fbpx Хөндөх сэдэв: 90 сая малтай хэрнээ ааруулынх нь үнэ 68-500 мянган төгрөг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 15 секунд

Хөндөх сэдэв: 90 сая малтай хэрнээ ааруулынх нь үнэ 68-500 мянган төгрөг байна

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Монгол түмний уламжлалт энх мэндийн элгэн садны учран уулзах баяр гэдгээрээ манайхан их нүсэр тэмдэглэдэг уламжлалтай. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байгаад ч болов Цагаан сараа бусдын дайтай тэмдэглэнэ хэмээн хөөрцөглөж баярлаж байгаагаа барьж, байхгүйгээгээ хайдаг улс.

Тэгвэл сар шинийн баярыг угтаж, Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн статистик судалгаа байна. Цагаан сарын баярын уламжлалт идээ бол ул боовоос гадна, цагаан идээ буюу ааруул, ээзгий, зөөхий, өрөм, сүү байдаг.

Тэгвэл энэ амралтын өдрүүдэд ааруулны үнээр ард түмэн хоорондоо талцаж, "алалцжээ". Аргагүй шүү дээ заримыг нь шоконд оруулжээ. Хатуу бор ааруул 1кг нь 68 мянган төгрөг байсан талаараа нэгэн иргэн цахим сүлжээнд бичлэг хийж цацжээ. Тэрбээр "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхээр ийм үнэтэй юмыг яаж авах билээ дээ. Монголчуудын сарын цалин хэд билээ. Гэтэл цагаан идээ нь ийм үнэтэй байж боломгүй санагдаж байна" гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Монгол Улс 90 сая тоо толгой малтай хэрнээ, цагаан идээ буюу ааруул нь 68 мянган төгрөг тэгээд тэрнээсээ дээшээ тавгийн идээний хэвэнд цутгасан ааруул 250-500 мянган төгрөгийн хооронд ч зарагдаж байгаа ажээ. Мөн энгийн ааруул нь 68-80 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа аж. Хамгийн муухай нь гурил нь ихэдсэн нуль гурил амтагдсан ааруул зарагдаж байна гэдгийг олон нийт хэлээд байгаа юм. Малчид нь цагаан идээндээ гурил хийгээд зуурчихдаг, тэгээд хэвэнд цутгачихдаг нь тодорхой. Ялангуяа шинэ өрөм, зөөхий болон шинэ ааруул үнэтэй зарагддаг аж. Малчид үйлдвэрлэл эрхэлдэггүй, гар аргаар цагаан идээгээ боловсруулдаг. Гэхдээ ийм тэнгэрт тулсан үнэтэй зарж борлуулна гэдэг арай хэтэрхий санагдаж байгаа шүү. Малчдынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй байгаа юм биш. Хамгийн гол зах зээлээ мэдэрч худалдан борлуулмаар байна. Монголчуудын нийгэм болоод эдийн засаг ямар байгаа билээ. Авдаг цалин нь хэдэн төгрөг билээ гэдэгт уян хатан хандмаар байгаа юм.

Нөгөө талаар малчдын гар дээрээс цагаан идээг нь худалдаж авбал арай хямдхан үнэтэй авах боломжтой аж. Гэтэл томоохон зах худалдааны ченжүүд малчдын гар дээрээс цагаан идээг нь хямдханаар худалдаж аваад, иргэдэд зарахдаа хэтэрхий өндөр үнэтэй буюу 1-2 дахин нугалж зарж, иргэдийг шулж байгаа гэнэ. Энэ бол үнэний ортой байх. Ченжүүд ямар ч бараа бүтээгдэхүүнийг дамлаж зардаг нь үнэн.

Харин иргэд энэ жил ааруулаас татгалзая, ааруулгүй цагаан сар тэмдэглэе гэсэн уриалгыг эхлүүлсэн байна. Цагаан идээгүй цагаан сар байхгүй нь лавтай. Ямартаа ч хэт үнэтэй ааруул худалдан авахгүй байхгүй байвал. Эрэлт байгаа цагт үнэ буурахгүй. Эрэлт байхгүй, хэрэв зээ худалдан авахгүй бол үнэ мэдээж буурна гэдгийг олон нийт ойлгоод байна. Малчид болоод худалдаачдыг давраамааргүй байгаа юм.

Ингээд ааруултай холбогдолтой олон нийтийн сэтгэгдэл ямар байгаа талаар орууллаа. Жилээс жилд ааруулны үнэ нэмэгдсэн үү гэхээс буураагүй юм байна.

Б.Дэлгэрсайхан: Нэгдүгээр эгнээгээр дарга, цэрэг ялгаагүй зорчихгүй байх зохицуулалт хийнэ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​