fbpx Үүлэн систем Mcloud-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
6 минут 1 секунд

Үүлэн систем Mcloud-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ

Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Админ -2023” уулзалт өчигдөр боллоо. 90 байгууллагын 500 орчим админ, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, орон нутгаас 300 орчим админ цахимаар Төрийн ордонд чууллаа. Энэхүү уулзалтаар мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх, шинэ техник технологийн шийдлийн талаар харилцан мэдээлэл туршлага солилцох зорилготой аж.

Энэ үеэр төрд ажиллаж буй мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд хамгийн хэрэгцээтэй шинэ системийг нээснийг зарлалаа. “Mcloud” систем нь Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. “Оpenstack” технологид суурилсан төрийн үүлэн систем нээлтээ хийснээр уг асуудал бүрэн шийдэгдэх аж.

Монгол улс мэдээлэл, технологийн мэргэжилтний хомсдолтой байна

“Админ-2023” өдөрлөгийг нээж УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар “Монгол Улсад харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж цахим үндэстэн болох зорилтыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай нийцүүлж бодлогын баримт бичгүүдийг тусган хэрэгжүүлж байгаа. Цахим үндэстэн болох нь зөвхөн төрийн цахим шилжилтээс гадна, цахим эдийн засгийн таатай орчин, эко систем бүрдүүлэх, дэд бүтэц, кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхэд иргэд олон нийтийг цахим ур чадварт сургах, мэдлэгийн экспортийг дэмжихэд оршино. Энэхүү зорилтыг бодит болгоход мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь бид бүхний үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм. Мэдээлэл технологийн салбарын Хөдөлмөрийн зах, зээлийн эрэлтийн судалгаагаар 2024 онд 28 мянган технологийн салбарын мэргэжилтэн шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Энэ нь зөвхөн төрийн байгууллага бус хувийн хэвшил, дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудал юм. Манай улсад жилд 400 гаруй мэргэжилтэн мэдээлэл технологийн мэргэжлээр төгсдөг. Тиймээс хүний нөөцийг бэхжүүлэхийн тулд мэргэжилтэн бэлтгэх, боловсролын салбарын бодлогын тогтолцоонд шинэчлэл нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг харуулж байна. Мөн Байнгын хорооноос энэхүү чиглэлд хамтран ажиллаж байна" гэв.

Цахим хөгжил макро эдийн засгийг микро түвшинд хүргэнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал 2020 оны парламент бүрдсэн цагаас хойш “Алсын хараа-2050” хөгжлийн урт хугацааны бодлого хэрэгжүүлэхээр зорьж эхэлсэн. Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд цомхон, чадварлаг багаар хэрхэн зөв хөдөлж, бүтээмжийг нэмэгдүүлэх вэ гэдэгт бид анхаарлаа хандуулах шаардлага үүссэн. Хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг тодорхойлсны үр дүнд төрд ажиллаж буй ажилтны цалин нэмэгдэх, нийгмийн баталгааг өсгөх үүнийг дагаад бүтээмж нэмэгдэх ёстой. Энэ хүрээнд 2030-2040 оны хооронд шинжлэх ухаан, технологийн хөгжилд суурилсан мэдлэгийн эдийн засгийг дэмжин ажиллана гэж төлөвлөсөн. 2030 он хүртэл цахим үндэстэн болох зорилт тавьсан. Эдгээр зорилтыг биелүүлж чадвал макро эдийн засгийн өсөлт микро түвшинд хүрнэ.

Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. Тэгвэл“openstack” технологид суурилсан төрийн үүлэн систем нээлтээ хийснээр уг асуудал бүрэн шийдэгдэж байна.

Олон тооны сервер, хадгалах төхөөрөмж, сүлжээний төхөөрөмжүүдийг нэгтгэж, ухаалгаар, оновчтой, виртуалчилж удирдах боломж олгож буй уг шийдэл нь эдийн засаг, цаг хугацаа, аюулгүй байдлын чухал ач холбогдолтой.

Төр хувийн хэвшлийг дэмжиж, хамтран ажиллах бодлого хэрэгжин, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Үүнд мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадагшаа экспортлож буй “Fibo cloud” компани шалгаран энэ системийг амжилттай бүтээсэнд баяртай байна.

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төв ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тусгай дугаар дээр кибер халдлагатай холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

Нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу И-Монголиа хурын данг хэрэглэж буй тохиолдолд иргэнээс ямар ч төрлийн бичиг баримтын цаасан хэлбэрээр шаардах эрхгүй хэмээн хуульд тусгаж байна гэв.

“Fibo cloud” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар “Энэхүү системийг нэвтрүүлснээр төрийн байгууллагууд дээр ашиглагдаж буй сервер, тоног төхөөрөмжүүдийн үргүй зардлыг нэгдэн байдлаар хянах, хуваарилах боломжтой болсон. Мэдээллийн технологийн салбарт хомсдоод буй нарийн мэргэжлийн инженерийн хүний нөөцийн хомсдолтой байдалд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна. Уламжлалт арга барилаар үйлчилгээ үзүүлэхэд тог цахилгаан, хүргэлт гэх мэт олон зардал гардаг. Mcloud систем рүү шилжсэнээр цаг хугацаа, тоног төхөөрөмж, лиценз, программын хувьд тодорхой хэмжээний зардал буурна” гэдгийг онцоллоо.

Батчулууны АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонгуулийн тойргийг бүсчилбэл сонгогчдод хэрэгтэй, улстөрчдөд халтай
Сонгуулийн тойргийг бүсчилбэл сонгогчдод хэрэгтэй, улстөрчдөд халтай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​