fbpx Украин: Адгууслаг чанар нь дайныг хөтөлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 3 секунд

Украин: Адгууслаг чанар нь дайныг хөтөлнө

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэх (677 өдөр шөнө) гэж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ТНБД Энтони Блинкен, “Важные истории” интернэт-сэтгүүлийн эрхлэгч оросын сэтгүүлч Роман Анин нарын ярьснаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Хоёр оны зааг дээр агаарын дайн ширүүслээ. Үүр шөнөөр голдуу олон зуун пуужин, дроноор Украины хотуудыг харваж галан далайд живүүлэхийг Орос санаархаад бүтсэнгүй. Гэхдээ харамсмаар хохирол амсуулав. Хариуд нь Украин фронт дээр оросын цэрэгт дор дор нь оновчтой хариулт өгч олон арван атакийг няцаав. Оросын хотууд Украины агаарын цохилтод өртөж эхэллээ. Ингэж ширүүсгэхийн сацуу Путин хэлэлцээ хийж гал зогсоохыг цөхрөлтгүй гуйж уриална.

Хариултыг нь Владимир Зеленский ингэж өгчээ. “The Economist” сонинд ярьжээ. Орос нь энх тайвны чиглэлд тулхтай алхам хийх гэж байгаа юм биш ээ. Дорнодод ч, өмнөдөд ч, баруун талдаа ч украины хотууд агаарын дайралтад өртлөө. Украинчууд агаарын түгшүүрийн дор байна. Тэгэхлээр би террорист улс орны хийдэг хэрэгжүүлдэг алхмыг л харж байна. Хэрэв Орос мөргөлдөөнөө зогсооё гэсэн дуудлага илгээгээд эхэлбэл зөв алхам болно гэж барууны зарим хэвлэл мэдээлэл бичдэг, харин би тийм уриа дуудлагыг өөрөөр хардаг. Тэр нь Орост пуужин, сум галт хэрэгсэл, бэлтгэгдсэн цэрэг дутагдалтай байна, тийм учраас тэдэнд пауз (амсхийлт) хэрэгтэй, хүчээ дахин бэхжүүлж аваад энэ дайнаа орвонгоор нь эргүүлэхээр дахин байлданаа л гэсэн үг–Зеленский хэлжээ. Хохирол амсдаг, асар их цэргээ алуулж, шархдуулж, асар их зэвсэг техникээ сөнөөлгөөд нөөцнөөсөө татаж авчран дахин байлддаг. Маринькаг үнс нурам, овоолсон шороо, балгас болгон хэдэн арван мянган орос цэргийн амиар дөнгөн данган чөлөөлдөг шигээ бүтэлгүй ялалтын төлөө дахин давшдаг, Кремлиэс давш гэдгээс өөр тушаал огт өгдөггүй, ийм байдалтайгаар Орос хоёр жилийн эмгэнэлт дайнаа үргэлжлүүлэв.

сонин mn

АНУ-ын ТНБД Энтони Блинкен 2023 оны гадаад бодлогын үр дүнгийн оны тайлангийн хэвлэлийн хурал дээр ярьсан нь: Украинд тусламж үзүүлж байгаа Европын Холбоо, Япон, Солонгос, Австрали, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн бусад улс орнуудад талархлаа дэвшүүлэхийн сацуу Ерөнхийлөгчөөс үндэсний аюулгүй байдлын нэмэлт санхүүжилт хүссэнийг Конгресс хүлээн авахыг уриалан дуудаж байна. Оросын түрэмгийлэл нь стратегийн бүтэлгүйтэл болоосой гэсэндээ Украины эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэмжихийн төлөө АНУ бүх дэлхийн улс орнуудыг нэгтгэн нягтруулахаар ажиллаж байна.

Украинд тавьсан үндсэн зорилгоо Путин биелүүлж чадсангүй, тэр нь тус улсыг газрын зурагнаас арчиж, Оросын бүрэлдэхүүнд оруулах явдал байлаа. Түүндээ хүрч чадсангүй. Орос бол цэрэг, эдийн засаг, дипломат бодлогын хувьд үнэхээр сул юм байна. Харин 75 жилийн түүхэндээ НАТО нь том, хүчирхэг, улам бүр эвлэлдэн нэгдэж чадлаа.

