fbpx “Гал сөнөөгчийн хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссанаас амиа алдсан байх магадлалтай“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 6 секунд

“Гал сөнөөгчийн хүчилтөрөгчийн баллоны цэнэг дууссанаас амиа алдсан байх магадлалтай“

Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилгад өнгөрсөн Даваа гарагт гал гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав.

Тэдний дунд бага насны хүүхдүүд болон онцгой байдлын аврагч байсан юм. Гал түймрийн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг тус тус ажиллаж, иргэдийг аврах ажлыг зохион байгуулсан юм.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан гал сөнөөгч нь Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч 27 настай Э байв.

Гал сөнөөгч амиа алдсан талаар ОБЕГ- ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй. Тухайн орон сууц хоёр орцтой. Нийт 100 гаруй айл амьдардаг. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацуур мод шатаж, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан.

Гал сөнөөгчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай алба хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан.

Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургууль төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан. Холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж болон амь насны даатгалын мөнгийг нь олгоно” гэсэн юм. Гадаад улсад мэргэжил дээшлүүлсэн, мэргэжлийн гал сөнөөгч яагаад амиа алдав гэдэг асуулт олон нийтийн дунд байгаа юм.

Энэ талаар талийгаачтай хамт ажиллаж байсан онцгой байдлын алба хаагчтай ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн юм.

- Гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан харамсалтай явдал боллоо. Баг, хамгаалалтын хувцас бүрэн байсан уу гэх зэргээр олон асуудал хөндөгдөж байна л даа. Та энэ албанд ажиллаж байсан хүний хувьд энэ талаар үнэн бодит байдлыг хэлж болох уу?

- Баг бол хүн бүрд байгаа. Дэлхийн стандартын багийг оруулж ирж ашигладаг шүү дээ. Яах вэ, хүчилтөрөгчийн баллоны цэнэг ямар байсан бэ гэдэг асуудал яригдах байх.

- Хүчилтөрөгч дутагдсан гэж үү?

- Баллонтой хүчилтөрөгч нь дууссан болов уу. Тухайн алба хаагч тооцооллоо буруу хийгээд ажилласан байх магадлалтай. Би тэдэн минут яваад тэд дээр гарах ёстой гэсэн тооцооллоо буруу хийсэн байх боломжтой. Салааны захирагч хүн уг нь өөрөө хүмүүсийнхээ тооцооллыг хийгээд орох үүрэгтэй шүү дээ.

- Саяхан БНСУ-д мэргэжил дээшлүүлсэн гэсэн. Илүү мэргэшсэн байх боломжтой хүн ийм зүйл дээр алдана гэж үү?

- Олон зүйлээс шалтгаална. Залуу хүн учраас ийм аваар осол дээр гардаж ажиллаж байгаагүй байж магадгүй.

аваарын дохио байр болгонд байх ёстой. Дуугарсан тохиолдолд тэнд байгаа хүмүүс бүгд гарах ёстой

- Хүчилтөрөгчийн баллонтой үед хэр хугацаанд ажиллах боломжтой байдаг юм бол?

- 40-50 минут амьсгалах боломжтой. 50 минут ажиллаад өөрөө гараад дахиад цэнэглэх ёстой.

- Хүчилтөрөгч дуусахаас өөр шалтгаан байж болох уу. Баг хамгаалалтгүй болох ч юм уу?

- Хүнээ хайж яваад өндөр даралтын хоолойгоо хэрчих ч юм уу, түүнийгээ алдсаныг мэдэхгүй явсан байж болно.

- Таныхаар энэ хэрэг юунаас үүдэлтэй гэж харж байна?

- Талийгаач ганцаараа явчихсан нөхцөл байдал харагдсан. Багийн ажиллагаа явагдаагүй. Гал сөнөөгчидтэйгөө хамт явж байх ёстой. Тэгээд баллоных нь цэнэг хугацаа дууссаныг анзаараагүй байх магадлалтай.

