fbpx Их дуулгын мөнгө, E-sport-ын дэлхийн аваргатай арванхоёрдугаар сар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 49 секунд

Их дуулгын мөнгө, E-sport-ын дэлхийн аваргатай арванхоёрдугаар сар

Арванхоёрдугаар сар бол энэ оны отгон өдрүүд үргэлжилдэг олон онцлогтой. Бүх салбарынхан амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж, ирэх оны зорилго, төлөвлөгөөгөө гаргадаг билээ. Тэгвэл манай спортын салбарынхны хувьд жүдогийн сүүлийн их дуулга, Азийн наадам зэрэг чансаатай, олимпын оноо цуглуулах хариуцлагатай тэмцээнүүд үргэлжилсэн, амжилтаар дүүрэн сар болж өнгөрөх нь ээ.

Л.Сосорбарам хүрэл медаль хүртэв

Сарын эхний өдрүүдэд Японы нийслэл Токиод жүдо бөхийн оны сүүлийн Их дуулга тэмцээн амжилттай болж өндөрлөсөн юм. Энэхүү тэмцээнээс Ази тивийн аварга Ё.Басхүү мөнгөн медаль хүртсэн билээ. Тэрбээр "Tokyo Grand Slam 2023" тэмцээний 66кг-ын жинд "C" хэсгийг тэргүүлж, эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар Хятадын Тайванийн Ен-Мин Чен, Израилын Матан Коколаев, Бразилын Лима Виллиан, Францын Дайдий Боуба нарыг ялж шигшээд шалгарсан. Ингээд алтан медалийн төлөө олимп, Дэлхийн аварга Абе Хифүмитэй барилдаж үндсэн цагт цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон билээ. Харин эмэгтэйчүүдийн 52кг-ын жинд Азийн наадмын хүрэл медальт Л.Сосорбарам Португалын Иоана Диогог ялсан ч Израйлын Гефен Примод ялагдсан. Ингэснээр манай бөх дагах барилдаан хийж, АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй нутаг нэгтэй жүдоч Б.Хорлоодойг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ. Ингээд Л.Сосорбарам Унгар улсын тамирчин Река Паппыг үндсэн цагт цэвэр ялж оны сүүлийн "Grand Slam" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Энэхүү Их дуулгын дараагаар буюу энэ сарын 6-нд Японы нийслэл Токио хотод пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын эрх олгох Гранпри тэмцээн болсон юм. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяа, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нарын удирдлага дор зургаан тамирчин хүч үзсэн байна. Уг тэмцээнээс манай нэг тамирчин алт, хоёр тамирчин хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд “Ханжоу-2022” Азийн пара наадмын аварга Д.Ганбат, -90 кг-д Б.Баттөгс нар хүрэл медаль хүртсэн билээ.

Газрын теннисний тэмцээнээс монгол хүү мөнгөн медаль хүртжээ

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам арванхоёрдугаар сарын 2-9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. Тус наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлагын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцсон байна. Наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.Тэрбээр цээжнээс 242 кг-ыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол БНХАУ-ын тамирчин мөнгө, Польшийн тамирчин хүрэл медаль хүртсэн юм. Э.Содномпилжээгийн хувьд 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Узбекистан Улсад болсон “Ташкент-2023” эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, Б.Чинзориг мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай тулалдаж шүүгчийн саналаар ялагдсан юм. Тэгвэл гавьяат тамирчин Б.Чинзоригт Олон Улсын Боксын холбооноос ирсэн 344 сая төгрөгийн шагналыг энэ сарын 8-ны өдөр гардуулан өгчээ. Яг энэ өдөр Малайз улсын Пэрлис хотноо 41 дэх жилдээ зохион байгуулсан газрын теннисчдийн өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд “Singapore School of Mongolia” сургуулийн сурагч А.Тулга оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Түүний хувьд найм хүртэлх насны ганцаарчилсан төрөлд оролцож энэхүү амжилтыг үзүүлсэн байна.

Esport-оор түүхэн амжилт тогтоов

Монголын спортын түүхэнд энэ сард нэгэн онцлох үйл явдал болсон нь манай IHC Esports баг PUBG Mobile төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн явдал юм. Тэд гурван өдрийн турш үргэлжилсэн тулааны эцэст 142 оноо цуглуулж аваргын цом өргөлөө. Турк улсад зохион байгуулсан PUBGM тоглоомын ДАШТ-нд манай улсаас "IHC Esports" багаас гадна "4Merical vibes", "Stalwart esports" багууд оролцсон юм. Тэгвэл 138 оноо цуглуулсан "Stalwart esports" баг хоёрдугаар байр, "4Merical vibes" дөрөвт бичигдэн монголчууд энэ төрлийн тэмцээнд ийнхүү түүхэн амжилт тогтоосон билээ. Харин энэ сарын 11-нд NBA-ийн зүгээс улирал дундуур "NBA Cup" тэмцээнийг зохион байгуулсан. Энэ үеэр "NBA 3x Invitational Champion" тэмцээнд оролцсон Монголын эмэгтэй, эрэгтэй баг хосоороо аварга болж, цомын эзэд боллоо. Эмэгтэй баг хэсгээсээ гурван хожилтойгоор гарч ирж, аваргын төлөө Япон улсын багийг илүүрхэн 16:6-аар хожсон. Харин эрэгтэй баг хоёр хожил нэг хожигдолтойгоор хэсгээсээ нэгээр гарч чадсан. Тэд аваргын төлөө легионер тоглогчоор хүчээ нэмж талбайн эзэн орны туршлагатай, хүчирхэг багтай өрсөлдөж 21:17 харьцаатай хожиж аваргаллаа. Жил бүрийн энэ сард спортын салбарын шилдгийг шалгаруулдаг “Бөртэ-Чоно” наадам болдог уламжлалтай. Энэ оны шилдгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр Б.Отгонболд шалгарлаа. Тэрбээр энэ онд “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмаас алтан медаль хүртэж, "Парис 2024" олимпын наадамд оролцох эрхтэй болсон юм.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Л.Оюун-Эрдэнэ: Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэн хуваадаг хариуцлагагүй үйлдэл дахин давтагдахгүй
Л.Оюун-Эрдэнэ: Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэн хуваадаг хариуцлагагүй үйлдэл дахин давтагдахгүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​