fbpx Намрын чуулган хаахаас өмнө амжиж батлах хуулиуд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Том онцлох
Огноо
Унших
6 минут 38 секунд

Намрын чуулган хаахаас өмнө амжиж батлах хуулиуд

УИХ-ын намрын чуулган энэ сарын 19-нд өндөрлөнө. Парламент намрын чуулганы хугацаанд Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль, Түгжрэлийн хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Цахим шилжилтийн 120 хуулийн төсөл, Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль, Төсвийн хуулийг эцэслэн баталсан. Мөн намрын чуулганы хугацаанд Нүүрсний сонсголыг зохион байгуулж, чуулганы хаахаас өмнө түр хорооноос сонсголын үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ. Мөн энэ сарын 19-нөөс өмнө амжиж батлахаар хүлээгдэж буй хуулийн төслүүдээс онцлон хүргэе.

“Баривчлах ажиллагаа шүүхийн хяналтаас гадуур байх ёсгүй”

Нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжсэн. Улмаар хуулийн төслийг батлахаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд байна. 2022 оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийсэн юм. Тэд манай улсыг сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн. Үүнээс хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээрх зөрчил дутагдлаа арилгаагүй хэмээн дахин хангалтгүй хэмээн үнэлэв. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан билээ. Хуулийн төслийг намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн батлахаар товлоод байна.

Хүлээлт үүсгэсэн Хүүхэд хамгааллын хууль

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдахаар хүлээгдэж буй. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд гарахад хуулийн төслийг нэлээд эрчимтэй хэлэлцсэн ч тэгсхийгээд намжсан. Тэгвэл намрын чуулганы төгсгөлд батлах болов уу гэсэн хүлээлттэй байна. Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан тэдний саналыг авчээ. Сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг энэ хуулиар зохицуулахаар заажээ.

Шүүх байгуулах тухай хуулийг батлах уу?

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд ХЗДХЯ-наас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Дээрх хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд батлуулахаар Засгийн газрын зүгээс яаралтай горимоор зүтгүүлж байгаа билээ. Хуулийн төсөлд авлигын дагнасан шүүхийн ажиллаж эхлэн хэмээн заасан нь багагүй маргаан дэгдээсэн. Мөн хууль батлагдсанаас хойш буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш нэг жилийн хугацаанд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэж, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, авлигын хэргийг одоо эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдэг бол үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэнэ гэсэн үг юм. Харин сөрөг хүчний зүгээс Авлигын шүүх нь хонгилыг үүсгэнэ хэмээн эсэргүүцэж байгаа билээ.

Төрийн байгууллагуудыг хотоос нүүлгэх тогтоолын төслийг батална

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд парламентад өргөн мэдүүлсэн. Тэгвэл энэхүү тогтоолын төслийг намрын чуулганы төгсгөлд батлахаар яригдаж байна. Засгийн газрын зүгээс 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгосон. Парламент ч энэхүү бодлогыг дэмжээд явахаа илэрхийлсэн билээ. Мөн энэ онд болох УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хувааж зохион байгуулах тогтоолын төслийг батлаад байгаа билээ.

Ургамал хамгааллын агентлагтай болно

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг парламент чуулганы төгсгөлд батлахаар төлөвлөжээ. Хуулийн төсөлд Ургамал хамгааллын агентлаг байгуулах тухай заасан. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “2025 оны төсөвт зардлыг нь суулгаж, Ургамал хамгааллын агентлаг байгуулна. Олон улсын байгууллагаас тавиад байгаа шаардлага нь заавал ийм үндэсний байгууллагатай байх ёстой гэсэн. Сангийн яаманд энэ тухай танилцуулсан. 11 хүний 850 орчим сая төгрөгийн зардал гарах судалгаа хийгдсэн. Сангийн яам зөвшөөрсөн. Шинээр байгуулагдах агентлаг нь ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын чиглэлээрх бүх мэдээллийг нэгтгэн сан үүсгэх, таримал болон бэлчээрийн ургамлын хөнөөлт организмын тархалт, энэ чиглэлийн хорио цээрийн асуудлыг хариуцна гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдсэн билээ.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
Өнгөрсөн шөнө орсон цасыг ТҮК-ийн ажилчид үүрийн 04:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​