Тайландын нийслэл Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд “One Championship” холбооны “One Fight Night 18” тулаан болж байна.
Өнөөдөр “One Championship” холбооны “Main Event”-д Монголын хоёр тулаанч тулалдлаа.
Хөнгөн жинд дэвжээнд гарсан Б.Энх-Оргил жингийн чансааныхаа 4-т эрэмбэлэгдэж буй ОХУ-ын тулаанч Артем Белахтай тулалдаж, өвдөг тохойны хүнд цохилтоор ялагдал хүлээв. Б.Энх-Оргилын хувьд мэргэжлийн холимог тулааны “One Championship”-д нийт дөрвөн тулаан хийж, 3 ялж, нэг ялагдал хүлээсэн нь энэ.
Тэгвэл тулаанч З.Шинэчагтага жингийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй БНСУ-ын тулаанч Квон Вон Илтэй тулалдаж, шүүгчийн шийдвэрээр ялагдлаа. З.Шинэчагтага "One Championship"-д нийт долоон тулаан хийж 4 ялж, 3 дахь ялагдлаа хүлээлээ.