fbpx Дэлхийд данстай, чөлөөтийн шинэ од
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
3 минут 19 секунд

Дэлхийд данстай, чөлөөтийн шинэ од

Монголын чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн энэ цагийн шилдэг тамирчин Э.Дэлгэрмааг онцолж байна. Тэрбээр 2023 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, оны шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ-Чоно” наадмын “Шилдэг эмэгтэй” тамирчнаар тодорсон юм.

Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байна

Чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн тамирчин Э.Дэлгэрмаа Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнд спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор анх чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн ҮБТДС-ийг төгссөн байна. Ингээд 2016 оноос “Мегастарс” клубт гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү нарын удирдлага дор өнөөг хүртэл бэлтгэлээ базааж байгаа юм. Э.Дэлгэрмаа анх 17 насандаа насанд хүрэгчдийн УАШТ-ий финалд үлдэж, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгт ялагдан мөнгөн медаль хүртэж байв. Энэ үеэс спорт сонирхогчдын хараанд өртөж, өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ баталсан юм. Харин 2019 онд “Mongolia open” тэмцээнд түрүүлснээр амжилтын буухиа нь эхэлжээ. Тус ондоо ДАШТ-ний дараа эрэмбэлэгддэг, чансаа өндөртэй “Алтан гранпри”-аас хүрэл медаль хүртсэн юм. Үүгээр ч зогсохгүй Э.Дэлгэрмаа “Ханжоу” Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, өдгөө дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдээд байгаа, чөлөөтийн шинэ үеийн “од” тамирчин мөнөөс мөн билээ.

Олимпод өрсөлдөнө

Өнгөрсөн онд чөлөөт бөхийн ДАШТ Сербийн Белградад болсон. Энэхүү тэмцээнд дэлхийн 100 орны 1023 бөх хүч үзсэн юм. Тус тэмцээнээс олимпын 90 эрхийг нийт 18 жинд өгөхөд Монгол Улсын тамирчин Э.Дэлгэрмаа ДАШТ-ний 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнээр нэг эрхийг өвөртөлсөн билээ. Манай бөх эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпын хүрэл, ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг цэвэр даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээд шалгарсан. Ингээд алтан медалийн төлөө Турк улсын Бусе Тосунд ялагдсан билээ. Ийм л нэгэн Монголын чөлөөт бөхийн чанар, хүч чадлыг олон улсад таниулж яваа залуухан бөх бидний дунд аж төрж байна. Түүний хувьд энэ он тун чухал. Э.Дэлгэрмааг олимпын дэвжээ ивээгээсэй.

Блиц:

Овог нэр: Энхсайханы Дэлгэрмаа

Төрсөн он сар: 1999 оны зургаадугаар сарын 1

Төрсөн газар: Өвөрхангай аймгийн Тарагт сум

Анх хичээллэсэн спорт: Чөлөөт бөх

Анхны багш: Э.Баттүшиг

Анхны оролцсон тэмцээн: УАШТ

Мэргэжил: Багш, дасгалжуулагч

Амжилт: ДАШТ-ний мөнгө, “Ханжоу” Азийн наадмын хүрэл, U23 хүртлэх насны ААШТ-ний мөнгөн медальтай

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орон сууц худалдаж авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтын материалаа цахимаар илгээх ЗААВАР

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​