fbpx Протокол: Нүүрсний хулгай чинь бараг хулгай биш болчихов уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
8 минут 48 секунд

Протокол: Нүүрсний хулгай чинь бараг хулгай биш болчихов уу

УИХ-ын хянан шалгах түр хорооны Нүүрсний сонсголын хоёр дахь хэсэг өчигдөр эхэллээ. Хоёр дахь сонсголоор том Тавантолгой буюу "Эрдэнэ Тавантолгой" ХК-тай холбоотой хянан шалгагч, шинжээч дүгнэлтийг хэлэлцэхээр товлоод байна.

“Алдагдсан боломж 40 их наяд байх боломжгүй”

Хянан шалгагчийн алдагдсан боломжийн дүгнэлтэд, Монгол Улс экспортод чулуун нүүрс болон хүрэн нүүрс гаргадаг. Сүүлийн 10 жилийн дундаж үнийг тооцвол чулуун нүүрс 90 ам.доллар, хүрэн нүүрс 31 ам.доллар байна. Харин энэ хоёр нүүрсийг нэг үнээр тооцож, 40 их наядыг гаргасан нь үндэслэлгүй юм. Үндэсний аудитын байгууллагаас 2018-2022 оныг хамарсан тайланд, 2018 онд Монголоос Хятад руу экспортолсон, Хятад Монголоос импортолсон нүүрсний биет хэмжээнд 800 мянган тооны зөрүү үүсээгүйг дурдсан байна. Өмнөх үнийн зөрүүнд оффтейк гэрээнүүд орсон байхад дахин тусад нь оффтейк гэрээнүүдийг тооцсон тооцооллын дүнг өсгөж, давхардуулсан байх магадлалтай. Есөн оффтейк гэрээний дөрөв нь борлуулалтын гэрээ юм. Гэтэл 40 их наядын тооцоолол дээр эдгээр есөн гэрээг 37 сая тонноор таамагласан байна. Дээрх борлуулалтын дөрвөн оффтейк гэрээний алдагдсан боломжийг индексжүүлсэн дундаж үнийн аргачлалаар тооцоход 330.5 сая ам.доллар гэж гаргасан гэлээ.

Т.Доржханд: Хянан шалгагч нар аа, тоонуудаа сайн хараарай

Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хянан шалгагчийн зүгээс алдагдсан боломжийн зардлыг 330 сая ам.доллар гэж танилцуулав. Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2022 оны арванхоёрдугаар сард 40 их наядын хулгай болсон гэсэн тооцооллыг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулсан. Та бүхэн гэрчээр оролцож, тайлбар өгөх ёстой гэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Шинжээчийн зүгээс 40 их наядын хулгайг бараг нэг их наяд болчихов уу. Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Шинжээч нарын мэргэжил туршлага нь хэр байсныг би мэдэхгүй байна. Бараг нүүрсний хулгай гэж байхгүй, жаахан л юм байгаа шүү гэсэн байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Та нар үндэслэлээ гаргаж ир. Шинжээчийн тоо бодитой биш байна. Нэг жилийн өмнө бүгд мэдээлэлгүй байлаа шүү дээ. Оффтэйк гэрээг УИХ-ын гишүүд, асуудал хариуцсан сайд нар нь мэдэхгүй нууц байсан шүү дээ. Одоо хоригдоод байгаа Б.Ганхуягаас асуухаар "Мэдэхгүй байна, мэддэг хүнээ явуулъя" гэхэд Удаанжаргал гэдэг хүн хоёр том тор барьчихсан ирсэн. Түүнийгээ 20 орчим минутын дотор надад үзүүлээд "Энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү" гээд явсан. 2019-2021 онуудад нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг 50 ам.доллароор авсан байсан шүү” гэлээ.

Б.Батдаваа: Би Баатар гэдэг хүний хүүхэд биш

Үдээс хойшхи сонсголоор Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн нүүрсний хамаарлыг хэлэлцэв.

