fbpx “Монгол хаан” жүжгийн тойм: Хаан ор залгамжийн тухай яруу, ялгуун дууль
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Entertainment Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 45 секунд

“Монгол хаан” жүжгийн тойм: Хаан ор залгамжийн тухай яруу, ялгуун дууль

Алдарт зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг “Монгол Хаан” нэрээр Их Британийн Уэст Эндед алдарт Коллизум театрт 2023 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 2-нд долоо хоногийн турш тоглож, 40 гаруй мянган үзэгчдэд хүрсэн билээ. Жүжгийн талаар олон улсын томоохон хэвлэлүүдэд шүүмж, нийтлэл бичигдэж, үнэлгээ өгчээ. Монголын урлаг соёлын баг Шекспирийн эх оронд хэрхэн үнэлэгдсэн тухай эдгээр шүүмж нийтлэлүүдийг бид цувралаар орчуулан хүргэж байна.

Английн нөлөө бүхий өдөр тутмын сонин, 1821 онд байгуулагдсан 203 жилийн түүхтэй “The Guardian”-ы 2023 оны арваннэгдүгээр сарын 21-ны дугаарт тус сонины театрын шүүмжийн ахлах редактор Арифа Акбар “Монгол Хаан жүжгийн тойм – Хаан ор залгамжийн тухай яруу, ялгуун дууль” гарчигтай шүүмж бичиж, таван одын үнэлгээнээс дөрвөн од өгчээ. Тэрбээр хорь гаруй жилийн турш “”Independent”, “Observer”, “Financial Times” зэрэг олон улсын тэргүүлэх сонинуудад урлагийн чиглэлээр дагнан мэдээ, шүүмж, нийтлэл бичсэн алдартай сэтгүүлч юм.

Дуучид, бүжигчид, уран нугараачид бүхий уран бүтээлчдийн нүсэр багийн тоглолт нь урвалт шарвалт, эцэг эхийн золиосын тухай туульслаг жүжгээрээ таныг мэл гайхшруулна.

сонин mn

Нүүдэлчин гүрний суу алдар, сүр жавхлангийн тухай өгүүлэх энэ жүжиг Монголын тал нутгаас соёлын сүр жавхлант наадмын баг мэт довтолгон иржээ. Чингис хааны агуу хүчирхэг ноёрхлоос ч өмнө буюу одоогоос хоёр мянган жилийн өмнө төв азийн тал нутгийн тухай өгүүлэх энэ зохиол агуулгын хувьд нүсэр боловч чамин хээнцэр хоёр үнэгийн бүжгээр эхэлж, улмаар дуучин, бүжигчин, уран нугараачдаас бүрдсэн 70 гаруй уран бүтээлчдээр өргөжих нь нүд эрээлжлэм гялбуулах аж.

Бавуугийн Лхагвасүрэнгийн гурван үзэгдэлт эмгэнэлт жүжгийн зохиолоор найруулсан энэ жүжиг нь уран сайхны дүр болох Арчуг хааны (жүжигчин Ганболдын Эрдэнэбилэг) түүхийг хүүрнэнэ. Хүннү гүрний хааны их хатан (Уртнасангийн Уранчимэг) болон бага хатан (Одхүүгийн Дөлгөөн) хоёр зэрэг шахам хаан ор суух нуган хөвгүүдийг төрүүлснээр хаан хэнийг нь угсаа залгамжлагч болгохоо шийдэж ядан ацан шалаанд орно. Улмаар жүжиг урвалт шарвалт, шалиглал хийгээд хаан ор залгамжлахын төлөө хөвгүүдээ солих зэргээр цааш ээдрээ нь өрнөнө.

Егөөтэй нь (төр улсынхаа төлөө) өөрийгөө золигч хааны тухай тууль атал, эмэгтэй дүрүүд нь илүүтэй сэтгэл шимшрэм аж. Эх хүний эмгэнэм уй гашуу, золио нь эртний Грекийн эмгэнэлт жүжгийн оргил “Орестей”-г санагдуулам. Б.Баатарын найруулсан эл жүжигт эхлэх эгшнээсээ л биднийг туульсын тал нутагт зорчуулах мэт.

