fbpx Шатахууны хомсдол үргэлжилсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 39 секунд

Шатахууны хомсдол үргэлжилсээр байна

Улс даяар шатахуун хомсдоод сар гаруй болж байна. Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад шатахуун олдохоо больж малчид уруудсан малынхаа араас явж чадахгүй сандарч сууна. Харин нийслэлд шатахууны төлөө нэгнийхээ биед халдах боллоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан иргэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан үйлдэл гаргажээ. Энэ талаар тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг үйлдлийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэн авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн. Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн мөрөөр Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулна” гэж ЦЕГ-аас мэдээллээ.

"Шатахуун орж ирсэн. Нөөц хэвийн байна. Удахгүй хэвийн болно" гэх мэдээллийг албаныхан хэвлэлээр удаа дараа мэдээлж байгаа ч хараахан үр дүнд хүрсэнгүй. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт УБТЗ-ын Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд нефьтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. "Толгойт өртөөнд 15:30 минутад ирж, техникийн үзлэг хийгээд буулгалтынхаа салбар замууддаа өнөө шөнөдөө тавигдана. ОХУ-аас орж ирж байгаа нефьтийн бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт хийгээд 18:00 цагт багтааж ирүүлэх ажлыг УБТЗ шуурхай зохион байгуулж ажиллаж байна. БНХАУ-аас арванхоёрдугаар сард 30-нд мянган тонн дизел түлшийг нарийн царигаар хүлээн авч шилжүүлэн ачилт хийж, хүрэх өртөө рүү нь явуулах ажлыг зохион байгуулж байна. Арван хоёрдугаар сарын 5-ны өдөр эхний 44 вагон шатахууныг "Шунхлай" компани оруулж ирсэн. Арван хоёрдугаар сарын 8-нд "НИК" 45 вагон оруулж ирсэн. Гурав дахь цуваа буюу Шунхлай компанийн 46 вагоныг өнөөдөр орой 22 цагт Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар оруулж ирэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийт 545 вагоноос 136-г нь өнөөдрийн байдлаар хүлээн авч ажиллаж байна” гэв.

Гэвч АИ-92 болон дизель түлш хомсдсон хэвээр байна. Тодруулбал, Зүүн дөрвөн замын урд байрлах “Петровис” шатахуун түгээх станц зөвхөн АИ-95 олгож байв. Гадаа нь 30 орчим машин дугаарлаж байлаа. Харин захын дүүргүүдээр шатахуун огт олгохгүй байгаа аж. Энэ тухай иргэн М.Мөнххишиг “Нисэх, Яармаг, Буянт-Ухаа орчмын 10 гаруй шатахуун түгээхээр орлоо. Шатахуун өгөхгүй байна. Зүүн талаар буюу БЗД-т олгож байна гэж байна. Тийшээ явж бензин авахаас" гэсэн юм.

Өвөлжилт хүндрэх магадлалтай аймгууд шатахуун нөөцөлж эхэллээ

Ховд аймгийн ихэнх суманд шатахууны хомсдол үүсэж, зарим шатахуун түгээх станц нэг сар гаруй хугацаанд дизель түлшний нөөцгүй байна. Иймээс шатахууны нөөц бүрдүүлэх асуудалд аймгийн удирдлагууд анхаарч, тодорхой зохицуулалт хийж эхэллээ. Тодруулбал, Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын баг өнгөрсөн сард ОХУ-ын Бийск, Барнаул хотод томилолтоор ажиллаж, бензин шатахууныг тогтмол нийлүүлэх тухай холбогдох хүмүүстэй ярилцан, гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу "Оюу мандал" компанийг түшиглэн ОХУ-аас сар бүр 2000 тонн шатахуун худалдан авахаар болсон байна. Тус компани дизель түлш болон АИ-92 авто бензинийг татан авч, нөөц бүрдүүлэх ба Ховд аймгийн сумдад хуваарийн дагуу хүргэх юм. Одоогоор Чандмань, Эрдэнэбүрэн суманд шатахуун тээвэрлэн хүргэсэн. Үргэлжлүүлэн Мөст, Булган сумын чиглэлд шатахууны тээвэрлэлт хийх гэж байна. Цаашид Ховд аймгийн зарим суманд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байна. Иймээс эрсдэлийг тооцож шатахууны нөөц бүрдүүлэх нь чухал гэж үзэж байгаа ажээ.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын сургуульгүй хороодын цуврал
Улсын сургуульгүй хороодын цуврал
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​