fbpx Төрийн тэргүүнүүд шинэ оны босгон дээр юу хэлэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
4 минут 35 секунд

Төрийн тэргүүнүүд шинэ оны босгон дээр юу хэлэв?

Грегорийн тооллын нэгэн он солигдож, дэлхий нийт он цагийн шинэ хуудсыг эхлүүлээд хэдхэн хонож байна. Шинэ оны босгон дээр улс орны тэргүүн нар ард иргэддээ хандан өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэн ирэх оны зорилгоо тодорхойлон үгээ хэлдэг уламжлалтай. 2024 оныг угтахдаа улс орны удирдагчид юуг онцолсон талаар энэ удаагийн олон улсын тоймоороо хүргэж байна.

Ж.Байден: Сонгуулиар эргэн ирэхдээ итгэлтэй байна

АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден шинэ оныг гэр бүлийн уламжлалын дагуу Виржиний мужийн St Croix дахь эдлэндээ амралтын байдалтай угтсан байна. Тиймээс ABC телевизэд өгсөн түүний ярилцлагаас ирэх оны өнгийг хэрхэн харж байгааг нь үзэгчид хүлээн авав. Тэрбээр ярилцлагын үеэр АНУ-ын дотоодын асуудал, үнэт зүйлсийн талаар голчлон онцолж, эв нэгдэл, ардчиллын үзэл санааг тодотгож байлаа. Мөн “Бид дэлхийд тэргүүлэх байр суурьтай хэвээрээ байгаа” хэмээн ард түмэндээ хандан хэлжээ. Харин ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өнгийг ихэд өөдрөгөөр харж байгаагаа дурдаад “Эргэн ирэхдээ итгэлтэй байна” хэмээжээ.

Ши Жиньпин: Олон улсын арга хэмжээнд анхаарал хандуулна

2024 оны шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ БНХАУ-ын дарга улс орныхоо өнөөгийн байдлын талаар иж бүрэн танилцуулж, өнгөрсөн жилийн сорилт бэрхшээл, ололт амжилтыг тусгаж, ирээдүйн хэтийн төлөвийг тодорхойлсон байна. 2024 оны илтгэлийн нэлээд хэсэг нь Хятад улсын технологи, инновацийн ололт амжилтад зориулагдсан байлаа. Мөн олон улсын тавцан дахь Хятадын гүйцэтгэх үүргийг багагүй онцолжээ. Тус улсын төрийн тэргүүн энэ онд болох олон төрлийн дипломат арга хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны форумыг дурдаж, Хятад улс идэвхтэй оролцохыг илэрхийлсэн байна.

В.Путин: “2024 он гэр бүлийн жил”

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ням гаригт шинэ оны өмнөх өдөр төв телевизээр үг хэлэхдээ Оросын армийг магтаж, "эв нэгдлийг" уриалав. "Та нар бидний баатрууд. Бидний зүрх сэтгэл үргэлж хамт байх болно” хэмээн өөдрөгөөр уриалжээ.

Өнгөрсөн жил В.Путины дэргэд дүрэмт хувцастай цэргүүд зогсож байсан бол энэ жил Кремлийн уламжлалт фонны өмнө зогсож мэндчилэхдээ 2024 оныг “Гэр бүлийн жил” хэмээн тодорхойлов. Дашрамд дурдахад, төв телевизээр ард олондоо мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалыг ЗХУ-ын үед Л.Брежнев эхлүүлсэн бөгөөд шинэ жилийн өмнө телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн үгийг оросууд баярын өдөр тэсэн ядан хүлээдэг гол үйл явдал юм.

Э.Макрон: Бахархлын жил байх болно

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ жилийн баярын өмнөхөн телевизээр үг хэлэхдээ 2024 он бол Парист 2024 оны зуны олимпийн наадам болох гэж буйд баяртай байгаагаа онцолсон. Мөн Парисын дарь эхийн сүм түймэрт өртсөнөөс хойш энэ онд анх удаа олон нийтэд үүдээ нээх болсон тухай баяртай мэдээг дуулгалаа. Тэрбээр 2024 оныг "Францын бахархлын жил байх болно” гэв.

Ф.Кишида: Дипломат байдлаараа манлайлна

Шинэ оны эхний өдөр байгалийн хүнд сорилттой нүүр тулаад байгаа Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида дэлхийн бусад удирдагчидтай дипломат харилцаанд ихээхэн анхаарал хандуулдаг нэгэн. Тэрбээр шинэ жилийн мэндчилгээндээ дэлхий дахинаа үүсээд буй зөрчил мөргөлдөөнийг намжаахын тулд дээд хэмжээний дипломат уулзалт явуулах зорилготой байгаагаа илэрхийлсэн юм. Олон улсын харилцаанд төвийг сахихыг эрмэлздэг тус улсын тэргүүн энэхүү зорилгоо "Япон улс дипломат байдлаараа манлайлах болно” хэмээн онцоллоо.

Базарбямбын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог тогтоолоо
Сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог тогтоолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​