fbpx АН-ынхан “эвдэрхий”-гээрээ эвлэсний хэргийг гаргаж чадах уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 52 секунд

АН-ынхан “эвдэрхий”-гээрээ эвлэсний хэргийг гаргаж чадах уу

Энэ 2023 он АН-ынханд мартагдахааргүй “дурсамж” үлдээсэн. Яагаад гэхээр АН энэ жил дахин “мэндэлсэн” гэхэд болно. ҮБХ нь өнгөрсөн оны сүүлчээр бүрдэж, 2023 он гараад намын даргыг тодруулсан. Дор хаяж гурван жил хоосон явсан АН-ын даргын суудал энэ оны эхээр эзэнтэй болсон. АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаараа сонгосон. Улмаар намын Улс төрийн зөвлөл, тэргүүн дэд дарга, дэд дарга нар, аймаг нийслэлийн намын удирдлагууд, АЭХ, АЗХ тус бүрээ эзэнтэй болгож чадсан.

Ийн эвлэж нийлээд намаа дахин босгож буй дүр зураг 2023 онд бүтэн үргэлжлэв. Тэд учраа олж, хэдэн жилийн эвдрэлцэлдээ цэг тавив уу. Эсвэл сонгууль дөхөөд хүчээр “нэг гэр”-т оров уу. Аль аль нь байх талтай. Гэхдээ “…Сонгууль дөхсөн” гэдэг нь үнэнд ойр хувилбар аж. Угтаа 2000 онд таван нам нэгдэж АН-ыг байгуулж байсан нь түүх болон үлдэж, 2023 онд дахин шинээр мэндэлсэн шиг үйл явц өрнөлөө. Ингэхдээ тус намаас дэвшиж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан эрхмүүдийн толгойлдог хоёр том фракц АН-ыг шинээр “эмхэлж” байна. Наанаа олон фракц, бүлэг ярьдаг ч яг ачир дээр нь энэ хоёр хүн л хумиад, бариад байна. Намын тэргүүн дэд дарга, зарим дэд дарга, Улс төрийн зөвлөл нь дөрөв дэх Ерөнхийлөгчийн фракцад очсон. Харин нэр бүхий дэд дарга нар, Нийслэл, олонх аймгийн дарга нар, сая АЗХ-ны ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудыг тав дахь Ерөнхийлөгчийнх авсан.

АН-ын даргын тухайд алинд нь ч албан ёсоор харьяалагдахгүй. Гэхдээ ямар нэг явдал тулахад сонголтоо хийдэг. Ийм байдал хэд хэдэн удаа давтагдсан. Уг нь Лу.Гантөмөр АН-ын даргын ажлаа их л эрч хүчтэй эхлүүлсэн. Эрч хүчтэй мэдэгдлүүдийг хийсэн дээ. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сарын 13-нд “...АН-д итгэж байсан хүмүүст зүтгэлээр хариулах ёстой. Энэ намыг зөв болгохын төлөө бид зүтгэх ёстой. Бид цаашдаа эвдэрдэггүй, задардаггүй, хуваагддаггүй улс төрийн нам байгуулах ёстой.Тиймээс бид маш тунгалаг болох ёстой, ойлгомжтой байх хэрэгтэй. ...Шударга ёсыг нам дотроо тогтооё. Нам дотор арын хаалга байхгүй. Хөдөлмөрлөсөн хүмүүс нь урагшаа яв, зүтгэсэн хүмүүс нь, ард түмэндээ танигдсан хүмүүс нь дээшээ явъя. Нам бүтнээрээ тэр хүмүүсийн талд байя. Хаа нэг газраас арын хаалганы хүн орж ирж, мөнгөтэй нь дээш явдаг байдлыг халъя” гэж байв. Үүнээс долоо хоногийн дараа “...Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг дэмжинэ” гэсэн байдаг. Ингэж гоё хэлж, тэр нь олон нийтэд таалагдсан. УИХ дахь тус намын бүлгийн гишүүд 2023 оны гуравдугаар сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийж, “...УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна. Тиймээс энэ асуудлыг нарийн судлаад үзэхээр эхлээд нэг хэрэг тохоод түүнээс цааш хэргүүдийн тоог нэмэх замаар хонгил үүсгэж байна. Тийм учраас үүнийг бид эсэргүүцэж байна” гэсэн юм.

Ингэж мэдэгдэл хийсэн УИХ дахь бүлгийг нь бас нэг фракц гэж болно. Гэвч гишүүд өнгөрсөн хугацаанд “туслах дүрийн улс төр” хэрэгжүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр олны анхааралд орсон Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг бүхий л том хулгайд АН-ынхан аанай л холбоотой байна. Тэр утгаараа сүүлийн үед хийгээд байгаа “Өргүй Монгол” зэрэг улс төрийн акцууд нь олон нийтэд төдийлөн хүрэхгүй байгаа юм. Тэгэхээр тэд зарим талаар сөрөг хүчний бус, эрх баригчидтай ижилхэн, жишээ нь “…Авлигаас салъя” гэх агуулга бүхий “уриа лоозон” дэвшүүлбэл амжилтад хүрэхээр байна. Цаашлаад ирэх сонгуульд хүмүүсээ онож дэвшүүлэхдээ тэд онцгой анхаарах хэрэгтэй юм. Учир нь сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр тэдэнд ашигтай. Ингэж гэмээнэ, “эвдэрхий”-гээрээ эвлэсний хэргийг нь гаргана.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

МАН нэрээ, гишүүдээ хамгаалаагүй нь Монголд тусаа өгөв үү
МАН нэрээ, гишүүдээ хамгаалаагүй нь Монголд тусаа өгөв үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​