fbpx Гадаадын Хөрөнгө Оруулалтын Хуулийн төслийг боловсруулахдаа тун хариуцлагагүй ханджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 43 секунд

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Хуулийн төслийг боловсруулахдаа тун хариуцлагагүй ханджээ

Гадаадын Хөрөнгө Оруулалтын Хуулийн төслийн талаарх санал

Хуулийн төсөлтэй танилцаж үзэхэд энэ нэн чухал ажил, асуудалд тун хариуцлагагүй ханджээ. Хуулийн гол зорилго нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, иргэн бүрийн амьдралын тэгш бус байдлыг шийдвэрлэхэд гадаадын бодитой хөрөнгө оруулалтыг татахад орших болов уу? гэж бодож байна.

Хууль үйлчилж, хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарах учиртай. Үүний тулд нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан иж бүрэн судалгаа хийж, түүндээ тулгуурлан ГХО-ын хуулийн төсөл боловсруулсан байх гэж таамаглав.

Үүрэг хариуцлагынхаа хүрээнд энэ асуудлыг шууд хариуцдаг Эдийн засгийн хөгжлийн яам хуулийн төсөл боловсруулсан нь ойлгомжтой. Мэдээж юуны өмнө манай нийгмийн материаллаг болон материаллаг бус хүрээний бүх салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд үнэлэлт өгч, тэдгээрийн цаашдын хөгжлийн төлөв хандлагыг тодорхойлж ач холбогдолоор нь эрэмбэлж, экспортын чиг баримжаатай богино хугацаанд ахиухан орлого, ашиг өгөх цаашид үйл ажиллагаа нь тогтвортой байх обьектуудад онцгой анхаарсан байх ёстой. Гэтэл хуулийн төсөлд энэ талын бодлого баримталсан эсэх нь харагдахгүй байна. Хуулийн төслийн олон зүйл заалтуудын утга агуулгын томьёолол оновчтой бус, ойлгомжгүй, хэл найруулгын алдаа мадаг ихтэй сулавтархан төсөл боловсруулсан байна. Төр засгийн оюун ухаан, уураг тархи болох Эдийн Засгийн Хөгжлийн Яам л асуудалд ингэж хариуцлагагүй хандахаар төр засгийн бусад байгууллагын үйл ажиллагааг ард түмэн хэрхэн ойлгож, итгэх юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарим саналыг дараах байдлаар илэрхийллээ. Үүнд:

1.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай ойлголтоо зөв томьёолж, нэгдсэн журам тогтоох;

2.Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх;

3.Тэдэнд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж заах, салбар тус бүрээр;

4.Хөрөнгө оруулалтын хэмжээ заах, салбар тус бүрээр;

5.Хөрөнгө оруулагчид үзүүлэх хөнгөлөлтөд зөвхөн хөрөнгө оруулалтыг эргүүлэн нөхөх хугацаагаар хязгаарлан зөвхөн аж ахуйн нэгж (компани)-ийн орлогын албан татварыг тогтворжуулах, салбар тус бүрээр;

6.Эрдсийн түүхий эдийн салбарт татах хөрөнгө оруулалтын шалгуур бусад салбараас чанга байх зарчим баримтлах;

7.Хөрөнгө оруулагч Монголын газрын дээрх, түүний хэвлий дэх нөөц, баялгийг барьцаанд тавьж зээл авдаг замыг хаах;

8.Хөрөнгө оруулагч гэх хаягаар халхавч хийж хүү өндөр, хугацаа богино зэрэг хүнд нөхцөлтэй зээлээр төсөл санхүүжүүлдэг өнөөгийн арга ажиллагааг таслан зогсоох, энэ талаар Оюу толгой төслийн хэрэгжилтийг төлөөлүүлэн тодорхой тоон утгаар дурдаж болох;

9.Аливаа төсөлд хамтран оролцогч талууд анхны хөрөнгө оруулалтад оруулсан хувь оролцоогоо тухайн төслийн үйл ажиллагааны үр дүнгээр хүртэх ногдол ашгаар нөхөхөөр тохиролцох;

10.Хөрөнгө оруулагч тухайн төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа үйл ажиллагааны эхний жилийн орлогоос хэсэгчлэн нөхөх замаар эргүүлэн авахгүй байх, эсвэл талууд өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалттай хувь тэнцүүлэн орлогоос авахаар тохиролцох;

11.Хөрөнгө оруулагчаас төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн тайланг төрийн захиргааны төв байгууллагын баталсан маягтаар улирал, жил(жилийн тайланг эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажуулах)-ийн тайланг гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн тайланг дараагийн жилийн эхний улиралд багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлж байх, хэрэв улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд ирүүлээгүй, хугацаа хожимдуулсан, жилийн тайланг аудитаар баталгаажуулаагүй байдлыг харгалзан татварын тогтворжуулалтын урамшууллыг тодорхой хугацаагаар хойшлуулах ба улирал, жилийн тайланг тогтоосон хугацаанд тогтмол гаргаж тайлагнасан тохиолдолд татварын хуульд заасан зохих урамшууллыг олгож байж болох юм.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Балжинням

Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг пуужин туршжээ
Умард Солонгос хатуу түлшээр ажилладаг пуужин туршжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​