fbpx КИМ ЧЕН УН: Хойд Солонгосын удирдагчийн талаарх бидний мэдэхгүй нууцууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
8 минут 30 секунд

КИМ ЧЕН УН: Хойд Солонгосын удирдагчийн талаарх бидний мэдэхгүй нууцууд

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун 40 нас хүрч байна. Эсвэл үгүй ч байж мэднэ. Энэ улсын дээд удирдагчийн төрсөн өдрийг 1-р сарын 8 гэж үздэг ч яг төрсөн он сар өдөр нь тодорхойгүй хэвээр байна. Энэ нь Кимтэй холбоотой цорын ганц оньсого биш бөгөөд 2011 онд засгийн эрхэнд гарсан Хойд Солонгосын удирдагчийн талаар тодорхой хариултгүй таван асуулт бий.

1. Ким Чен Ун хэзээ төрсөн бэ?

Хойд Солонгосын судалгаагаар мэргэшсэн Оксфордын их сургуулийн багш доктор Эдвард Хоуэлл “Түүнийг 1982, 1983, 1984 онд төрсөн эсэх талаар маш их маргаан байдаг” гэжээ.

1-р сарын 8 буюу Кимийн төрсөн өдрийг Хойд Солонгост ямар ч байдлаар тэмдэглэдэггүй, энэ бол ердийн ажлын өдөр юм. Харин түүний эцэг Ким Чен Ирийн төрсөн өдрийг жил бүрийн 2-р сарын 16-нд "Гэрэлт оддын өдөр" болгон тэмдэглэдэг.

Өвөө Ким Ир Сений төрсөн өдрийг дөрөвдүгээр сарын 15-нд мөн Нарны өдөр болгон тэмдэглэдэг. Кимийн хамаатан садны тухайд бүр ч тодорхой бус. Кимийг эцэг нэгтэй ах нартай гэдэг нь мэдэгддэг. Тэдний нэг Ким Чен Нам 2017 онд Малайзад алагджээ.

Ким Чен Уны аавыг дор хаяж дөрвөн өөр хамтрагчтай байсан гэж үздэг ч түүний гэр бүлийн харилцаа олны анхаарлын төвд байсангүй. Ким Чен Уны ээж Ко Ён Хи нь Японд төрсөн бөгөөд 1960-аад онд Хойд Солонгост бүжигчнээр ажиллахаар иржээ. Тэрээр бүжигчин мэргэжилтэй, япон гаралтай. Түүнчлэн Ким Чен Ир бүх найз бүсгүйчүүдээсээ түүнд хамгийн хайртай байсан гэлцдэг.

2. Ким Чен Уны эхнэр хэн бэ?

Түүнийг Ри Сол Жү гэх эхнэртэй гэдгийг бид мэднэ, гэхдээ тэд хэзээ гэрлэснийг мэдэхгүй. Магадгүй, энэ нь 2009 он байж мэдэх юм. Зарим мэдээллээр Ким Ри Сол Жүг хөгжмийн тоглолт дээр олж харсан, анхаарлыг нь татсан дуучин байж магадгүй гэлцдэг. Энэ талаар баттай баталгаа алга.

Тагнуулын зарим мэдээллээр Ри Сол Жу 2005 онд Азийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Хойд Солонгосын хөгжөөн дэмжигч багийн бүрэлдэхүүнд багтаж Өмнөд Солонгост айлчилж, Хятадад дууны урлагийн чиглэлээр суралцаж байжээ. БНАСАУ энэ эмэгтэйг Кимийн эхнэр гэхээс өөр ямар ч мэдээлэл өгөөгүй байна.

3. Ким Чен Ун хэдэн хүүхэдтэй вэ?

Ким Чен Ун охин Ким Жу Э-гийн хамт

Яг тодорхой хэлэхэд хэцүү. Ри Сол Жу жирэмсэн болсон тухай таамаг түүнийг 2016 онд олны нүдэнд харагдахаа больсон цагаас хойш эхэлсэн. Гэхдээ үүнийг хэн ч албан ёсоор батлаагүй байна. Өмнөх хоёр хүүхэд нь 2010, 2013 онд төрсөн гэдгээс өөр тодорхойй мэдээлэл үгүй. Тэдний хүйс, тэдний дунд Ким-ийн хүчирхэг өв залгамжлагч байгаа эсэх нь бүр ч тодорхойгүй.

Хойд Солонгосын удирдагчийн хоёр дахь хүүхэд 10 орчим настай бөгөөд бидний хамгийн сайн мэддэг охин Ким Жу Э аавынхаа хамт олны өмнө гарч ирсэн нь олны анхааралд илүүтэй өртсөн. Тэрээр 2023 онд дор хаяж таван удаа олны өмнө гарчээ. Ким Чен Уны дотны найз Америкийн сагсан бөмбөгийн од асан Деннис Родман 2013 онд нэгэн ярилцлагадаа охины нэрийг дурдсан байдаг.

