fbpx НҮБ-ын гишүүн 153 улс Газын зурваст гал зогсоохыг дайтагч талуудаас шаардсан тогтоолыг дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 57 секунд

НҮБ-ын гишүүн 153 улс Газын зурваст гал зогсоохыг дайтагч талуудаас шаардсан тогтоолыг дэмжлээ

Мягмар гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган Газын зурваст үргэлжилж буй Израил-Хамасын дайныг хүмүүнлэгийн зорилгоор түр зогсоохыг шаардсан тогтоолыг 153 улсын дэмжлэгтэй баталлаа.

НҮБ-ын гишүүн 193 улсын дөрөвний гурваас илүү хэсэг энэхүү тогтоолыг дэмжсэн бол 23 улс түдгэлзэж, 10 улс эсэргүүцсэн байна.

Эсэргүүцсэн улсууд нь АНУ, Израилиас гадна Австри, Чех, Гватемал, Либери, Микронез, Науру, Папуа Шинэ Гвиней, Парагвай байжээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл ижил тогтоол дээр санал хураахад АНУ хориг тавьж байсан юм. Харин ерөнхий ассамблейн тогтоолд АНУ хориг тавих боломжгүй.

Палестины НҮБ дэх элч Рияд Мансур энэ үр дүн “АНУ дэлхий нийтийн санаа бодлын эсрэг цаашид зогсох боломжгүй болсныг харууллаа” хэмээн мэдэгджээ.

НҮБ-ын санал хураалтын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2024 оны сонгуулийн хандив цуглуулах арга хэмжээнд оролцохдоо Израил улс Газын зурвасыг ялгаварлалгүй бөмбөгдсөөр байгаа тул олон улсын дэмжлэгийг алдаж эхэлсэн тухай анхааруулсан юм.

Аравдугаар сарын 7-ны өдөр Хамас байгууллагын үйлдсэн зэвсэгт халдлагын дараа Израилийн арми Газын зурваст байлдааны ажиллагаа явуулсны улмаас өнөөдрийн байдлаар 18,200 гаруй палестин хүн амь үрэгдэж, 50,000 орчим хүн шархдаад байна.

НҮБ-ын ерөнхий ассамблейн тогтоолыг заавал биелүүлэх үүрэг хүлээдэггүй ч дэлхий нийтийн санал бодлыг тусгадаг тул улс төрийн ач холбогдолтой байдаг.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш гал зогсоохыг Хамас, Израилийн талуудад олон удаа уриалж байв.

Санал хураалтын өмнө НҮБ дэх АНУ-ын элч Линда Томас Гринфилд “Яг одоо гал зогсоохын сайн тал нь түр амсхийх, муу тал нь Израилийн эсрэг зогсолтгүй халдлага үргэлжлэх, Хамасаас ангид сайн сайхан ирээдүйг бий болгох Палестинчуудын боломжид саад учруулах хор хөнөөлтэй” гэж байр сууриа тайлбарласан юм.

Тогтоолын бас нэг шаардлага нь барьцааны бүх хүмүүсийг ямар нэг нөхцөл тавилгүйгээр яаралтай суллах байжээ. Өөрөөр хэлбэл Хамасын талаас ч бас энгийн номхон иргэдийг хэлмэгдүүлэхгүй байхыг шаардсан байна.

Аравдугаар сард НҮБ-ын ерөнхий ассамблей ижил төстэй тогтоол батлахад 121 улс дэмжиж, 44 улс түдгэлзэж, 14 улс эсэргүүцэж байжээ. Эсэргүүцсэн 14 улсын нэг нь АНУ байлаа.

Эх сурвалж: Reuters

“Анх аав, ээж хоёр PUBGM тоглохыг дэмждэггүй байсан“

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​