fbpx Ц.Баатарсайхан Ерөнхий сайдын “сайн ах” болсон уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Нийгэм Том онцлох
Огноо
Унших
6 минут 2 секунд

Ц.Баатарсайхан Ерөнхий сайдын “сайн ах” болсон уу

Л.Оюун-Эрдэнэ /2023.01.11/

Төрийн ордны гадна талд байгаа өндөр оффист томоохон банкны эзэд цугларч, бусдыгаа дуудаж хурал хийдэг түвшинд очсон байна.

Л.Оюун-Эрдэнэ /2023.03.02/

Сонгуулийн санхүүжилт уул уурхайн болон банкны хэдхэн эздээс хамааралтай болж, сонгуулийн дараа өгсөн хандиваа хэд дахин өсгөн системийн авлига бүрдүүлснээс болж, улс төрийн намууд, түүгээр бүрдсэн төр засаг, шүүхийн байгууллага тэдний мэдэлд шилжиж, Төрийн ордонд хэдхэн хүний дохиураар нууцаар хөдөлдөг үзэгдэл бий боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын улс төр цөөн хэдхэн уул уурхайн компани болон банкны эздээс хамааралтай болсон тухай 2023 онд энэ мэтээр хангалттай олон удаа хэлсэн байдаг. Тодруулбал, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Нүүрсний гэх хэрэг гээд өнгөрсөн өдрүүдэд олон нийтэд ил болсон томоохон хэргүүдэд Монголын тэргүүлэх банкны эзэд холбогдсон гэдгийг монголчууд бүхэлдээ л сонслоо. Гэхдээ тэдэнд хэзээ нэгэн цагт хуулийн хариуцлагын систем үйлчлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Монголын банкны системд тэргүүлэх гэхээр Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН банк гэдгийг хэн бүхэн ойлгоно.

Худалдаа хөгжлийн банкны “эзэн” Д.Эрдэнэбилэг Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо эргүүлэн авчирсан гэх нэрээр Хөгжлийн банк болон төрийн мөнгөөр хэрхэн Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөрийн болгож чадсан тухай Ерөнхий сайдын танилцуулгаас эхлээд бид хангалттай сонссон.

Голомт банкны “эзэн” Д.Баясгалангийн хувьд банк санхүүгээс гадна нүүрс, төмөр замын бизнес эрхэлдэг болсон тухай ч Нүүрсний сонсголын үеэр олон нийтэд тодорхой мэдээлэл өгсөн.

Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан нарын хувьд АН артай бизнесмэнүүд гэж хэлж болно. Харин өнөөдөр Д.Эрдэнэбилэгийг МАНАН-гийн санхүүжүүлэгч нар хэмээн тодорхойлж байгаа.

Тэгвэл ХААН банкны “Монгол эзэн” Ц.Баатарсайхан ч дээрх хэл амнаас хоцроогүй. Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалангаас ялгаатай нь тэр аль ч төрд, аль ч намд нүүртэй байж чаддаг хүн. Төрөөс тэр авахаа ч авдаг бас өгөхөө өгч чаддаг гэдэг.

Тухайлбал, УИХ-аас 2015 онд “Ноолуур хөтөлбөр” хэрэгжүүлэх тогтоол гаргасны дагуу Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Гэтэл тус банкны эзний компани болох “Говь” ХК нь өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан нийт 5 удаа зээл авчээ. “Тоног төхөөрөмж худалдаж авна” хэмээн авсан зээлээрээ “Таванбогд”-ын өөр компанийн зээлийг хаасан, хадгаламжийн дансандаа хадгалсан гэх зэргээр зээлийн гэрээгээ зөрчсөн байдаг. Үүгээр зогсохгүй “Таван богд групп” түүний хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас жилийн 8-9 хувийн хүүтэй 226 тэрбум төгрөгийн зээл авснаараа хамгийн их хэмжээний зээлтэй гэх жагсаалтын тэргүүн эгнээнд орсон тухай Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр шинжээчид онцолсон.

“Таванбогд” группийн хувьд Хөгжлийн банкны зээлээ төлсөн компаниудын нэг гэдэг нь сайшаалтай ч тэдний хадгалж байсан мөнгө хэрвээ яг хэрэгтэй компанидаа очсон бол хэдэн хүний амьжиргаанд нөлөөлж, хэдэн хүн ажлын байраа хадгалж чадах байсан бол... Яг үнэндээ тэд бусдын боломжийг хумсалсан нь үнэн.

Монгол Улс даяар 545 салбар нэгжтэй, хүн амын 82 хувь буюу 2,8 сая харилцагчтай, банкны системийн нийт активын 33 хувийг эзэмшдэг ХААН банкны Монгол эзэн Ц.Баатарсайханы хувьд уг нь, Хөгжлийн банкнаас зээл авахгүй байсан ч ажлаа явуулах “шидтэй” хүн. Өнгөрсөн 4 жилд зөвхөн “Говь”-ийн гадаад сурталчилгаанд 100 тэрбум төгрөг зарцуулсан гэхээр энэ хүнд Хөгжлийн банкны 226 тэрбум төгрөгийн зээл хэрэгтэй байсан гэдэгт ч эргэлзмээр.

Банкир, импортлогч, хүнс үйлдвэрлэгч, үл хөдлөх хөрөнгө, барилга архитектур, фермерийн аж ахуй эрхлэгч, хэвлэлийн үйлдвэрийн эзэн, машин борлуулагч, зочид буудал, аялал жуулчлал эрхлэгч гээд түүнд гар дүрж үзээгүй бизнес Монголдоо лав ховор. Бизнесийн салбар бүрт компанитай шигээ нам бүрт найзтай.

Ховд аймгийн Булган сумын уугуул гэдгээрээ Ховдод төрсөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой бизнесийн болоод хувийн сайн найз явсан гэдгийг нь захын хэн ч хэлнэ. Харин өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “сайн найз” болсныг улстөр, бизнесийн хүрээлэлд ярих болж. Тиймээс Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, багагүй мөнгө зарцуулж буй Аялал жуулчлалын салбарын шинэхэн байгуулагдсан мэргэжлийн холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсан ч гэх.

Түүгээр зогсохгүй Хэнтий аймагт “Говь” компани анхны орон нутаг дахь үйлдвэрээ байгуулсан. Уг нь ямаа олонтойг нь, бас борлуулалтаа бодвол баруун бүст “Говь” үйлдвэрээ байгуулмаар санагдах. Гэвч Хэнтийг сонгосон нь цаанаа учир жанцантай гэнэ. Өөрөөр хэлбэл, Ц.Баатарсайхан МАН-ын “сайн ах”-аар сонгогдсон гэх болж...

Цаг агаар: Улаанбаатарт -7...-9 градус хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт -7...-9 градус хүйтэн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​