fbpx “Монгол хаан” жүжиг Лондонгийн Колизум театрын тайзнаа “амилав”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 15 секунд

“Монгол хаан” жүжиг Лондонгийн Колизум театрын тайзнаа “амилав”

Жүжгийн зохиолч, төрөлх Шотланддаа хэд хэдэн жүжиг найруулсан, “Theatre Weekly” сайтын үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Грег Сюарт “Монгол Хаан” жүжгийн тухай шүүмж бичихдээ сонирхолтой дүгнэлтүүдийг өгчээ.

Орос, Хятадын дунд орших, далайд гарцгүй Монгол Улс бол барууны ертөнцийн хувьд гүйцэд нээгдээгүй газар хэвээр байна. Их Британи, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тэмдэглэж байгаа үед “Монгол Хаан” хэмээх туульсын жүжгийг Лондонгийн Колизум театрын тайзнаа цөөхөн удаа толилуулж байгаа юм.

Энэ бол Монгол жүжиг Европын үзэгчдэд анх удаа хүрч байгаа түүхэн үйл явдал бөгөөд нүүдэлчдийн уламжлалт соёлыг таниулах эхний алхам болж байна.

Монголын зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийн зохиолыг 1998 онд бичсэн билээ. Лондонд “Монгол Хаан” нэрээр толилуулж буй эл жүжгийг Жонн Мэн орчуулж, Тимбэрлэк Вертенбэйкер редакторласан аж. Жүжгийг Монгол хэлээр тоглож, тайзны дээр англи хадмал орчуулгыг нь гаргаж байна.

“Хэро” Баатарын найруулсан “Монгол хаан” жүжиг үзэгчдийг хоёр мянганы тэртээх үйл явдалд хөтлөх бөгөөд Арчуг Хаан (Ганболдын Эрдэнэбилэг тоглосон) хэмээх төр улсынхаа төлөө бүхнээ зориулсан итгэл үнэмшил, үүрэг хариуцлага бүхий хүчирхэг удирдагчийн тухай өгүүлэх болно.

Хааны хоёр хатнаас (Уртнасангийн Уранчимэг, Одхүүгийн Дөлгөөн нар тоглосон) хоёр хүү хэдхэн хоногийн зайтай мэндлэхэд хааны шадар (Сугарын Болд-Эрдэнэ тоглосон) хаант улсын хувь заяаг эргүүлэх жигшүүрт хуйвалдааныг зохион байгуулна.

Энэ жүжиг Шекспирийн зохиолын хэв маягтай тун төстэй. Шекспирийг өөрийг нь ч гайхшруулж мэдэх эмгэнэлт үйл явдал бол үүний жишээ.

Жүжгийн үг яриа нь голдуу шүлэглэсэн хэлбэртэй, зүйрлэл ихтэй. Жүжигчид нь түүнийгээ илэрхийлэхдээ маш нухацтай хандана. Тиймээс энэ жүжиг Лондонгийн стандарттай харьцуулахад агуулгын хувьд тийм гүн гүнзгий биш ч гэлээ гурван цаг үргэлжилнэ.

Лондон Колизум бол Лондонгийн театрын хамгийн том тайзуудын нэг боловч “Монгол Хаан” жүжиг энэ театрыг бүрэн дүүргэж чаджээ. Өмнө нь Лондонд ийм зүйл болж байгаагүй гэхэд хилсдэхгүй.

Даваасүрэнгийн Баярбаатарын дэглэсэн бүжгийн хэсгүүдэд нийт 70 гаруй бүжигчин оролцох бөгөөд тэд бүгд хоорондоо нэгэн цогц болж, Мягмарын Бирваагийн зохиосон хөг аялгуунд зохицох аж.

Очиржанцангийн Болдын хувцас загвар үзэгчдийг алмайруулж, нүсэр боловч нарийн чимэглэл бүхий тайз засал нүдний өмнө хэдэнтээ хувирч өөрчлөгдөх нь гайхалтай.

Эндрю Эллисийн тайзны гэрэлтүүлэг жүжгийн цар хүрээг өргөж, галаар тургилах луу гарч ирэх нь өнгө сүрийг улам нэмж, энэ бүхэн эрх мэдлийн төлөөх цуст тулаанаар өндөрлөнө.

Жүжигчдийг илүү тодруулж харуулах, эсвэл үйл явдалд түлхүү ач холбогдол өгөх хэрэгтэй байсан болов уу гэж бодогдож магадгүй. Гэхдээ энэ бол Монгол жүжиг. Мөн харах нүдийг баясгах урлаг учраас та тайзны дээрх орчуулгыг харахгүй байсан ч гол санааг нь ойлгож болох тийм л тоглолт.

Монголын театрын урлагийг таниулаад зогсохгүй Монгол Улсын соёл, уламжлалын танин мэдэхүйн хаалгыг нээж буйн хувьд энэ бол ялалт байлаа. “Монгол Хаан” жүжиг бол үзсэн үзэгчид нь өөрсдийгөө азтайд тооцож болох, урьд өмнө байгаагүй тийм үзэгдэл, үйл явдал болж байна.

Эх сурвалж: “Theatre Weekly”

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Лу.Гантөмөр ганцхан сар тэсчихвэл...
Лу.Гантөмөр ганцхан сар тэсчихвэл...
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​