Жон Мэний орчуулж, Тимберлейк Уэртенбэйкерийн хянан зассан энэ жүжгийн хүүрнэл нь эртний өнгө аястай, сүр жавхлантай, тунхаглал мэт агаад дүрүүдийн өгүүлэмж нь ч аянгалан нүргэлэхийн сацуу үнэхээр аянгын нүргээнтэй ч хамсарна. Тайзнаа өрнөх үйл явдал “тас няс” хийх нь зарим үед утгаа алдсан гэмээр. Энэ жүжгийн гол амин сүнс нь цар хэмжээ, жүжгийн тоглолтын ой тойнд багтамгүй гойд нийцэлд орших бөгөөд “Шаолиний сүнс”, “Нарны цирк”, “Араатны хаан Арслан” зэрэг шоунуудын төгс нийлбэр мэт ээ.

Даваасүрэнгийн Баярбаатар, Хатанхуягийн Хашхүү нарын дэглэсэн бүжиг нь уулга алдам агаад бүжгийн найрсал нь тоглолтын тайзнаа гялалзах жинхэнэ од байлаа. Бүжгийн хоршил нь тайзнаа өрнөх тулаан тэмцэл, ордон харшийн алийг нь ч амилуулж, цэрэг мэт зэрэг жигдрэн хөдлөнгөө үзэгчдийн анхаарлыг хамгийн анзаарагдамгүй чухаг эд эс рүү чиглүүлэн, гар хуруу чичигнэх төдий үл ялиг үйлдлийг ч тодотгож, тэр ч байтугай сэтгэлийн хямралыг ч үзүүлнэ. Бас тулааны үзэгдлүүдийг тод томруун дүрслэхийн зэрэгцээ эцэг эхийн энэлэн шаналлыг ч харуулна. Нэгэн үзэгдэлд тэд мурилзан тачаадах албин мэт болсноо, өөр нэгэн бүлэгт шатан дүрэлзэх Дантегийн домгийн дүрүүд шиг хувирна.

Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон жүжгийн хөгжим нь исгэрээ, хонх, хөөмий зэрэг уламжлалт ая, аялгууг орчин үеийн хүнд аргил хэмнэл, цохилготой зохируулсан нь аварга биетүүд тайзнаа дэвслэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин Очиржанцангийн Болдын урласан хувцас өмсгөлүүд нь уран нарийн хийцтэй түүхэн бэлгэдэл, амьтны дүр дүрслэлүүдийг хослуулснаараа мэлмий мялаасан үзэсгэлэн болжээ.

Англид ирэхийн өмнөхөн Хятадын захиргаан дахь Өвөр Монголд тоглох ёстой байсан ч, Хятадын эрх баригчид үндсэрхэг үзэл, салан тусгаарлах үзлийг дэвэргэхээс болгоомжлон жүжгийн тоглолтыг цуцалсан юм. Жүжгийн утга санаа нь Уэст Эндийн тайзнаа тавигддаг нийтлэг агуулгаас тэс өмнөө бөгөөд ерөөс арилжааны өнгөөр гялтагнуулсан соёлын түүх гэлтэй. Харин тайзны арын дэвсгэрт эргэлдэн үзэгдэх гараг эрхэс болон шуугин харвах сүүлт одод нь нэг л наалдацгүй. Зарим талаараа Монголын соёл, түүхийг харуулсан “Гладиатор”-ын хувилбар ч гэмээр энэ зохиол бүхэлдээ оргилуун, туульслаг уянгын эмгэнэлт жүжиг ажээ. Гэхдээ нэгэнт ийм уран яруу юм хойно хэнд хамаа байх вэ?

Эх сурвалж: Английн өдөр тутмын “The Guardian” сонин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 оны анхны томилгоо хийгдэж, шинэ дэд сайд нар ажилдаа оров
2024 оны анхны томилгоо хийгдэж, шинэ дэд сайд нар ажилдаа оров
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​