fbpx У.Хүрэлсүхийн зориглож эхлүүлсэн үйлдвэр урагшилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 40 секунд

У.Хүрэлсүхийн зориглож эхлүүлсэн үйлдвэр урагшилж байна

Монгол Улс өөрсдийн Нефтийн үйлдвэр, өөрснөө түлш шатахуунаа гаргаж авах нь хэчнээн чухал болохыг энэ өвөл бидэнд үнэндээ л ясанд тултал мэдрүүлж байна. Ийм л учраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байхдаа улс төрийн хэрүүл шуугиан, гадаад дотоодын эрх ашиг, геополитикийн хүндрэл, томоохон бизнес импортлогч олигархи компаниудын эрх ашгийн эсэргүүцлүүдийг сөрж эхлүүлсэн. Тиймдээ ч одоог хүртэл зарим улсын эгдүүг хүргэж, намчирхах талцах, бүр хатуухан хэлбэл бүтэлгүйтэж бүдрээсэй гэсэн улс төрийн атаархлын гол цэг хэл ам туулсаар явна.

Монголчууд Нефтээ дотооддоо үйлдвэрлэх гэж хорь гаруй жил маргаж талцаж, хий хоосон ярьж тунхагласаар байсныг У.Хүрэлсүх Ерөнхий сайдын эрс шийдэл, эх орны эрх ашгаа эрхэмлэн эхлүүлсэн нь алдаа биш байсныг өдөр өдрөөр ойлгуулж байна.

Нээрээ бид хэдий хүртэл хоёр хөршөөсөө шатахууны крант царайчлан арчаагаа алдах юм бэ? Хэцүү байсан ч туулаад бартаатай байсан ч зүтгээд өөрийн гэх түлш шатахуунтай суух цаг ойртож л байна. Баригдаж эхэлсэн цагаас атаа жөтөө, ашиг сонирхлын гал сөрсөн төсөл. Дэлхий нийтийг "0" зогсоосон цар тахлын хүнд үе, улс орнуудын хил гаалийн бэрхшээлийг 2 жил гаруй туулсан ажил одоо хэдийнээ бүрэн жигдэрчээ.

МОНГОЛЫН АНХНЫ НЕФТЬ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨНӨӨГИЙН ЯВЦ

Үйлдвэрийн гаднах дэд бүтэц 27 км төмөр зам, 100 тонны даацтай автозам 18 км авто зам, 18,6 км 110-ийн өндөр хүчдэлийн ЦДАШугам, Үйлдвэрт ашиглагдах 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, Оффис-сургалтын төв, эмнэлэг, гал команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний зориулалттай үйлдвэрийн хотхоны эхний барилга байгууламжийн эхний ээлж баригдаж дууссан.

Дорнод аймгийн Матад сум дахь газрын тосны 19-р талбайгаас Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл 530 км газрын тос дамжуулах түүхий эд дамжуулах хоолойг 2.8-3 метрийн гүнд суурилуулах ажил 230 км тавигдаад байгаа аж. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн 2, 3-р багцын ажлууд хийгдэж байна.

Анхдагч процессын болон дагалдах байгууламжууд, Атмосферийн болон Вакум нэрэх байгууламж. Хий ялгах байгууламж, 42 ширхэг түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүний агуулах сав, резервуар, төмөр зам болон авто замын ачих буулгах байгууламж, ус цэвэршүүлэх систем, шугам хоолойн тулгуурууд, хэрэглээний бусад байгууламжууд багтаж байгаа юм. Одоо эхэлж буй 3-р багц ажил нь үйлдвэрийг цахилгаан дулаанаар хангах 35 мегаваттын хүчин чадалтай, уурын 2 турбин бүхий Цахилгаан станцын нарийвчилсан зураг төсөл, барилга угсралтын ажил юм.

ЗОГСОХ ЁСГҮЙ, ЗОГСООХ ЭРХГҮЙ МОНГОЛЧУУДЫН ҮЙЛДВЭР

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Үйлдвэрийн механик угсралтын ажлууд 2026 онд дуусаж, тохируулга туршилтыг 3-6 сарын турш хийсний дараа үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэр ашиглалтад орсноор 500 гаруй инженер техникийн ажилчид байнгын ажилчнаар ажиллах аж. Монголын анхны Нефть-Химийн үйлдвэрийг нийт 150 га газарт инженерүүд, техникийн ажилчид хаягдал багатай, орчин үеийн, шилдэг технологитой үйлдвэр барихаар ажиллаж байна.

Манай улсаас 35 компани энэ төсөлд туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Ирэх онд төслийн талбайд гаднын 2800, үйлдвэрийг барьж дуусгах хүртэлх явцад 5-8 мянган гадаадын мэргэжилтэн ажиллана. Хамгийн гол зүйл нь зөвхөн түлш шатахуун нэрэх үйлдвэр бус Нефть-Химийн цогц үйлдвэр. Энэ нь юу вэ гэвэл газрын тосноос гаргаж болох бүх бүтээгдэхүүнээ 100 хувь хаягдалгүй боловсруулах юм.

Түлш, бензинээс гадна мазут, шингэрүүлсэн хий, тослох материал, битум, нефть-химийн түүхий эдийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнээ Монголчууд бид эх орондоо гаргаж авна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд Эх орны минь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн үйлдвэрийн гүйцэтгэл ажил 70 хувьдаа орж байгааг дуулгасан. Хөрш улсын эрхшээл, дотоодын шатахуун импортлогч Монопол хэдэн компанийн хараат байдлаас Монголын эгэл зон олон минь гарах цаг ойртож л байна даа.

О.Түвшиндэмбэрэл

Sonin.mn

Прага хотын их сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас 14 хүн алагдав
Прага хотын их сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас 14 хүн алагдав
 
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​