fbpx Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлага бүрэн эхээрээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
4 минут 39 секунд

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлага бүрэн эхээрээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн билээ. Шаардлагыг бүрэн эрхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА,

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Г.ЗАНДАНШАТАР ТАНАА

Миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллаж байсан хүний хувьд танд хандаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ би Монгол улсын эдийн засгийн хөгжил, аж үйлдвэр, бүтээн байгуулалтад гадаадын технологи, хөрөнгө оруулалт чухал шаардлагатай гэж үздэгийн хувьд мөнхийн хоёр хөрш, мөн гуравдагч хөрштэй стратегийн түншлэл байгуулан ажиллаж ирсэн.

УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь Монгол Улс, Монгол хүн бүрийн язгуур эрх ашигт нийцэхгүй нь илт байна.

Учир нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хөрөнгө оруулалтын суурь шаардлага болох 100 000 ам.долларын босгыг уг хуулиас хассанаар гадаадын хөрөнгө оруулагчид тавих хөрөнгө оруулалтын хэмжээг Монголын Засгийн газар тодорхойлох, шаардлага тавих эрхгүй болох нь. Дэлхийн бүх улсууд гадаадын хөрөнгө оруулагч статус авахад асар их хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлдэг учраас хөрөнгийн босго тавьдаг юм. Гэтэл хөрөнгө оруулаагүй хирнээ Хөрөнгө оруулагч болж, давуу эрх эдлэх нь наандаж шударга ёсны зарчимд нйицэхгүй. Цаашилбал үндэсний язгуур эрх ашигтай зөрчилдөх болно.

Сайд Ч.Хүрэлбаатарын хүслээр бол гадаадын хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулах хэмжээгээ өөрийн үзэмжээр тодорхойлж, 1 төгрөг оруулах ч боломжтой болох юм байна. Компанийн тухай хуульд заасныг баримтлаад 1 сая төгрөгийн дүрмийн сантай гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах, эсвэл бүртгэлтэй компанийн 25 хувийг 250 000 төгрөгөөр худалдан авснаар Гадаадын хөрөнгө оруулагч гэгдэж хуульд заасан урамшуулал, бусад давуу эрхийг бүрэн эдлүүлэхээр Ч.Хүрэлбаатар бэлджээ.

Түүний бэлтгэсэн хуулийн төслийн 7.1.1-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулагч нь “хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах” эрхтэй гэжээ. Дээр нь уг этгээд нь сонгосон газар, бүс нутгаа хуулийн төслийн 16.1.1-д заасан “газрыг 15-60 жилийн хугацаагаар гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 жилээр сунгах”, 16.1.5-д заасан “гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад байнга оршин суух зөвшөөрөл олгоно” зэрэг монголын иргэнд ч олддоггүй үлэмж давуу эрхийг эдлэх болж байна.

Газар бол улсын үндэс хэмээн монголчууд эртнээс үзсээр ирсэн. Ямар ч тохиолдолд газрыг урамшуулалд өгч болохгүй. Гадаадын иргэнд байтугай бурханд ч битгий өг гэсэн өвгөдийн сургаал бий шүү. Гэтэл Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль дахь урамшууллын заалтуудыг гадаадын иргэд зоргоор ашиглан, Монголын газар нутгаас хүслээрээ сонгож, гэр бүлээ татан төвлөрүүлж, 100 хүртэл жилээр суурьшин амьдарч, аажмаар гадаад иргэдийн том хэмжээний төвлөрсөн суурин үүсгэх нь. Энэ нь манай үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашигт нийлэх үү?

Маш товчхон илэрхийлбэл Ч.Хүрэлбаатарын хуулийн төсөл Монгол Улсад Гадаадын хөрөнгө оруулах тухай бус, гадаад хүн оруулах тухай хууль болжээ. Хөрөнгө оруулагч нэрээр гадаадын иргэнийг гэр бүлийн хамт дуртай газраа өөрийн дураар сонгон амьдрахыг хуульчилсан далд зорилготой гэж дүгнэх бүрэн үндэстэй байх тул тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутгаа хамгаалан, ард түмэнтэйгээ хамтран тэмцэх болно гэдгийг Монголын Ардчилсан Холбоо мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ

ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

Г.Занданшатар: Газар бол улсын үндэс учир нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай
Г.Занданшатар: Газар бол улсын үндэс учир нийтээр хэлэлцүүлэх шаардлагатай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​