fbpx Н.Учралын ЭРГЭН ИРСЭН МИНЬ номын онцлох ишлэлүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 27 секунд

Н.Учралын ЭРГЭН ИРСЭН МИНЬ номын онцлох ишлэлүүд

...Хайртай бүхнээ тэврээд хамгийн дуртай ажилдаа инээмсэглэн гарсан би нэг мэдсэн чинь дамнуурган дээр түрүүлээд, хэдхэн хоногийн өмнө “Эрүүл мэндийн цахимжилт” -ын хүрээнд ажил шалгахаар ирж байсан эмнэлгийнхээ хонгилд ээж, аав хань ижил, ах, дүү нарынхаа нүдэндээ нулимстай, тэвдэн сандарсан төрхийг нь харах, ажлаа шалгуулах гээд угтаж байсан эмнэлгийн удирдлага өрөвдсөн янзаар тольдох...

...Надад эхнэр маань нэг зураг үзүүлсэн юм. Тэр зурган дээр нулимстай атлаа хонгилын үзүүрт гэрэл туссан мэт жаахан горьдлого тээсэн УИХ-ын гишүүд буюу манай ангийнхны зураг байна. Би хэдэн сарын туршид үнэхээр гэрийнхнээ түйвээж улс орноо бүхэлд нь цочоосноо мэдээгүй. Тэр зургаас харвал цочирдом олон зүйлсийг өгүүлэх шиг санагдав. УИХ гэдэг манай ангийнхны “шинэ хүүхэд”, миний хүндэлж хайрлаж явдаг Ж.Чинбүрэн эмч дунд нь цагаан халаадтайгаа суух нь сонирхолтой...

...Одоо бодоход Ж.Чинбүрэн гишүүн эмчийн ажлаа орхиод л төрийн түшээгээр сонгогдсон байсан хүн шүү дээ. Гэтэл тийм хүнд хагалгаанд ороод хэрвээ УИХ-ын нэг ангийн хүнээ, хамтран зүтгэгч, журмын нөхрөө алдчихвал яана гэж айж эмээхгүйгээр зөвхөн эмч хүний тангарагтаа үнэнч байж бүх боломжоо дайчлах гэж эрсдэлийг үл тоон өөрөө хагалгаанд орсныг сонсоод эмч хүний бахархам үйл хэргээр омогших сэтгэл төрж байсан...

...Хамгийн сүүлд хагалгааны өрөөнд орсноос хойш би амьд, үгүйгээ мэдэхгүй байлаа. Эсвэл хүн бүр намайг орхиод одсон ч юм уу. Эсвэл би бүгдийг нь орхиод явчихсан ч юм уу?. Миний муу хань нэг харахад дэрлээд унтаж байх юм. Ээж минь уйлаад л... Би өвдөхөөс илүү ээжийнхээ шаналанг харахад өөрийн биеэс илүү сэтгэл өвдөнө. Хүн өөрөө өвдөлтөө мэдрэхээ болихдоо хайртай хүмүүсээ амьдаараа тарчлан тамлагдан байхыг харахад бүр их өвдөлт мэдэрдэг юм байна лээ.

..Хэрвээ миний бие арай дээрдэж түр сэрвэл заавал үсээ угаалгаж самнуулж нүүрээ тослуулж аваад, хүүхдүүдтэйгээ уулзахыг хүсдэг байснаа бүдэг бадаг санадаг. Өөрийгөө овоо дээрдсэн үедээ хүүхдүүддээ аятайхан харагдахыг хичээж үнсээд явуулдаг байсан. Харин одоо хүнд өвчтэй үеийн зургуудаа харахаар аль хэдийн хүүхдүүд маань аавыгаа муу байгааг нялх балчир ч гэсэн, мэдэхгүй ч гэсэн мэдэрч, хайрлаж өрөвдсөн хамгийн гэгээн харцаар хардаг байсныг ойлгосон...

...Үнэндээ бол Монголын анагаах ухаан, монгол эмч нарын алтан гар, бишрэм гайхамшгийг би амь амьдралаараа нэвт шувт туулж мэдэрсэн хүн шүү дээ. Монгол эмч нартаа би одоо ч “Би бол Монгол эмч нарын явдаг реклам шүү” гэж хэлдэг. Сайн сайхан яваагаар минь тэд бахархаж өвчтөнөө эдгэж илааршиж буйг хараад баярлан суугаа ачит эмч нараа илүү их аз жаргалтай байлгана гэвэл би эрүүл саруул байх ёстой гэдэг бодолтой болсон...

