fbpx Ерөнхийлөгчийн ажил ба “ажиглалт”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 37 секунд

Ерөнхийлөгчийн ажил ба “ажиглалт”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд бүрэн эрх, хүлээсэн үүргийн дагуу энэ 2023 онд Монгол Улсын гадаад бодлогод илүүтэй анхаарах шиг боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар есдүгээр сард Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Судлаачид Папын айлчлалыг “…Геополитик, соёл уламжлал, нийгэм улс төрийн ач холбогдолтой болсон” гэж дүгнэсэн. Пап Монголд ирээд “…Шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг дархлаа болж байдаг. Авлига хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг шүтсэн, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг бөгөөд амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, олноос тусгаарлагдан, тэнгэр өөд ч харах эрхгүй болж, түмэн олны өмнө нүүрээ хийх газаргүй болохын цондон юм. Та нарын өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ”.

“Тэр их уудам нутаг дэвсгэртэй эзэнт гүрнийг удирдахдаа танай өвөг дээдэс тухайн орон нутгийн онцгой авьяас чадвартай хүмүүсийг нь таньж илрүүлэн, тэднийг нийтийн тусын тулд удирдах албанд томилдог байсан. Энэ загварыг эргэн үзэж өнөөгийн нөхцөлд хэрэгжүүлэх нь чухал”. Ер нь та нар алдарт яруу найрагчийнхаа хэлснээр Тэнгэр шиг бай” гээд буцсан. Үүнийг манайхан “…Монголчуудын өмнө тулгарч буй хамгийн гол сорилтын үндэс суурийг тодорхойлж, яаж шийдэж болох тухай санаа бодлоо хуваалцав” хэмээсэн. Гэхдээ Ромын Пап түүхэнд анх удаа айлчилж ирсэн нь геополитикийн асар ойлгомжгүй өөрчлөлт дунд Монголыг дэлхий дахинаа танилцуулсан явдал болов.

Бас нэг онцлох үйл явдал нь Францын Ерөнхийлөгч хавар Монголд ирж, манай Ерөнхийлөгч намар нь Францад айлчилсан.

Францын ерөнхийлөгч Э.Макроны манай улсад тавдугаар сард хийсэн анхны түүхэн айлчлалын үеэр талууд хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Тунхаглалд “…Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш” гэсэн бол Франц улс Монгол Улсыг “…Онцгой түнш” гэж тодорхойлсон. “…Энэ түншлэл нь хамтын үнэт зүйлд суурилсан нийтлэг зорилгод хүрэхийн тулд Европын холбоо болон тус холбооны гишүүн бус улсуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр өргөжүүлэн баяжуулж, улмаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэлд хэрэглэдэг чухал ач холбогдолтой нэр томьёо” хэмээн судлаачид тайлбарласан. Э.Макроны Монгол дахь айлчлалыг гаднын хэвлэлүүдэд “Монгол Улс нь бүс нутагтаа ардчиллын тод жишээ болсон. Харин сүүлийн үед худалдаа, хөрөнгө оруулалтын тал дээр улам хараат болж байна. Тиймээс ардчиллын үнэт зүйлээ алдаж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэн. Э.Макрон айлчлалынхаа үеэр Монгол дахь ардчиллыг хамгаалах амин чухал хэрэгцээг тодруулахыг зорьж байна” гэж дурджээ.

Аравдугаар сард нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилсан. Францууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалыг “…Анх удаагийн төрийн айлчлал” гэсэн бол манай судлаачид “…Хагас жил хүрэхгүй хугацаанд хоёр улсын Төрийн тэргүүнүүд харилцан бие биедээ төрийн айлчлал хийж байсан явдал дипломат харилцааны түүхэнд нэн ховор” гэсэн юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалаа “…Энэхүү төрийн айлчлал нь гуравдагч хөршийн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулж, хамтарсан тунхаглалын хүрээнд харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход чиглэсэн. Монгол Улс, Европын Холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилсан.

Нэн чухал ашигт малтмал, эрүүл мэнд, боловсрол, харилцаа холбооны хиймэл дагуул, цэвэр эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, гамшигтай тэмцэх, байгаль орчин, гамшигтай тэмцэх, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо” хэмээсэн.

Ерөнхийлөгч дотооддоо “Хүнсний хувьсгал”, хүний эрхийн асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд онцгой анхаарч, идэвхжүүлж байгаа юм

Түүнчлэн тэрбээр улс оронд болж буй үйл явдлуудыг анхааралтай ажиглаж, бүрэн эрхийнхээ хүрээнд зарим асуудалд анхаарал тавьж байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн газар нутгийн зарим хэсэг гадаадын иргэдийн мэдэлд очсон байж болзошгүй мэдээлэл гарсан. Тэр талаар 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд “…Сүүлийн үед УИХ дээр нэгэн ноцтой мэдээлэл яригдаж, олон нийтийг цочирдууллаа. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг илтэд зөрчсөн асуудал яригдлаа.

Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудалд онцгойлон анхаарч энэ асуудлыг Засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагыг яаралтай ажиллаж, үр дүнг нь олон нийтэд мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм. Энэхүү байр сууриа Засгийн газарт чиглэл болгон өгч байгаа юм” гэсэн мэдэгдлийг түүний Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хийв.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хаврын чуулганаар “холимог 126”, намрынхаар “том тойрог”
Хаврын чуулганаар “холимог 126”, намрынхаар “том тойрог”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​