- Талийгаач тантай хамт ажиллаж байсан гэсэн. Зан байдал, ажил үүргийн хувьд ямар хүн байв?

- Илүү байлгүй яах вэ. Өөрийнхөөрөө ажилладаг. Үүнийг суръя мэдье, хөгжье дэвшье гэдэг эрмэлзэлтэй сайхан залуу байсан. Гал сөнөөгчөөс эхлээд л дээшээ дэвшиж ирсэн.

- Энэ гал дээр гал сөнөөгч, бага насны хүүхдүүд гээд амиа алдсан хүмүүсийн хувьд маш харамсалтай. Дахиж ийм гэнэтийн осол гаргахгүйн тулд аль аль талдаа анхаарах ёстой болчихлоо?

- Маш харамсалтай. Объектын гал түймэр дээр гал сөнөөгч амиа алдсан тохиолдол анхных. Ой хээрийн түймэр дээр амиа алдаж байсан тохиолдол олон. “Ми-8”-аас эхлээд бий.

Ер нь цэцэрлэг, сургуулийн наснаас хичээлийн хөтөлбөрт галын аюулгүй байдлаас хамгаалах талаар хичээл орох хэрэгтэй. Дээр нь аваарын дохио байр болгонд байх ёстой. Дуугарсан тохиолдолд тэнд байгаа хүмүүс бүгд гарах ёстой. Иргэд өөрсдийнхөө амийг өөрсдөө хамгаалах үүрэгтэй. Гал сөнөөгчид очихоос өмнө хамгаалах ёстой гэсэн үг. Усан аваарын дохио дугарангуут усан бойлуур нээгдэж тодорхой хэмжээний гал унтраах ёстой байдаг. Гэтэл байруудад аль аль нь байдаггүй. Нэр төдий нэг юм тавьчихдаг, тэр нь ажилладаггүй.

- Хүмүүс галын аюулаас хамгаалах мэдлэгтэй болох гэдэг чухал шүү?

- Соёлтой орнуудад дохио дуугарангуут шууд гарцгаадаг шүү дээ. Манайх харин хэвшээгүй. Дохиолол дуугараад аюул болж байхад гэр орондоо амраад хэвтэж байдаг хүмүүс бий. Тэднийг аврагчид очиж босгоно, гаргана гэдэг хүндрэл учирдаг.

Гал бол секунд милээр хэмжигдэнэ. Нэг тоолоход л нэг куб метр гээд явчихдаг. Таван ханатай гэр гэхэд зуны улиралд гуравхан минутад нурам болчихдог. Өнөөдрийн байшин барилгын материал юу билээ. Дандаа шатах материалаар хийгдсэн. Тиймээс гал бүр хурдан тархана гэсэн үг.

- Онцгой байдлын байгууллагад хөрөнгө оруулалт хангалттай байдаг юм уу. Гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, баг бүрэн бус, хангалтгүй гэсэн шүүмжлэл их байдаг?

- 2003 оноос хойш тендер явагдаад бүх анги хэлтсийн машин төхөөрөмж шинэчлэгдсэн.

Машинууд багтайгаа, хүчилтөрөгчтэйгөө, хүчилтөрөгч цэнэглэх аппараттай хамт ирдэг. Дуусангуут өөрсдөө цэнэглэх ёстой. Аврагчид өглөө ажилд гарахдаа өөрийн багаа үзэж шалгадаг. Байнга сургуулилалт хийдэг. Хувцас хэрэглэл, маск зэргээ өөртөө тааруулж өмсөх ёстой шүү дээ. Тэгж байж аюулгүй аврах ажиллагаа явуулна.

Зураг

Х.Баттулга гадаад томилолтод яаралтай явсан тул нүүрсний сонсголд очихгүй хэмээн мэдэгдэл ирүүлжээ
Х.Баттулга гадаад томилолтод яаралтай явсан тул нүүрсний сонсголд очихгүй хэмээн мэдэгдэл ирүүлжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​