fbpx “ТАЙВАНЬ: Хятадын эрх баригчдын салан тусгаарлагч гэж нэрлэдэг Уильям Лай ерөнхийлөгчийн сонгуульд ялав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Шуурхай онцлов
Огноо
Унших
3 минут 41 секунд

“ТАЙВАНЬ: Хятадын эрх баригчдын салан тусгаарлагч гэж нэрлэдэг Уильям Лай ерөнхийлөгчийн сонгуульд ялав

Тайваний сөрөг хүчин өнгөрсөн бямба гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв. Санал тоолох ажил үргэлжилж байгаа ч өрсөлдөөний гол төлөөлөгч, эрх баригч намаас нэр дэвшигч Уильям Лай /Лай Циндэ/ бусдаасаа илт давуу санал авсан нь тодорхой болоод байна.

Уильям Лайг дэмжигч олон зуун хүн Ардчилсан дэвшилт намын төв байранд цугларч, ялалтын баяраа тэмдэглэж байна. Лай дэмжигчиддээ хандан ялалтын үг хэлэв.

“Баярлалаа, Тайванийн ард түмэн. Бид түүх бүтээв. Дэлхий биднийг ажигласаар байх болно” гээд Шинэ ерөнхийлөгч илтгэлээ “Тайвань, урагшаа” гэсэн үгээр төгсгөв.

Эрх баригч намаас нэр дэвшигч 64 настай Уильям Лайг эх газрын Хятадын эрх баригчид салан тусгаарлагч гэж нэрлэдэг. Тэрээр арлын эдийн засгийн Бээжингээс хараат байдлыг бууруулж, АНУ-тай ойртохыг илүү дэмжигч нэгэн юм.

Харин түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний Гоминдан намаас нэр дэвшигч Хоу Юй эсрэгээрээ эх газрын Хятадтай ойртохыг дэмждэг.

Уильям Лай ялалт байгуулсан нь Тайваний улс төрийн түүхэнд анх удаа гуравдагч намаас нэр дэвшигч хоёр том намын өрсөлдөгчдийг ялсан тохиолдол болов.

Сонгууль маш өндөр ирцтэй байсан. Санал авах байрууд нээгдээгүй байхад л хүмүүс дугаарлаж эхэлжээ.

Уильям Лай өнгөрөгч тавдугаар сараас Тайванийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Цай Ин Вэний бүрэн эрхийн хугацаа дуусахад л албан тушаалаа авна.

Уильям Лайгийн ялалт Хятад, Тайванийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Бээжин сүүлийн найман жилийн турш Тайваний одоогийн удирдагч Цай Инвэнийг эрс шүүмжилсээр ирсэн ч Уильям Лай Бээжинтэй үүсээд буй хурцадмал харилцааны хил хязгаарыг Цайгаас ч илүү тэлж магадгүй гэж болгоомжилж байна.

Харин түүнийг дэмжигчид үүний эсрэг байгаа бөгөөд бодит аюул нь Гоминдан гэгддэг Хятадын үндэсний намын ялалт байх байсан гэж үзэж байна. Түүний нэр дэвшигч Хоу И энэ сонгуулиар Лайгийн гол өрсөлдөгч байв. Тэдний үзэж байгаагаар Гоминдан намын үед Хятадын удирдагчид Тайваньтай халуун дотно харилцаатай байхыг зүгээр ч нэг зөвшөөрөхгүй бөгөөд арлыг нэгтгэхийг илүү чухалчлах байсан гэжээ.

Тайвань бол хэд хэдэн шалтгааны улмаас дэлхийд маш чухал байр суурийг эзэлдэг. Цөөн хэдхэн залуу ардчилсан улс л чөлөөт, шударга сонгуулийн төлөө ийм тууштай байгаагаа харуулж байна.

Нэмж дурдахад, Тайваний хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд аюул заналхийлэх эсвэл хаагдах юм бол компьютер, утас, автомашин, эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон үйлдвэрлэгчид шаардлагатай чипгүй хоцрох болно.

Мөн Тайвань бол Америк, Хятадын харилцаанд саад учруулж буй гол саадуудын нэг юм. Тийм ч учраас олон хүн энэ сонгуулийн үр дүнг амьсгаа даран хүлээж байв. Сонгууль өндөрлөсөн ч эрсдэл маш өндөр хэвээр байна.

Эх сурвалж: ВВС

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө -6...-8 градус дулаан байна

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​