fbpx МАН-ын дарга тойрогт нэр дэвшвэл жагсаалтыг нь хэн толгойлох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 36 секунд

МАН-ын дарга тойрогт нэр дэвшвэл жагсаалтыг нь хэн толгойлох вэ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн “дүрэм” тодорхой болсон. Гэхдээ шинэ тутам учраас ойлгомжгүй асуудал олон байгаа бололтой. Олон нийт байтугай УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүмүүс ч тойрог руу нэг харж, жагсаалт руу нэг сарвайгаад учраа сайн олохгүй л байна. Ямартаа ч энэ сонгуулиар эхлэх тоо, тогтолцооны өөрчлөлтөөс хамаараад нэр дэвшилтэд асар өндөр шаардлага тавигдахаар байгаа юм. Энэ нь тойрогт нэр дэвших хийгээд жагсаалтад бичигдэх хоёуланд нь хамаатай. Гол нь үүнд намуудын удирдлагын мэдрэмж чухал аж. Гэхдээ намууд өөр өөр бодлогын шийдэл хийж таарна. Бас улс төрийн намууд нийтээрээ нэр хүнд тааруухан байгаа учраас “нэр, гар цэвэр” хүмүүсээ сойхгүй бол годройтно. Харин ялгаа нь жагсаалтад шинэ тутам улстөрчид бичигдэж, хуучны улстөрчид нь тойрогт нэр дэвших төлөвтэй болж байна. Лав МАН иймэрхүү дүр зурагтайгаар нэр дэвшүүлэхээ дарга, генсек хоёр нь хууль батлах үеэр л нийтэд ярьцгаачихсан. Генсек Д.Амарбаясгалан нь “...126 гишүүнтэй холимог тогтолцоогоор бий болгох УИХ-ын утга учир өнөөдрөөс эхлэн тайлбарлагдаж эхлэж байна. Энэ жагсаалтаар нийгмийн бүлгийн төлөөлөл болгоны бодлогыг хэрэгжүүлэх зорилготой. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөдөөгийн малчид, эмч, багш, сэхээтний төлөөллүүдийг энэ жагсаалтад бичиж өрсөлдөөн багатай парламентад орж суух боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь тэднийг дарга болгож буй хэрэг биш харин салбарын дуу хоолойг л тусгаж буй хэрэг. Дарга нар жагсдаг гэдэг ойлголтыг үгүй хийнэ” гээд мэдэгдчихсэн. Мөн өнгөрсөн зун МАН-ын Удирдах зөвлөл Тэрэлжид “хуралдах” үеэр дээрх асуудлыг нэлээд нарийвчилж тохирсон гэдэг. Тодруулбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс жагсаалтын “дүүргэлт”-ийг уламжлалтаас өөрөөр хийх шахалтыг үзүүлэх магадлалтай байгаа юм. Аль болох улстөрчдөөс чөлөөлж, мэргэжлийн хийгээд нийгмийн сегментүүдийн төлөөллийг “жагсааж” мэднэ. Ингэхээр намын жагсаалтаар улстөрчид олноороо УИХ-д орж суухгүй гэсэн үг. Ерөөсөө Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн том тойрогт маш их анхаарч, санаачлан батлуулснаас энэ санаа нь харагдаж байгаа юм. Ингээд намынхаа лидер гэгддэг улстөрчдийг жагсаалтаас шахчихаар өөрөө яах вэ гэдэг асуудал босож ирнэ. Мэдээж, бусдыгаа тойрогт явуулчихаад өөрөө жагсаалтын ард нуугдах нь түүнд хэцүү. Тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэ шиг улстөрч жагсаалтаас татгалзах магадлал өндөр. Дагуулаад намын генсекээ ч тойрогт явуулж таарна. Эндээс “...МАН-ын дарга, геснек хоёр тойрогт нэр дэвшчихвэл жагсаалтыг хэн толгойлох вэ” гэдэг асуулт босож ирнэ. Тэр ихээхэн анхаарал татаж байгаа юм. Түүнээс гадна“...МАН-ын удирдлагууд тойрогт нэр дэвшчихээр АН, ХҮН, бусад намын дарга нар яах вэ” гэдэг илүү сонирхол татна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Өвлийн гурван сар ба өмнөх гучин жил
Өвлийн гурван сар ба өмнөх гучин жил
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​