ганхуяг гэх ганц гол гэрчээ “Ганхудаг”-аас авчирч чадах уу” гэж асууж сонирхох хүн олон болж байна. Хэрвээ чадахгүй бол сонсгол нь гэрчгүйтэй л адилхан болно. Хамгийн гол нь “...Б.Ганхуягийн иргэний эрх нь хэвээрээ атал гэрчийн эрх нь хаачсан бэ” гэдэг асуулт гаднаас ч, дотроос ч босож ирнэ дээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ“ ТӨҮГ-ЫН ХАМТ ОЛОН  ЦУСАА ӨГЛӨӨ
“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ“ ТӨҮГ-ЫН ХАМТ ОЛОН ЦУСАА ӨГЛӨӨ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​