fbpx АН-ынхан “хаяг” андуураад байна уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 57 секунд

АН-ынхан “хаяг” андуураад байна уу?!

“Ногоон автобус”-ны тендерийн хулгай нүүрснийхээс дутуугүй олны анхааралд байна. АТГ-аас зөвхөн “ногоон автобус” гэлтгүй сүүлийн 10 гаруй жилийн автобусны худалдан авалтыг шалгаж байгаа юм. Худалдан авалт бүрээс нь асуудал ундарч буй бололтой. Эцэст нь ганц л ноцтой асуулт гарч ирэхээр байна. Хотын иргэд сүүлийн 13 жилийн хугацаанд шинэ автобус “унасан” уу. Хууль хяналтынхан эцэслэн тогтоогдох үед энэ асуултад хариулттай болно.

Тэгвэл АН-ынхан “ногоон автобус”-аар нийтийн сонсгол хийх санаачилгыг сар гаруйн өмнөөс гаргасан. Ажлын хэсэг гарсан. Одоогоос 20 гаруй хоногийн өмнө УИХ дахь бүлэг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд УИХ-ын даргад өргөн барихаар болсон юм. Гэхдээ одоогоор энэ асуудлаар нийтийн сонсгол юу болж дууссан нь тодорхойгүй байна. Ямартай ч таг чиг болоод байгаа юм. Харин хууль, журмыг нь үзэх нээ, АН-ынхан маань “хаяг” андуураад давхиад байгаа бололтой. “Ногоон автобус”-ны сонсголыг заавал УИХ-аас биш НИТХ-аас зохион байгуулж болох юм байна. “...Болно” ч гэж ер нь НИТХ автобусныхаа асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулж болох эрх зүйн орчинтой аж. Нийтийн сонсголын тухай хуулийн “...Ерөнхий хяналтын сонсгол” хэмээх наймдугаар зүйлийн 8.3-т “...Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” гээд 8.3.1-т “...ИТХ-ын нийт төлөөлөгчийн дөрөвний нэгээс доошгүй төлөөлөгч хүсэлт гаргасан”, 8.3.2-т “...Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг ИТХ хэлэлцэн хүлээн авсан”, мөн 8.7-д “...Хүний эрхийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах бол ХЭҮК-оор дүгнэлт гаргуулж болно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, энэ хууль зааснаар АН-ынханд сонсголоо явуулах нэг бус гарц байна. Юу гэвэл, өөрийнхөө намын төлөөлөгч нар дээр ХҮН-ынхныг “элсүүлчихэд” НИТХ-ын нийт төлөөлөгчийн бараг дөрөвний нэг нь болчихно. Үүн дээр МАН-аас “...Ногоон автобус”-аар нийтийн сонсгол хийе” гээд дэмжчих төлөөлөгч дахиад ийм дайны гарах боломжтой.

Эсвэл ХЭҮК-оор дүгнэлт гаргуулж болно. Баталгаагүй автобусаар 10 гаруй жил зорчсон нь хотын иргэдийн эрхийг хөндсөн асуудал мөнөөс мөн. Тийм биз дээ. Тэгэхээр “...Энэ эрхийг чинь хамгаалж нийтийн сонсгол хийлгэе” гэхэд хотынхон тэр чигээрээ л гарын үсгээ өгнө дөө. Ер нь тэгээд энэ нь УИХ-ыг царайчилж авснаас ч амар хувилбар юм.

Тэгээд ч мөрдөх байгууллагаас 10 гаруй хоногийн өмнө албан ёсоор мэдээлэл өгөхдөө “...Хотын түгжрэлийг бууруулах төслийн хүрээнд Нийслэлийн засаг даргад захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн. Захирамж гарч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар холбогдох хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Гэвч нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчин, чанаргүй, стандартын шаардлага хангахгүй автобус худалдан авсан, нэр бүхий компанид давуу байдал олгосон гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа худалдан авах хууль бий. Үүнд бүгд тодорхой заасан байдаг. Харин НЗДТГ-аас Тагнуулын байгууллага руу зөвлөмж хүссэн албан бичиг явуулсан. Сангийн яамнаас тодруулах саналыг тусгахын сацуу “...Автобусны худалдан авалт нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хамаарч болох юм” гэсэн утга бүхий зүйлийг хариу албан бичигт тусгасан. Сангийн яамнаас НЗДТГ-т “...Холбогдох журмын дагуу зохион байгуул, 3.4-д заасан агуулгад хамаарахгүй юм байна” гэсэн утга бүхий албан бичгийг хүргүүлсэн” гэсэн мэдээллийг өгсөн байдаг. Тэгэхээр “ногоон автобус”-аар сонсгол хийх газар нь яахын аргагүй НИТХ болоод байгаа юм. Нэг үгээр хэлбэл, АН-ынхан “хаяг” андуурч УИХ руу явж байхаар НИТХ-д хандвал ажил хэрэг нь арай амар бүтэх нигууртай юм байна шүү.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүүхэд ханиад хүрсэн бол цэцэрлэг, сургуульд явуулахгүйгээр гэрээр эмчлэхийг зөвлөлөө
Хүүхэд ханиад хүрсэн бол цэцэрлэг, сургуульд явуулахгүйгээр гэрээр эмчлэхийг зөвлөлөө
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​