fbpx Украин улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэр гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 14 секунд

Украин улсыг Европын Холбоонд гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх шийдвэр гарлаа

Европын Холбооны удирдагчид өчигдөр Брюссель хотод чуулахдаа Украин улсыг гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэх гэнэтийн шийдвэр гаргалаа.

Гэнэтийн гэсний шалтгаан нь Унгарын ерөнхий сайд Виктор Орбан уг шийдвэрт саад учруулахаа олон өдрийн өмнөөс амлаж байсан юм.

Ийм шийдвэр гаргахад Европын Холбооны бүх гишүүн улсын бүрэн дэмжлэгийг авах ёстой байдаг.

Санал хураалтын үеэр Орбан танхимаас гарч явсан тул Унгарыг “түдгэлзсэн” гэж тооцсон байна. Ийнхүү эсэргүүцсэн санал гараагүй тул шийдвэр гарчээ.

Ийм аргаар чухал шийдвэр гаргаж байсан түүх Европын Холбоонд байхгүй юм.

Украинтай цуг Молдов улсыг мөн гишүүнээр элсүүлэх яриа хэлэлцээг эхлүүлэхээр болжээ.

“Энэ бол Украины ялалт. Бүх Европын ялалт. Урам зориг өгч, хүч өгсөн ялалт” хэмээн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шийдвэрийг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлсэн байна.

Бараг хоёр жилийн турш Оросын эзлэн түрэмгийлэгчидтэй тэмцэж буй Украинд Өрнөдийн холбоотнуудын дэмжлэг маш чухал байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Байдены засаг захиргаа одоо Украинд үзүүлэх $60 тэрбумын тусламжийн багцыг Конгрессоор дэмжүүлэхээр шаргуу ажиллаж байна.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен санал хураалтын үр дүнг “стратегийн шийдвэр, үүнийг баталсан өдөр манай түүхэнд тод бичигдэн үлдэх болно” гэж мэдэгджээ.

“Унгарын байр суурь тодорхой. Украин улс Европын Холбооны гишүүнээр элсэх яриа хэлэлцээ эхлэхэд бэлэн биш гэж бид үзэж байна. Гэхдээ 26 гишүүн улс ийм шийдвэр гаргах ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан тул Унгар улс энэ шийдвэр гаргалтад оролцохыг хүссэнгүй” гэж Виктор Орбан мэдэгдсэн байна.

Европын Холбоо нийт 27 гишүүн улстай.

Шинэ гишүүн элсүүлэх яриа хэлэлцээ нь хэдэн жил үргэлжлэх урт үйл явц юм.

Украин бол 44 сая хүн амтай, газар нутгийн хэмжээ нь Европын Холбооны аль ч улсынхаас том.

Санал хураалтын өмнө Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Олаф Шольц нар эрчимтэй дипломат ажиллагаа явуулж, Унгарын ерөнхий сайдтай биечлэн уулзацгаасан юм.

Лхагва гарагт Европын Комисс шүүх засаглалын хараат бус байдлыг хангах Унгарын эрх баригчдад тавьсан шаардлага биелсэн гэж үзээд эдийн засгийн төслүүдэд нь зориулах 10.2 тэрбум еврогийн санхүүжилтийг зөвшөөрсөн байна.

Эндээс харвал Европын удирдагчид санал хураалтад саад хийлгэхгүй байхаар Орбантай тохиролцсон бололтой.

Өчигдөр бас Гүрж улсад Европын Холбооны гишүүнд горилогчийн статус олгож, Босни Херцеговин улсад тодорхой шаардлага хангасан нөхцөлд статус олгохоор шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын даргатай утсаар ярьж, цаг үеийн асуудлаар санал солилцжээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​