Н.Учралын ЭРГЭН ИРСЭН МИНЬ номын онцлох ишлэлүүд

...2-р эмнэлэгт хэвтэж байхад минь бүтэн гурван сарын туршид нэг ч өдөр хүний хөл тасраагүйг ээж, хань хоёр минь дурсаж, Монголын ард түмний залбирал, олон эхчүүдийн сүүн цагаан ерөөл дээр дахин төрсөн гэдгийг минь хэлдэг...

...Бөөр нь өвдсөн гэсэн үү, би бөөрөө өгье гэж бичсэн мессежүүд хүртэл уншсан. Тэр бүү хэл надад маш их хандив цуглажээ. Хүнд хандив цуглуулж өгч байснаас өөрт маань хандив цуглана гэж төсөөлж ч байсангүй. Ээж, эхнэр хоёр маань бүр хандив өгсөн хүмүүсийг нэр устай нь жирийтэл бичсэн байсан. Ямар ч хандивын аян зарлаагүй, хандив өгөөч гэж хүсээгүй атал харамгүй тусламж цугласан байсан. Сонгинохайрхан дүүргийн маань ахмад настан, эмээ, өвөө нараас 10,000, 20000, 5000 төгрөгөөр чамгүй их хандив цугласан байлаа...

...МИАТ-ын онгоц Германаас ирээд Солонгос руу нисэх хуваарьтай байтал ковидын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулж наашаа хөөрөх нь 3 хоногоор хойшлогджээ. Тэр хойшлогдсон өдөр нь би дахин цус алдаж биеийн байдал муудсан. Хэрвээ тэр өдөр онгоц ирээд ниссэн байсан бол би газарт биш агаарт тэсэхгүй байх байсан юм билээ. Надад цар тахал хүртэл тус болж байсныг хожим нь ээж маань дурсдаг...

...Солонгосын эмнэлэгийн сувилагчид царай нь цэвэрхэн, царайлаг хирнээ ааш гэж тулам байна шүү гэж бодож суутал нэг сувилагч харин орж ирсэнээ видео кол хийснээ утсаа наашаа харуултал хань минь “Хайр аа, ямар гоё царайтай байна аа. Удахгүй сайхан болно. Бид эмнэлгийн гадаа байна” гэж хэллээ. Би юм яримаар байлаа. Намайг аваач, би гармаар байна гээд амны хайрцгаараа ойлгуулах гэж амаа ангалзууллаа. Хүний хань гэж ямар агуу вэ? Амны хайрцгаар минь амьдралын сайхан хань минь мэргэжлийн хүн шиг маш сайн ойлгож байна шүү...

...Нэг арай аятайхан зантай сувилагч охин утсаараа юм үзүүлэх үү гэж байна. Ямар сайхан ааш нь хөдөлсөн юм, бүү мэд. Би ч youtube deer temon chinii l umnu гээд бичлээ. Солонгос кино шиг эхлэх дууны клипэн дээр миний дүрс гарч эхэлж байна. Энэ би ш дээ гээд өөр лүүгээ заатал итгэсэн шинжгүй, одоо чи юу даа гэсэн маягтай харц шиднэ. Facebook дээр нь uchral nyamosor гээд бичсэн чинь 243 мянган найзтай гээд гараад ирэхээр нь “энэ би” гээд дахиад заалаа. Тоож байгаа ч юм алга...

...Өдөрт 1 цаг утсаа хэрэглэх зөвшөөрөл олгогджээ. Утас асахтай зэрэгцэн ээж маань залгаж байна. Ээж минь цонхийгоод бүр нүднээс гарчээ, хөөрхий. Намайг хараад инээгээд их л хичээж байгаа нь мэдэгдэж байна. “Миний хүү ёстой сайхан байна ш дээ” гээд л инээмсэглэн хэлж байна. Ядруу байхад хүмүүс сайхан байна гээд байхаар сайхан санагддаггүй. Гэхдээ ээж минь хүүгийнхээ сэтгэлийг бодож хэлж байна гээд бодоод өнгөрөв...

...Өглөө эрт босоод нүдээ нээхэд, шилэн өрөөний минь хананы цаана эрчимт эмчилгээний өвчтөнгүүд жирийгээд хэвтэж байх нь яг л кинонд гардаг мэт санагддаг байв. Өдөрт эмч нар сандралдаад л цаад хагалгааны өрөө рүү нэг, нэгээр нь орыг түрээд орохыг байнга ажиглана. Түрээд орсон өвчтөнгүүдийн заримыг цагаан даавуугаар бүтээгээд, заримыг нь цаашаа аваад гарахад утсаар хүмүүс уйлалдах нь аймшигтай.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2024 онд болох онцлох арга хэмжээ
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд 2024 онд болох онцлох арга хэмжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​