fbpx Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том халбага, сэрээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 42 секунд

Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том халбага, сэрээ

“Jenesys 2023” хөтөлбөрийн оролцогч 27 хүний бүрэлдэхүүнтэй баг арванхоёрдугаар сарын 6-нд Япон улсыг зорьсон. Ийнхүү бидний хөтөлбөрийн хугацаа дуусаж, Япон улсын талаар олон зүйлийг үзэж, суралцан ганзага дүүрэн эх орондоо ирсэн юм. Өмнөх дугаартаа “Хамгийн олон доктортой Цүкүба хот”, Сүмида дүүргийн гар урлалын урлантай танилцсан нь”, “Сумида Хокусай музейн онцлох бүтээл” нийтлэл, “Өвөрмөц ертөнцийг тодотгох “Шинжлэх ухаан ирээдүйн музей”, Япон улсын Цүкүба сансарын төвийн үзэсгэлэнгээс” фото сурвалжлагаа цувралаар уншигчиддаа хүргэсэн билээ. Харин энэ удаа Цүбамэ хотын аж үйлдвэрийн музей, Санжо төмрийн дарханы газрын үйл ажиллагаатай танилцсанаа хүргэе.

Бид хөтөлбөрийн дөрөв дэх өдрөө буюу арванхоёрдугаар сарын 9-нд Нийгата мужыг зорьсон юм. Хурдан галт тэргээр тус мужид очлоо. Галт тэрэгнээс буухад эмх цэгцтэй барилга, бүтээн байгуулалт бүхий орчин угтав. Нийгата мужийн хувьд газар тариалангийн өлгий нутаг гэдгээрээ алдартай. Тус хотод их цас ордог учраас хөрс нь чийглэг байдаг аж. Тиймээс ч нутгийн иргэд маш амттай цагаан будааг тариалдаг байна.

Мөн Нийгата мужид Япон улсын хамгийн урт “Shinano” гол байдаг. Энэ гол нь 100 жилийн өмнө бага зэрэг бороо ороход л их үерлэж тэр хавийн газар нь усанд автдаг байжээ. Тиймээс нутгийн иргэд үерийн эрсдлээс сэргийлэхийн тулд Япон тэнгис рүү тус голын урсгалыг өөрчилж, шуудуу татсан түүхтэй. Өөрсдийнхөө амьдрал, аж ахуйн төлөө тууштай тэмцэж, нөр их хөдөлмөр, тэвчээрийн үр дүнд амар тайван амьдрах орчноо бүрдүүлж чадсан ийм нэгэн сонирхолтой түүхтэй газраар зочилсон юм. Энэ бол Цүбамэ хот. Цүбамэ гэдэг нь “Хараацай” гэсэн утгатай аж. Тус хотод олон хүмүүс газар тариалан эрхэлдэг байжээ. Гэвч 100 жилийн өмнө “Shinano” голын үерээс үүдэн ихэнх газар, тариалангийн талбай усанд автснаар тухайн үеийн тариаланчдын амьдралд хүнд хор хөнөөл учруулжээ. Энэ үед Цүбамэ хотод зэсийн уурхай олдсон байна. Тиймээс иргэд уурхайгаас зэс олборлож, энэ төрлийн жижиг үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

5000 халбаганы цуглуулгатай “Цүбамэ аж үйлдвэрийн музей”

Цүбамэ хотод байрлах Цүбамэ аж үйлдвэрийн үйлдвэр болон музейтэй танилцлаа. Биднийг очиход оролцогч бүрт зэсэн аяганы бэлдэц бэлдэж, аягыг хээ оруулахаар бэлдсэн байв. Ийнхүү өөрсдийнхөө гараар урласан, сэтгэл шингэсэн, нэгэн цаг үеийн түүхийг бүтээсэн зэсэн аягийг хөтөлбөрийн оролцогчид өөрсдөө хийлээ.

Дараа “Цүбамэ аж үйлдвэрийн музей”-тэй танилцлаа. Эхний үзмэрийн танхимд тус хотын уран дархадын анх хийж байсан зүйлсийг дэлгэсэн байв. Анх хоол хийхэд ашиглах хутгуур яваандаа халбага, сэрээ хийж эхэлсэн байна. Ийнхүү хөгжсөөр Япон улсад алдартай хоол үйлчилгээний салбарт хэрэглэгдэж байгаа аяга, халбага, сэрээний 90 хувийг нь Цүбамэ хотод үйлдвэрлэдэг болжээ.

Музейн дараагийн хэсэгт төрөл бүрийн хийц бүхий гаансууд байв. XVI зууны үе буюу 1964 оноос Японд гаанс хэрэглэж ирсэн байна. Тухайн үеийн хүмүүсийн хээнцэр хэрэглээний нэг нь гаанс байжээ. Яваандаа дэд бүтэц хөгжиж, цахилгаантай болсноос хойш өдөрт 60 мянган гаанс үйлдвэрлэдэг болжээ. Үйлдвэрлэсэн гаансаа Япон төдийгүй Зүүн өмнөд ази, Европ руу экспортод гаргадаг болсон байна. Мөн тус хот уран сийлбэрчдээрээ алдартай.

