fbpx Украин: Сталины хатуу бахь л одоо Путинд хэрэгтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд НО-той мэдээ
Огноо
Унших
10 минут 10 секунд

Украин: Сталины хатуу бахь л одоо Путинд хэрэгтэй байна

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэж (691 өдөр шөнө) байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, Украины “Гордон-интернэт сэтгүүл”, Украины цэргийн тагнуулын төлөөлөгч Андрей Юсов, оросын сөрөг хүчний тэмцэгч Владимир Милов, германы “Bild” сэтгүүлийн аналист Юлиан Репке нарын ярьсан, бичсэнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Оросын армид СМЕРШ бий болжээ. 1943-1946 онд Улаан армид нэвтрүүлсэн тусгай институц. “Смерш” (“Смерть шпионам!” гэдгийн товчилсон нэр. Хөрвүүлбэл тагнуулчдад үхэл гэсэн үг). Хорлон сүйтгэгч, урвагч, тагнуулч, хулчгар, эсэргүүцэгчдийг цээрлүүлж байсан сөрөх тагнуулын, хэрэг дээрээ цэргийн цагдаагийн цээрлүүлэх алба. Одоо Белгород мужид оросуудаа цээрлүүлээд явж байна.

Цэргийн тусгай ажиллагаагаа зогсоо, ялахгүй байсан юм бол яах гэж эхлүүлсэн юм, одоо залхлаа, хэвийн тайван амьдармаар байна гэсэн орос иргэдийг баривчилж, заримаар нь уучлал гуйлгаж байгаа бичлэг ТВ-ээр нэвтрүүлэв. Орос орон болохоо болих руугаа явж байгааг шинэ СМЕРШ харуулав. Бүтэн хоёр жил Украинд очиж байлдаад ард түмнээсээ дэмжлэг авах найдваргүй болсны илрэл нь энэхүү шинэ алба боллоо. Эх орны дайны үеийн сталины төмөр нударга, хатуу бахь одоо Путинд хэрэгтэй болжээ. Иргэний нийгэм гэдгээ арай ядан дарж авсан, хөөж гаргасан, “иноагент” (гадаадын тагнуул) гэдгээр баахан хүн шоронд хийсэн, цаашаа залхаан цээрлүүлэх машин ном журмаараа ажиллана.

сонин mn

Путин бол тэртэй тэргүй ДЯЯ-ны цээрлүүлдэг аппаратын залгамжлал болох КГБ-гийн угшилтай чекист тул түүнд тохирно барина гэсэн зүйлгүй, шинэ зууны нээлттэй соёлт ертөнцөд хатуу харгис аргаар ард түмнээ атгаад тэр нь Орос орны нэр сүр, Оросын ард түмний эрх ашиг, аж амьдралд сөргөөр нөлөөлнө үү, үгүй юү, барууны орнуудад царцаагдсан 300 тэрбум долларын актив Украинд шилжинэ үү, байна уу Путинд огт падгүй болсон, эцсийн аргаа хэрэглээд азаа туршиж байгаа нь энэ ажээ.

сонин mn

Орос орон эхчүүд, бүсгүйчүүл, гэргий нарын тэмцлийн хөлд дарагдахаас 2024 оны Оросын ард түмний эрх чөлөөний тэмцэл эхэлж магадгүй боллоо. Орос эхчүүд, эхнэрүүдийн тэмцлийг илтгэх сайт хүртэл гараад ирсэн, ТББ маягтай хөдөлгөөн өрнөөд эхэлжээ. Зоригт бүсгүйчүүл Кремлийн хананы дэргэд, ОХУ-ын БХЯ-ны төв байрны гадаа лоозон барин жагсжээ. “Дүүрсэн хэрэг, яахаас ч буцахгүй” хэмээн хашгиралдан байгаа хүүхнүүд бичлэгт байна. “Энэ там чинь хэзээ дуусах юм бэ?” Энэ бол Путинд тавих оросуудын нийтлэг асуулт болоод байна. Улаан талбайд нэг нөхөр “Слава Украине” гэж хашгачин цагдаа нартай барилцаж авсан бичлэг сайтуудад тарсан. Тэр мэт хашгачин гудамжинд гарах орос хүн зөндөөн, “15 жил гянданд хорино” гэдгээс айдаг орос хүн цөөрчээ.

сонин mn

Оросуудынхаа эсэргүүцлийг намжааж анхаарлыг нь дайн руу хандуулж эх оронч болгох санаатай Украины хотууд руу агаараас зэрлэгээр халддаг. Халдах тоолонд нь Оросын хотуудад Тарас Шевченкогийн хөшөөнд цэцэг тавих явдал тогтмолжсон нь Путины дайн нийгмээсээ дэмжлэг хүлээхгүй, харин ч оросууд цаагуураа украины талд байгааг илтгэнэ. Сайтад тавигджээ. Нэг хөгшин ярьж харагдана. “Би 83 настай. Төрийн толгойд 20 жил нэг хүн сууж болохгүй шүү дээ. Тэр юу ч харахгүй, мэдэхгүй, түүнд дандаа худлаа хэлж байна. Ямар юмных нь сонгууль вэ, түй май. Залуучууд энэ замбараагүй байдлыг харж, сонсохгүй байгаад би гайхаж байна. Би социалист нийгэмд дургүй байсан л даа. Гэвч жаахан гэрэл гэгээ байсан юм шүү. Одоо юу ч алга” гэв.

