fbpx Даваа гарагт Японд болсон газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүний амь үрэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
2 минут 58 секунд

Даваа гарагт Японд болсон газар хөдлөлтийн улмаас дөрвөн хүний амь үрэгджээ

Даваа гарагийн үдээс хойш Японы төв бүсийн баруун эрэг дагуу нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, цүнамигийн эрсдэл үүссэн билээ.

Энэ газар хөдлөлтийн дараа 50 орчим чичиргээ бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв цэг Ишикава мужийн Важима хотоос зүүн хойд зүгт 30 км зайтай, газрын гадаргаас 16 км гүнд байсныг тогтоожээ.

Японы цаг уурын хүрээлэн Ишикава мужийн Ното хойг орчимд 3-аас дээш метрийн өндөр цүнами үүсэж болзошгүйг эхлээд анхааруулсан ч сүүлд анхааруулгаа цуцалжээ.

2011 онд Фүкүшимад болсон 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр хамгийн сүүлд ийм цүнамигийн түгшүүр зарлаж байсан гэнэ.

Гамшгийн төв болсон Ишикава мужид дөрвөн хүн барилгын нурангид дарагдаж амиа алдсаныг Мягмар гарагийн өглөө орон нутгийн захиргаа мэдээлсэн байна. Ишикава болон бусад мужуудад нийтдээ 30 орчим хүн бэртэж гэмтжээ. Нуранги дороос хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж буй тул хохирлын тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.

Газар хөдлөлтийн үеэр хуучны модон байшин барилгууд нурж, гал түймэр гарсан байна. Тухайлбал Важима хотод 10 орчим байшинд түймэр гарсныг мэдээлжээ.

Ишикава мужид нийт 32,500 өрх цахилгаан хангамжгүй болсон байна.

Газар хөдлөлтийн чичиргээ өмнөд Кюшү арлаас эхлээд хойд Хоккайдо арал хүртэл өргөн уудам газар нутагт мэдрэгджээ.

Япон улс газар хөдлөлтийн хүчийг долоон түвшинтэй хэмжүүрээр хэмждэг бөгөөд энэ удаагийн хөдлөлтийг хамгийн өндөр түвшинд бүртгэсэн байна. Энэ түвшинд хүмүүс хөл дээрээ зогсох боломжгүй гэж үздэг.

Хамгийн сүүлд 2018 онд Хоккайдо аралд ийм түвшний газар хөдлөлт бүртгэгдэж байжээ.

Өчигдрийн газар хөдлөлтийн үеэр есөн мужийн 97,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гарсан байна.

JR East төмөр замын компани Тохокү, Жоецү, Хокурикү чиглэлийн үйлчилгээгээ түр зогсоож, ANA, Japan Airlines компаниуд нийт 25 нислэгээ цуцалжээ.

Японы цаг уурын хүрээлэн энэ удаагийн гамшгийн төв болсон нутагт ойрын нэг долоо хоногийн дотор дахин ижил хэмжээний хүчтэй газар хөдлөлт давтагдаж болзошгүйг анхааруулсан байна.

Өчигдрийн газар хөдлөлтийн дараа Өмнөд ба Умард Солонгос улсуудын зүүн эрэгт цүнамигийн түгшүүр зарлажээ.

ОХУ-ын эрх баригчид бас Сахалин арлын баруун эрэг дагуу цүнами үүсэж болзошгүйг орон нутгийн иргэдэд анхааруулсан байна.

Эх сурвалж: Kyodo News

2024 онд дэлхийн 60 гаруй улсад чөлөөт сонгууль болно, 2048 оноос өмнө дахин ийм олон сонгууль давхцахгүй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​