Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Баяндэлгэр сум руу хөдөө гэрлүүгээ явахаар замд гараад машин нь цасанд сууж улмаар дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Үүний хоёр нь хүүхэд байжээ. Машинд таван хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүргэгджээ. Осгосон, угаартсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагын ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Иймд нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байж, ЦУОШТ ОБГ ЦГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулж байна.