Шинжээчийн дүгнэлтэд, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь “Дэлгэрэхцагаан овоо” ХХК, “Эко глобал ложистикс” ХХК, “Алтан нууц” ХХК, “Цэций гуа” ХХК, “Хан сахиус” ХХК, “Аранзал Алаг” ХХК, “ВВ транс” ХХК, “Шанхын хэц” ХХК зэрэг компанид хувь эзэмшиж, гүйцэтгэх албан тушаалд ажилладаг. Тэгвэл уг хамаарал бүхий компаниудаараа нийтдээ бүрдүүлэлтгүй сая гаруй тонн нүүрсийг гаргасан гэжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Б.Батдаваа даргын гэр бүлийн хүний гүйцэтгэх захирлаар ажилладаг эсхүл эзэмшилтэй компани болон таны төрсөн дүүгийн эзэмшилд байдаг найман компани нийтдээ нэг сая гаруй тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй хил гарсан байна. Энэ дээр таны тайлбарыг сонсъё.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Дээрх компаниуд дээр би юм уу, манай гэр бүлийн гишүүн хөрөнгө, хувьцаа эзэмшдэг зүйл байхгүй. Манай эхнэр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан. Энэ тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын ямар үйл ажиллагаа явуулж, яадаг гэдгийг нь миний хувьд мэдэх юм алга. Яагаад гэвэл би энэ компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэгэхээр тухайн компаниас тодруулсан нь зүйтэй болов уу.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Батдэлгэрийн Сувддэлгэр гэж таны төрсөн дүү мөн үү?

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Батдэлгэрийн Сувддэлгэр гэж хүн миний төрсөн дүү мөн. Тодруулаад хэлэхэд гүйцэтгэх захирлаар ажилладаг хувьцаа эзэмшигч биш. Гүйцэтгэх захирлаар саяхан бүртгэж, энэ ажилд орсон байх.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Таны эцэг Гаалийн ерөнхий газрын даргаар ажилладаг Баатар гэж танилцууллаа. Энэ үнэн үү?

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-Намайг Батмөнхийн Батдаваа гэдэг. Энэ сонсголоор яагаад ийм асуудал яригдаж байгааг би сайн ойлгохгүй байна.

Шинжээч:

-Улсын бүртгэлийн Ерөнхий газрын нэгдсэн архиваас Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн төрсөн эцэг нь Гаалийн ерөнхий газрын дарга асан Баатар гэж хүн мөн гэдэг мэдээллийг ирүүлсэн.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа:

-ХЗДХ-ийн сайдын хэлж байгаатай санал нэг байна. Гэхдээ шинжээчдийг юмаа сайн нягтлаарай гэж хүсье. Би мэдээ орсон цагаас хойш Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор нас барсан. Яг одоо яригдаж байгаа асуудалтай би шууд хамааралтай, ямар нэг асуудал байх юм бол хариулахад бэлэн байна. Шаардлагатай гэвэл иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, аав ээжийнхээ зургийг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Б.Энхбаяр: Б.Гүрсоронзонд хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт мэдүүлнэ

Үргэлжүүлэн нүүрс тээврийн С зөвшөөрлийн асуудлыг авч хэлэлцлээ. 2016-2021 онд нийт 1529 аж ахуйн нэгжийн 80399 тээврийн хэрэгсэлд 153980 ширхэг С зөвшөөрөл олгосон байна. Энэ үеэр Түр хорооны дарга Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа Б.Гүрсоронзонд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг Засгийн газарт мэдүүлэхээр болов.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-2017 оноос хойш буюу сүүлийн долоон жил нүүрсний хулгай С зөвшөөрөлтэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг их гарсан. Гэвч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаа Буянтогтох овогтой Гүрсоронзон нь 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр буюу нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсанаас хойш хоёр хоногийн дараа гадаад явж, эмчлүүлж байгаа гэсэн байна. Энэ бол Засгийн газрын байгууллагын этгээд УИХ-аас зохион байгуулж байгаа нүүрсний сонсголд санаатайгаар ирээгүй, эс үйлдэл гаргаж байна. УИХ-д буюу ард түмний төлөөллийн дээд байгууллагад хүндэтгэлгүй хандсан, гол асуултад хариулах ёстой байсан этгээд гадагшаа явсан гэдэг тайлбараар хүрэлцэн ирээгүй. Тиймээс энэ этгээдэд албан тушаалын хариуцлага тооцох асуудлыг Зам тээвэр, хөгжлийн сайд болон Засгийн газарт Түр хорооны даргын хувиар тавина гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал
2023 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​