fbpx С.Одонтуяа: 7-11 насныхны таргалалт долоо дахин нэмэгдсэн тул чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 4 секунд

С.Одонтуяа: 7-11 насныхны таргалалт долоо дахин нэмэгдсэн тул чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулна

Төсвийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар С.Одонтуяа гишүүн "Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэртэй болов ч энэ нь эрүүл мэндийн тухай хууль.

Монгол Улсын ирээдүйн эрүүл мэндийн салбарт үүсэх томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн.

Өнөөдөр Монгол Улсад үүсээд байгаа зүрх, судасны өвчлөл, таргалалт, эрүүл бус хүнс, ундаа нь хүүхдийн илүүдэл жин, шүдний өвчнийг даамжруулж нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон. Олон улс энэхүү тулгамдсан асуудлаа чихэрлэг ундаанд албан татвар ногдуулах замаар шийдэж байна.

Хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар ялангуяа 7-11 насныхны дунд долоон жилийн дотор таргалалт 7 дахин буюу 28 хувиар өссөн нь хамгийн аюултай үзүүлэлт байгаа юм.

Таргалалт, бусад өвчлөлтэй тэмцэхэд уг хууль чиглэж байгаа.

ДЭМБ-аас 2016 онд энэ төрлийн татварын бодлогыг хэрэгжүүлэхийг дэлхийн улс орнуудад уриалсан төдийгүй эл арга хэмжээг авахгүй бол цаашдаа үүнээс үүдэх эрүүл мэндийн өсөн нэмэгдэх зардлыг шийдвэрлэхэд илүү бэрхшээлтэй болно" хэмээн танилцууллаа.

Хуульд дараах байдлаар өөрчлөлт оруулах бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхийг тусгажээ.

зураг

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Өнгөрсөн хугацаанд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, дэлхийн таргалалттай тэмцэх нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагаас чихрийн агууламжтай ундаанд онцгой татвар ногдуулах, хувь хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжүүдийг өгсөн.

Чихрийн агууламжтай ундаа, бүтээгдэхүүн нь таргалалтыг тав дахин нэмэгдүүлдгийн зэрэгцээ хүүхдийн оюуны чадамж, бие бялдрын хөгжилд 40 хувь сөрөг нөлөөтэй үзүүлж буйг судалгаагаар тогтоогоод байна. Иймд дэлхийн 40 гаруй улс чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлж байна.

Хууль батлагдсанаар эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээнд бууруулах хэдий ч эрүүл хооллолтыг хэвшүүлэх асуудалд нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах, эцэг эхчүүд хүүхдэдээ эрүүл хооллолтын зөв дадал олгоход онцгой анхаарч, зохицуулах шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Ингээд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдэв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​