fbpx Хүсэл: “126:1”, Хясал: Том тойрог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
5 минут 4 секунд

Хүсэл: “126:1”, Хясал: Том тойрог

Үндсэн хууль, бусад холбогдох хуульд өнгөрсөн жил өөрчлөлтүүдийг оруулсан. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар болгосон. Хаврын чуулганаар ингэж шийдсэн. Тэдний 78 нь тойрогт өрсөлдөж сонгогдоно. Энэ нь улстөрчдийн итгэлийг сэргээж, улс төрд “сонирхолтой” хүмүүсийн хүслийг бадраасан. Хуулийн өөрчлөлтийн маргаашаас л намуудаар эргэлдэж, нутгаа бараадсан хүн олон. Мөн дээрх өөрчлөлтөөр 48 нь намын жагсаалтаар гарч ирнэ.

Энэ бас л улс төрд удсан хүмүүст боломж болж харагдсан. Тиймээс жагсаалтыг онилсон улстөрчид ч чихэлдээд эхэлсэн. Харин хэдхэн хоногийн өмнө, шинэ оны бараг босгон дээр УИХ-аас “…Сонгууль том тойргоор явна” гэсэн шийдвэр гарав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2024 оны сонгуулиас эхлээд аймгуудад долоо, нийслэлд зургаа, нийт 13 том тойрогтой болж байна. Орон нутагт Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгууд Нэгдүгээр тойрог, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд Хоёрдугаар тойрог. Баян-Өлгий аймаг Гуравдугаар тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймгууд Дөрөвдүгээр тойрог, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд Тавдугаар тойрог, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд Зургаадугаар тойрог, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд Долоодугаар тойрог болно. Нийслэлд Баянзүрх дүүрэг Наймдугаар тойрог, Баянгол дүүрэг Есдүгээр тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд Аравдугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэг Арваннэгдүгээр тойрог, Хан-Уул дүүрэг Арванхоёрдугаар тойрог, Багануур, Багахангай, Налайх дүүргүүд Арвангуравдугаар тойрог болж байна. Том тойргийг санаачлагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны хаврын чуулганд Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулахдаа “…УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа” гэж байв. УИХ-ын дарга Г.Занданшатар ч том тойргийг баталсны дараа “…Нэг нам, хувь хүнийхээс илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинэчлэлийн эхлэл болсон шийдвэр” гэж тодорхойлсон. Аль аль нь үнэн. Тиймдээ ч өнөөдөр Монголд хэрэгжсэн том төсөл бараг алга. Гацаанд байгаа атлаа гаднын зээл, тусламжийн хөрөнгөөр нэгжийнх нь аппаратууд цалинждаг түмэн төсөл бий.

Шулуухан хэлэхэд, өнгөрсөн хугацаанд эрхэм гишүүд төсөв хийгээд төслийн хөрөнгөөр тойргуудынхаа сургууль, Соёлын төвийн дээврийн будаж шунхдаж, засаж янзалж л ирсэн шүү. Одоо өөрчлөгдөнө. Гэхдээ том тойргийг шүүмжлэх хандлагууд байна. Гэвч тэдгээр нь “…2024 онд нэр дэвшинэ” гээд урьдныхаар аль нэг аймгийн хэдэн сумыг хамарсан жижиг тойрог “усалж” явсан хүмүүсээс гарч байна.

Аймаг, дүүргүүдийг ингээд бүсчлээд том тойрог болгочихоор тийм хүмүүс “шатчихаж” байгаа хэрэг л дээ. Ууртай, бухимдалтай явах хүн олон л байна. Тэдний тухайд “…Хүсэхэд хясна” гэдэг шиг л явдал болов. Энэ утгаараа, том тойрог нь сонгуульд санаархаж явсан олон хүнд том цохилт өгөх шиг боллоо. Ер нь тэгээд гурван аймгаас, бүтэн дүүргээс олон санал авч чадахгүй байж “…УИХ-ын гишүүн болно” гэж гүйх нь утгагүй хэрэг л дээ. Тэгэхгүй бол “..УИХ-ын гишүүн гэж хэн бэ” гэдгийн утга ч өнгөрсөн сонгуулиудад алдагдсаар ирсэн. УИХ хөдөөд хэдхэн сум, хотод мөн тэр дайны хорооноос сонгогддог гишүүдтэй болсон. Тэгж сонгогдсон гишүүд УИХ-д орж суугаад улс орны хэмжээний асуудал ярих чадал нь хүрдэггүй. Ярихаараа хувийн, эсвэл сум, хорооны эрх ашиг хэлдэг. Одоогийн УИХ-д ч ийм “ангилал”-д орох гишүүн цөөнгүй бий. УИХ шүү дээ, уг нь. Тиймээс “…Том тойрог том эрх ашгийг л төлөөлдөг гишүүдтэй болох замыг засна” гэж ойлгож болох юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 оны бүх ордын зурхай
2024 оны бүх ордын зурхай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​