сонин mn

Оросын “Россия 1” ТВ-ийн шууд эфирээр иргэдээс асуулт тавьж хариулт авсныг гаргав. “Та Путиныг дахин сонгох уу?” гэсэн асуултад хариулж харагдана. “Ерөнхийлөгчийн суудалд түүнийг ганц минут ч байлгахыг хүсэхгүй байна”. “Улс орныг сүйрүүлж буй этгээд шоронд байх ёстой”. “Хэзээ ч үгүй, залхаж байна”. “Тэр ард түмэнд сайн гэхээсээ муу юм их хийсэн” гэх мэтээр хариулав. Москва мужид -30 градус хүртэл хүйтэрч, тог цахилгаан дулаан, халуун ус тасарсан, иргэд даарч осгосон байдалтай байгаа ба эхнээсээ цуглаад шаардлага тавиад эхэлжээ. Сэтгэгдлийг нь сонсвол мөн ч их гомдол урсахаар байна. Тэр их гомдлууд хуралдаад тэсэрвэл яах вэ? Энэ бас Путины аюулгүй байдалд өргөс болно.

СМЕРШ-ийг 78 жилийн дараа дахин сэргээж, Росгвардийг хүнд зэвсэг, танк, их буу, авиацаар маш хурдан зэвсэглэх шийдвэр гаргасны цаад учир утга нь дээрхи хэдэн мөрөнд бичигдсэн орос хүмүүсийн эсэргүүцэл, зэвүүцэл бололтой. Украинд ялахгүй хүнд хохирол амсаж байгаагаас илүүтэй үндсэн шалтгаан нь Оросын ард түмэн босоод ирэх вий гэдгээс үхтлээ айсан Путин ба түүний команд л шуурхайлж байна. Хувийн цэргийн компаниуд олноороо байгуулагдсан, Оросын армийг тал тал тийш нь сарниулж хувьчилж авах гэсэн оролдлого үргэлжилж буй, ийм нөхцөлд Путинд өөрт нь хүртэл хувийн халаасны арми хэрэгтэй болж мэднэ. Тэр нь Росгварди ч юм билүү, хэн мэдлээ.

Тэр ч бүү хэл Путины хүрээлэл дотроос өөрийг нь алах гэсэн оролдлого гарч байсан тухай Украины цэргийн тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов батлан ярив. Тэр нь Украин руу халдан довтолсны дараахан тохиосон ба тэр явдлаас хойш Путин улам бүр ваакумжиж, битүү бүгэх болсон, хэнд ч итгэхээ больсон гэв. Оросын эзэн хаадын уламжлал байна, Кремлийн коммунист эрх баригчийг цааш нь харуулсан, хуйвалдаж огцруулсан түүх бэлхнээ байна, тэр түүх Путин дээр давтагдах нь цаг хугацааны асуудал хэмээн Юсов дүгнэжээ.

сонин mn

“Bild”-ийн Юлиан Репке бичжээ. Хөрвүүлбээс Украин дахь Путины энэ өвлийн довтолгоон балрав, ОХУ мянга мянган цэрэг ба техникээ алдав гэжээ. Донецк ба Харьков муж руу шуурган галаар давшаад гурван сарын нүүр үзэж байгаа боловч асар их хохирол амссанаас өөрөөр ямар ч амжилтад хүрсэнгүй. Өнгөрсөн гурван сард 400 гаруй байлдааны хүнд техникээ сөнөөлгөжээ. Купянск, Авдеевкийг бүрэн эзлэн автал хол байна. Донецк мужид Авдеевкаас хойхно Петровское тосгоны орчим оросууд гацсан, дрон-камиказе, мөн Bradley хуягт машины хүчээр украинчууд хориглон хамгаалалтыг гаргуун хийж байна. Авдеевкийг бүслэн авч устгана гэсэн оросын төлөвлөгөө бүтсэнгүй, тийм чадавхи оросуудад алга.

Купянскийн тухайд оросын арми Синьковка тосгоны ойролцоо гацаж зогссон, оросын танкууд минийн талбайд тулаад зогссон, заримдаа хальт гишгэж үнэтэй техникээ сүйдлээд. Украины дайчид торж сааталгүй байлдсаар байн. Дронд бэхлэсэн кассетын галт сум, гранатаар оросуудыг окоп дотор нь жиргэж өгөв гэжээ.

Ийм нөхцөлд фронтод томхон хэмжээний, ядаж хороо дивизийн хэмжээний давшилт, танкийн тулалдаан өрнөхгүй, харин салангид жижиг жижиг тулалдаан өрнөнө. Гэхдээ л Кремлиэс мянга мянган орос цэргийг галын шугам руу оруулахад бэлэн, араас нь ч очиж байна. Одоо оросууд хэсэг бусаг салангид цэргүүдээ дахин бүлэглэж, нөөц хүчээ татаж байна. ОХУ маш их цэргээ Украинд алдлаа. Даан ч оросын цэрэг техник цувж дуусахгүй, тасрахгүй давшаад няцаагдаад бүтэн улирлыг давлаа. “Украин нь алж устгаж барахгүй”, “Орос нь илгээж давшуулж, үхүүлж барахгүй”–ийм л зураглал харагдаж байна. Одоо ил тод тавих нэг ноцтой асуудал байна. Украины зэвсэгт хүчин хэр зэрэг удаан тогтоон барих, хориглон хамгаалах, тэгэхийн тулд тэднийг сум галт хэрэгслээр тасралтгүй хангаж чадах эсэх асуулт босч ирлээ гэж Юлиан Репке бичжээ.

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

Sonin.mn

сонин mn

ОХУ-ын Тула мужийн нэг хотын цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас 400 барилга хөлдөх аюултай болов
ОХУ-ын Тула мужийн нэг хотын цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас 400 барилга хөлдөх аюултай болов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​