Европ нь Украинд 110 гаруй тэрбум доллар, АНУ 70 орчим тэрбум доллараар тусаллаа. Япон, Солонгос, Австрал, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн бусад орнууд Украины эрчим хүчний системийг сэргээхийн төлөө идэвхтэй ажиллаж, мөн цэргийн ба хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Украиныг дэмжих нь онцгой чухал гэдгийг тэд ч, бид ч ойлгож байна. Учир нь даян дэлхийн нэг томхон түрэмгийлэгчийг бид сөрөн зогсож зогсоож чадна, хил хязгаараа хүчээрээ хамгаалж чадна гэдгээ харуулах нь чухал юм хэмээн ТНБД хэлжээ. Оросын түрэмгийлэл, Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөө зэрэг олон асуудал шийдэхийн төлөө “G-7” бүлэгтэй, Европын Холбоотой, бусад холбоотнууд, түншүүдтэйгээ АНУ хэзээ ч ингэж нягт хамтран ажиллаж байсангүй. НАТО болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь холбоотнуудтайгаа хамтын ажиллагаа, зохицуулалтаа АНУ улам бүр гүнзгийрүүллээ. Хятадын худалдаа-эдийн засгийн албадлагын практик, Тайванийн хоолой, Дорнод Хятадын ба Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдал, хүний эрх зэрэг ноцтой асуудлуулыг шийдэхэд улам бүр үр бүтээлтэй харилцан ажиллахад бидний дээрхи чармайлт чухал үүрэгтэй.

Израиль ба ХАМАС-ын мөргөлдөөний тухайд АНУ онцгой анхаарал хандуулж байна. Хандуулах ч болно. Бидний баримтлах үндсэн чиглэл бол 10 дугаар сарын 7-ны үйл явдлыг давтуулахын төлөө Израильд туслах, мөргөлдөөнийг аль болох хурдан дуусгах, аль болох хохирол бага гаргах, барьцаалагдсан иргэдийг суллуулах, мөргөлдөөнийг газар авахуулахгүй байх, бат бэх удаан хугацааны энх тайванд хүргэх явдал мөн гэжээ.

Хэрэв Конгресс үндэсний аюулгүй байдлын нэмэлт санхүүжилтийг дэмжиж санал хураавал манай иргэд л хожно, манай үйлдвэрүүд, манай ажилчид, манай холбоотнууд, манай түншүүд, АНУ-ын манлайлалд итгэж сэтгэлээ өгч буй даян дэлхийн хүн ард хожно. Харин Конгресс эс дэмжвэл бид бүтэлгүйтнэ. Москва, Тегеран, Бээжинд уухайлан баярлах болно. Хэрэв бид бүтэлгүйтвэл манай дайснууд, манай өрсөлдөгчид биднийг зогсоох биш, бид өөрсдөө өөрсдийгөө зогсоох болно–Блинкен Конгресст хандан ингэж уриалжээ. Оросын нэртэй сэтгүүлч Роман Анин Украин дахь дайны талаар өвөрмөц байр сууриа үе үе илэрхийлдэг. Олон хувилбараар бичдэг. Орос цэрэг хэзээ ч шийтгэл хүлээдэггүй тул тэгж харгисладаг хэмээн үздэг. Энэ удаа дайнд эх нөхөр, хүүгээ илгээгээд үүрд эргэж ирэхгүй болгосон орос гэргий, орос эхчүүдийн гомдлыг илэрхийлж, энэ дайн хэзээ ч бүтэхгүй гэж үзжээ.

