fbpx Сумны гачигдалд орсон Украины арми байлдааны ажиллагаагаа хязгаарлаж эхэлснийг мэдээллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 57 секунд

Сумны гачигдалд орсон Украины арми байлдааны ажиллагаагаа хязгаарлаж эхэлснийг мэдээллээ

Тусламжийн сум хэрэгслийн нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор байлдааны ажиллагааныхаа цар хүрээг багасгаж эхэлснийг Украины армийн командлагч өчигдөр мэдэгджээ.

Яг одоо олон тэрбумын тусламжийн асуудал АНУ болон Европын Холбооны дотоод улс төрийн зөрчил маргааны улмаас саатаад байгаа юм.

Украины арми их бууны сумаар, ялангуяа Зөвлөлтийн үеийн зэвсгүүдийн сумаар гачигдаж эхэлснийг генерал Олександр Тарнавский өчигдөр Ройтерс агентлагт ярьжээ.

“Бидний хэрэгцээнд одоо байгаа нөөц маань хангалтгүй. Тиймээс бид нөөцөө дахин хуваарилах арга хэмжээ авч байгаа. Бид өмнө тавьсан зорилтуудаа дахин төлөвлөж, хүрээг нь багасгаж байна. Зарим хэсэгт бид хамгаалалтад шилжиж, зарим хэсэгт довтолгоогоо үргэлжлүүлж байна. Дараагийн том хэмжээний ажиллагаанд хүчээ нөөцөлж байгаа. Бидний зорилго хэвээр. Гагцхүү үйл ажиллагаа, тактик өөрчлөгдсөн” гэж тэр ярьсан юм.

АНУ-ын засаг захиргаа $60 тэрбумын зэр зэвсгийн тусламжийг батлуулахаар Конгресст өргөн барьсныг Бүгд Найрамдах намын

төлөөлөгчид дэмжихгүй байгаа.

Европын Холбоо 50 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийг Украинд үзүүлэх асуудлаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр санал хураахад Унгар улс ганцаараа хориг тавьсан юм.

Европын Холбооны эрх баригчид ирэх оны гуравдугаар сараас өмнө нэг сая их бууны сум Украинд нийлүүлэх амлалт авсан ч одоогийн байдлаар 480,000 орчмыг л илгээжээ.

Ерөнхийдөө Украины арми Өрнөдийн түншүүдийнхээ үйлдвэрлэх хурднаас илүү өндөр хурдаар сум хэрэглэж байгаа.

Эстони улсын батлан хамгаалах яам саяхан гаргасан тайландаа Украинд сар бүр хамгийн багадаа 200,000 их бууны сум хэрэгтэйг мэдээлж байв.

Нэгэнт гаднын тусламж саатах болсон тул өөрийн дотоод үйлдвэрлэлээ эрчимжүүлэхээр ажиллаж буйг Украины батлан хамгаалахын дэд сайд Иван Хаврилюк саяхан ярьсан юм.

Тухайлбал их бууны сумны дутагдлыг нөхөх зорилгоор камиказе дроны үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, Зөвлөлтийн үеийн зэр зэвсгүүдэд шаардлагатай бүх төрлийн сумны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж буйг тэр ярьжээ.

Үүнээс гадна Өрнөдийн компаниудтай хамтран Украины нутаг дэвсгэрт зэвсгийн үйлдвэрлэл явуулахаар ярилцаж байгаа юм байна.

Саяхан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчлах үеэр энэ талаар тус улсын компаниудтай ярилцаж, эхний хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгуулсныг Хаврилюк мэдээлжээ.

Хүний нөөцийн хувьд ОХУ-тай өрсөлдөх боломжгүй тул технологи, зэр зэвсгээр илүүрхэх зорилготой байгааг тэр ярьсан байна.

Эх сурвалж: BBC

Орон сууцанд гал гарч, долоон хүн амь насаа алдсаны дөрөв нь хүүхэд байна
Орон сууцанд гал гарч, долоон хүн амь насаа алдсаны дөрөв нь хүүхэд байна
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​