fbpx Амазоны ширэнгээс 2,000 жилийн өмнө цэцэглэн хөгжиж байсан хотын туурийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 34 секунд

Амазоны ширэнгээс 2,000 жилийн өмнө цэцэглэн хөгжиж байсан хотын туурийг илрүүлжээ

Хэсэг археологичид Амазоны ширэнгээс 2,000 жилийн өмнө оршиж байсан хотын туурийг илрүүлжээ.

Уг хотод хамгийн багадаа 10,000 тариачин амьдарч байсан гэж үзэж байна.

Өмнөд Америкийн Эквадор улсын нутагт харьяалагддаг ширэнгийн хэсгээс овоолсон шороо, арилсан замуудын ул мөрийг анх хорь гаруй жилийн өмнө Францын археологич Стефен Ростайн илрүүлж байжээ.

Гэвч хоорондоо ямар холбоотой зүйлс болох нь тухайн үед тодорхой бус байсныг Ростайн өчигдөр “Science” сэтгүүлд нийтлүүлсэн тайландаа бичсэн байна.

Харин саяхан орчин үеийн лазер мэдрэгчтэй зураглалын технологийн тусламжтай шинжилснээр эдгээр нь хоорондоо нягт холбоотой, нарийн дэд бүтэц байсныг олж тогтоожээ.

Андын нурууны бэлд орших энэ хот 1,000 орчим жил оршин тогтносон гэж дүгнэсэн байна.

Энэхүү хотод нийтийн тооллын өмнөх 500 оноос нийтийн тооллын 300-600 оны хооронд хүртэл хугацаанд Упаночууд сууж байжээ. Энэ нь Европ дахь Ромын эзэнт гүрний үетэй давхцах хугацаа юм.

6,000 гаруй шороон товцог дээр босгосон орон сууцнууд, барилгууд нь ус зайлуулах суваг бүхий тариалангийн талбайгаар хүрээлэгдэж байсан байна.

Гол гудамж нь 10 метр өргөн, 10-20 км урт үргэлжилж байсныг судлаачид тогтоожээ.

Хүн амыг нь тооцоолоход хэцүү ч хамгийн цөөндөө 10,000 хүн сууж байсан гэж үзэж байна. Дээд тал нь 15,000-30,000 хүрдэг байсан гэж дүгнэжээ.

Энэ нь тэр үеийн Британийн хамгийн том хот байсан Ромын захиргааны Лондонтой дүйцэх оршин суугчийн тоо гэнэ.

Амазоны ширэнгийг саяхан хүртэл цөөн хүнтэй овог аймгуудын амьдардаг зэлүүд бүс нутаг гэж үздэг байв.

Гэвч сүүлийн үеийн нээлтүүд энэ ойлголтыг өөрчилж байгаа.

Саяхан эрдэмтэд ширэнгийн Боливи, Бразилын хэсэгт Европчуудыг ирэхээс өмнө оршиж байсан нарийн зохион байгуулалттай суурин газруудын ул мөрийг илрүүлж байв.

“Амазонд гайхалтай олон янзын хүмүүс, хот суурингууд байсаар иржээ. Бид тэдгээрийн талаар дөнгөж судалж эхэлж байна” гэж судалгааг ахалсан Ростайн ярьжээ.

Эх сурвалж: Associated Press

Samsung C&T компани дэлхийд хоёрдугаарт орох өндөр барилгыг Малайз улсад хүлээлгэж өгөв

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​