сонин mn

Кремль болон Путин орос цэргүүдээ яг адгуус мал шиг үзэж байна. Тиймдээ ч дайнаа адгууслаг хэлбэрээр явуулж байна. Украины олзонд байгаа орос цэргүүдээ буцааж авахаар огт ажиллахгүй байна. Зөнд нь хаяж байна. Сураггүй бологсод тоогоо алдлаа. Шарил нь олдохгүй хэдэн арван мянган орос цэргийн нэрс байна. Гэвч оросын эрх баригчид санаа зовсон шинжгүй. Иймд Орост эхнэр бүсгүйчүүлийн үймээн дэгдэхэд тун ойрхон байна. Эр нөхрөө, хүүгээ, дүүгээ, ахаа амьд ирүүлэхийг шаардсан жагсаал цуглаан олшрох төлөвтэй. Тэр олон мянган эх, бүсгүй, эхнэрүүдийг хорьж шийтгэх шорон гяндан ч хүрэлцэхгүй гэж ярьжээ. Орос Украиныг эзлэн авна гэдэг ёстой үлгэр. Дандаа баргар муу хувилбар л харагдаж байна. Яагаад? Нэгдүгээрт ерөөсөө боломж байхгүй. Европын томхон энэ орныг эзлэн авах цэрэг Орост алга. Украины хүн ам 40 сая (5 сая нь дүрвээд гарчихсан гэж хасч тооцоод), тэгвэл оросын нэг эзлэн түрэмгийлэгч цэрэгт 40-50 украин оршин суугч ногдоно. Харин эзлэн суухын тулд дахин 700 мянган цэрэг хэрэгтэй. Хаанаас авах юм бэ? Оросоос хэн очих юм бэ?

сонин mn

Хоёрдугаарт Буча, Ирпень, Мариуполийг эзэлсний дараа юу боллоо, Киев, Харьков, Кременчугийг пуужингаар харвасны дараа яалаа, украины бүсгүйчүүлийг хүчирхийлж, хөгшдийг алсны дараа юу боллоо гэдгийг хамгийн наад захын болхи орос цэрэг ойлгосон, мэдэрсэн, эзлэгдсэн Украинд орос цэргүүдийг тийм хувь тавилан хүлээж байгаа. Эзлэгдсэн Херсонд юу боллоо. Нутгийн иргэд бүх насаараа оросоор ярьсан, орос хэлтэн, нутгийн уугуул оросууд ч олон байна, гэтэл тэд партизаны хөдөлгөөнд нэгдлээ. Тэр оросууд урвагчдаа машинтай нь дэлбэлж байна, хэрэв Киев, Одесс, Харьковыг эзэлчихсэн бол орос цэргүүдийг ямар хувь тавилан хүлээх байж вэ? Орос цэргүүдийг шөнө отож байгаад хоолойг нь хэрчинэ, ална дэлбэлнэ, Хар тэнгис рүү живүүлнэ, ресторануудад хордуулна. Үүнийг украины бууж өгсөн цэргүүд хийх юм биш, бүх Украин хийнэ, оросуудад алагдсан бүх украин хүний үр сад, эхнэр, аав, ах нар оросуудын эсрэг хийнэ.

Гуравдугаарт оросын цэрэг эзлэн авсан нутагтаа бэхжихийн тулд араасаа тэжээгдэх дэмжигдэх ёстой. Гэтэл өдөр бүр, өдөр алгасахгүйгээр хэдэн арав, хэдэн зуун шарил Орос руу ирж байна. Үхсэн цэрэг бүрийг эх оронч гэж цоллон оршуулах нь ч утгаа алдлаа. “Байдаг л нэг эх оронч” гээд тоохоо ч болилоо. Дөрөвдүгээрт Украинаас оросын сүүлчийн цэрэг гарч дуустал Оросын эсрэг хоригоо Баруун цуцлахгүй. Оросын нефть, хийг худалдан авахгүй. Энэ чинь юуг илтгэх вэ гэвэл Орост ажилгүйчүүд, ядуус, эмзэг иргэд жилээс жилд нэмэгднээ гэсэн үг. Орос мухардахаас өөр гарцгүй байна – оросын сэтгүүлч эх орноо тэгж үнэлжээ.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

Өнөөгийн дэлхий ертөнц энх тайван, хамтын ажиллагааг аль ч цаг үеэс илүү шаардаж байна гэв
Өнөөгийн дэлхий ертөнц энх тайван, хамтын ажиллагааг аль ч цаг үеэс илүү шаардаж байна гэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​