fbpx О.Цогтгэрэл гишүүний “зарга”-ын хариуд Г.Занданшатар дарга ямар захирамж гаргах вэ?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
4 минут 4 секунд

О.Цогтгэрэл гишүүний “зарга”-ын хариуд Г.Занданшатар дарга ямар захирамж гаргах вэ?!

УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхлээд хэд хонолоо. Ер нь энэ 2024 он тэр чигээрээ л энэ сонгууль зориулагдана. Харин цагаан сар хүртэл “чөлөөт цаг” үргэлжилнэ. Улс төр уугитал халах учиртай. Түүнээс хойш сонгуулийн хуанлийн дагуу явцгаана. Тэр дагуу л болж буй бололтой.

Улс төрийн хүрээнийхэн том жижиггүй, дээр дооргүй л сонгуулийн өмнөх зодоонд оролцож байна.

Энэ долоо хоногийн даваа гаригт АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр Бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Ногоон автобусны асуудлаар Түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж 25 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Эрх баригчид ковидын үеийн төсөв, ногоон автобусны асуудлыг аль нэг нам руу чихэх боломжгүй. Тийм учраас сонсгол явуулахгүй байх хуулийн нугалаа гаргаж байна. Ирэх долоо хоногт чуулган завсарлахаас өмнө энэ хоёр асуудлыг заавал шийдэхийг АН-ын бүлэг шаардаж байна. Хэрвээ шийдэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар болон ТББХ-ны дарга Н.Энхболд нарыг Цэцэд өгнө” гэсэн юм.

Эндээс “...Цэцэд хандана” гэсэн нь анхаарал татав. Учир нь О.Цогтгэрэл шинэ гарсан жилийн эхний өдрүүдэд “...УИХ-ын даргыг Цэцэд өгнө” гэж мэдээлэл хийдэг “уламжлал”-тай шахуу болоод байгаа юм. 2022 оны нэгдүгээр сарын 10-ны даваа гаригт “...Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг сольж өөрчлөөд УИХ-ын даргад албан бичгээр мэдэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт бид мөн УИХ-ын даргад хүсэлтээ тавьсан ч биелүүлж өгсөнгүй. Тиймээс намын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангуулахын тулд өнөөдөр дахин шаардлага хүргүүлнэ. Шаардлагатай бол Цэцэд хандана” гэж байсан юм. Тэр нь удалгүй гүйцэлдсэн.

Харин энэ жилийн “зарга”-ыг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хэрхэн хүлээж авах вэ. Энэ их сонирхолтой. Мэдээж хэрэг, ковид, ногоон автобус зэрэг нийгмийн анхаарлыг татсан асуудлууд бий. Үүний зэрэгцээ УИХ-ын даргын гар дээр 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд очсон “...Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” гишүүдийн УИХ-03/9617 дугаар бүхий албан хүсэлт очсон. Тэр хүсэлтэд “...С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийг Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа шүүгчийн тусгай саналаар мөрдөн байцаалтад буцааж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тохиолдол хууль хяналтын байгууллагуудын практикт үүсээд байна. С.Баярцогт нарын шалгагдаж шийдвэрлэгдсэн хэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан ашигласан, авлига хээл хахуультай холбоотой хэд хэдэн зүйл анги бүхий гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Үүнийг бүх эрх бүхий байгууллага шалгаж, шүүж дууссаны дараа ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд асар ихн сөрөг үр дагаврыг дагуулж байна. Иймд хуулийн ямар үндэслэл, журмын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар НПГ, АТГ-ын удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэх зорилго бүхий ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагатай” гэсэн байдаг. Тэр утгаараа УИХ-ын дарга Г.Занданшатар ямар захирамж гаргах нь сонин байгаа юм. Нэг дор хоёр сонсгол зарлавал гайхахааргүй л аж.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн эмнэлэгт байрлаж, төлбөрөө дансаар нь  гүйлгэдэг “Мед портал”-ын мөрөөр...
Төрийн эмнэлэгт байрлаж, төлбөрөө дансаар нь гүйлгэдэг “Мед портал”-ын мөрөөр...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​