"Тэр өөр хүүхдүүдтэй, гэхдээ тэдний талаар маш бага зүйл мэддэг. Тэдний ээж хэн болохыг бид мэдэхгүй" гэж Хойд Солонгосоор мэргэшсэн шинжээч хэлэв. Гэхдээ тэрээр Ким Жу-Э-г олны ярьдагчлан Ким-ийн залгамжлагч болно гэдэгт итгэхгүй байгаа гэжээ.

Ким нас залуу хэвээр байгаа бөгөөд Ким Чен Уны хүчирхэг эмэгтэй дүү Ким Ё Жон илүү туршлагатай, элиттэй харилцаатай байгаа нь ахыгаа залгамжлах илүү магадлалтай нэр дэвшигч юм.

Хауэлл хэлэхдээ "Хойд Солонгосын удирдагч пуужин харвах, цайллага, хөл бөмбөгийн тоглолтын үеэр бага насны охинтойгоо хамт харагддаг нь түүнийг гэр бүлсэг хүн, нинжин сэтгэлтэй удирдагч гэж харагдуулах нэг боломж гэжээ.

4. Улс орон нь ийм ядуу байхад Ким Чен Ун яаж тансаг амьдарч чадаж байна вэ?

Хойд Солонгос цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөгжүүлэлтийн улмаас НҮБ болон барууны орнуудын хатуу хориг дор олон жилийн турш амьдарсаар ирсэн.

Хауэллийн хэлснээр, Ким Чен Ун хориг арга хэмжээг тойрч гарахын тулд чадах бүхнээ хийж байна. Улс оронд тусгай дэглэмийн үед ашиглах зориулалттай сан бий. Ким өөрийгөө болон гэр бүлийнхээ тансаг амьдралын хэв маягийг хадгалахын тул энэ санг байлгахыг хүсдэг.

Түүнчлэн Хойд Солонгост мөнгө өгөхөд бэлэн улс орнуудын бүхэл бүтэн сүлжээ дэлхий дээр бий. Хойд Солонгос өөр хэлбэрээр мөнгө авч магадгүй.

Хүмүүс Хойд Солонгосыг интернетгүй, тусгаарлагдсан улс гэж боддог. Гэвч Хойд Солонгос төрийн өмчийн интернэттэй бөгөөд кибер дайн нь эдний хувьд чухал стратеги болсон. Кимийн дэглэм эдийн засаг, цөмийн хөтөлбөрөө дэмжихийн тулд, мөнгө хулгайлахын тулд бусад орны компьютерийн системд халддаг. Тэд энэ зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрч чаддаг.

5. Ким Чен Ун ард түмнийхээ төлөө санаа тавьдаг уу?

2020 оны цэргийн парадын илтгэл Хойд Солонгосын удирдагчийн өөр талыг харуулсан. Тэрээр тахал өвчин болон байгалийн гамшигтай тэмцэж буй цэргүүддээ талархал илэрхийлэв. Нэг удаа тэр улс орны хүндрэлийг ярьж байгаад нулимсаа арчиж байсан удаатай. Энэ бол Ким Чен Уны сэтгэл хөдлөлийн ховор үзүүлбэр юм.

Энэ үйлдлийг нь улс оронд нь эдийн засгийн хямрал нүүрлэж байгаа ийм үед түүнийг даруу зан гаргахыг хичээж байж магадгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Гэхдээ сайн ажиглавал үүнийг нотлох баримт бага байна.

Ким Чен Ун өвөө Ким Ир Сений эхлүүлсэн тансаг галт тэргээр аялдаг уламжлалаа үргэлжлүүлж байна. 2001 онд Ким Чен Уны эцэг Ким Чен Ирийг аялалд дагалдан явсан Оросын цэргийн удирдагч Константин Пуликовский "Ориент экспресс" хэмээх дурсамж номондоо "Та орос, хятад, солонгос, япон, францын дуртай хоолоо захиалж болно. Амьд хавч, Парисаас авчирсан нэр алдартай Бордо, Бургунди дарсыг ч бас" гэж бичжээ.

БНАСАУ-ын иргэд нь хоол хүнс маш хомс, өлсгөлөнд нэрвэгдэж байна. Тус улсын нөхцөл байдал 1990-ээд оноос хойш тохиолдсон бүхнээс ч дор байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: Toim.mn

Суулга одтой, хөх нохой өдөр
Суулга одтой, хөх нохой өдөр
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​