Музейн дараагийн хэсэгт гоёл чимэглэл, сувинерууд байрлуулсан байв. Тус хотын дархчууд анх халбага, сэрээ зэрэг хэрэглээний зүйлс хийдэг байсан бол яваандаа тус дархчуудын үр хүүхдүүд буюу дөрөв, тав дахь үеэс гоёл чимэглэл, сувенерийн төрлийн бүтээл хийж эхэлсэн байна. Тус хэсэгт уран чамин хийцтэй, сонирхол татахуйц олон бүтээл хадгалаастай байв.

Япон улс үндэсний уламжлалаа хадгалж, гавьяа байгуулсан хүмүүст улсын үнэт хүн хэмээх цол, хэргэм олгодог байжээ. Тус музейд энэхүү цол, хэргэм хүртсэн дарханы бүтээлүүд хадгалаастай байв. Тус дархан нь бидний зорин очсон Цүбамэ хотын уугуул аж. Энэ хүн нь мөнгө, зэс гээд 3-4 металийг ашиглаж бүтээл хийдэг байснаараа алдартай аж.

Биднийг музейн дараагийн танхим руу ороход нэг бүтээл маш их сонирхол татсан нь Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том халбага, сэрээ байсан юм. Музейн тус хэсэгт ороход маш олон төрлийн хийц, загвар бүхий халбагануудыг өлгөсөн байлаа. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан төрөл бүрийн 5000 халбагыг тавьсан байна. Дундад зууны үеэс XIX зуун хүртэлх Европд ашиглаж байсан халбаганууд байгааг гэдгийг музейн тайлбарлагч бидэнд хэллээ.

Ийнхүү бид дэлхий дээрх давтагдашгүй 5000 халбага, Геннисийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн том халбага, сэрээ, хэдэн арван жилийн түүхийг хүүрнэх дархчууд бүтээлтэй танилцаж маш өндөр сэтгэгдэлтэй тус музейгээс дараагийн газар руу хөдөллөө.

800 жилийн өмнөх технологийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг дарханы газар

Бидний дараагийн зорин очсон газар бол Санжоши хот. Тус хот нь уран дарханы цех, технологиороо Япон улсад алдартай, нэгдүгээрт эрэмбэлэгддэг аж. Ийнхүү бид “Санжо төмрийн дарханы газар”-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цехийн ажилчид биднийг эелдэгээр хүлээн авч, цехийнхээ түүх, онцлог, үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус дарханы газар хүмүүсийн гол хэрэглээ болсон хутга, хайч зэргийг үйлдвэрлэдэг байна. Цехийн дарга Hasegawa Haruo “Манай дарханы үйл ажиллагаа 800 жилийн түүхтэй. Япон улсад олон дарханы газар үйл ажиллагаа явуулдаг. Гэвч манай дарханы газрын хувьд тэртээх 800 жилийн өмнөх технологийг одоо хүртэл ашиглаж, үйл ажиллагаагаа явуулж байгаагаараа онцлогтой. Манай цехид хутганы үйлдвэрлэл давуу хөгжсөн. Мөн хутга хэрхэн ирлэхийг хүмүүст заадаг. Хутга ирлэхэд тоо томъёо гэж байхгүй тухайн хүний мэдрэмж хамгийн их нөлөөлдөг. Мөн орчин үеийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан ашиглаж хутаг хэрхэн ирлэх талаар танхимд мөн хичээл ордог. Энэ нь хутга ирлэж байгаа хүнийг хаашаа харж байна, хэтэрхий хүчтэй дарж ирлэж байгаа хэсгийг компьютер мэдрэгчээрээ мэдрээд зөв чиглүүлж өгдөг гэсэн үг. Гэхдээ хүн гэдэг байгальд төрж өссөн мэдрэмж, оюун ухаантай учраас компьютероос илүүтэй өөрийнхөө мэдрэхүй, эзэмшсэн технологи, ур чадвараа ашиглаж хийх нь илүү сайхан мэдрэмжийг өгдөг. Манайх бүтээгдэхүүнийг олон улсад экспортолж гаргадаг. Магадгүй Монгол Улсад ч гэсэн очсон байх” гэсэн юм.

“Санжо төмрийн дархан”-ы цехид хутга, хайч зэрэг гал тогооны хэрэгслээс гадна Япон улсад үйлдвэрлэдэг машинд хэрэглэгддэг эд ангийг мөн хийдэг аж.

Ийнхүү “Jenesys 2023” хөтөлбөрийн оролцогчид хөтөлбөрийн дөрөв дэх өдрөө Япон улсын нэгэн гайхалтай, сонирхолтой ертөнц, орон нутгийн аж амьдралтай танилцаж их зүйлийг үзэж, сурч, туршлага хуримтлуулсан юм.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Тогтолцоо”, том хулгай хоёрыг задалсан 2023 оны улс төр
“Тогтолцоо”, том хулгай хоёрыг задалсан 2023 оны улс төр
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​