fbpx “Алдар”-ын бөхчүүд аархсан УАШТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
8 минут 16 секунд

“Алдар”-ын бөхчүүд аархсан УАШТ

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” ордонд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд шинэ залуу үеийн бөхчүүд хүч түрэн орж ирэхээс гадна туршлагатай “акул”-ууд амжилтаа бататгаж, ширүүн өрсөлдөөн үзүүлсэн юм. Ингээд тэмцээний онцлох жингүүдийн тухай мэдээллийг тоймлон хүргэе.

М.Мөнхгэрэл анх удаа улсын аваргад түрүүллээ

“Буянт-Ухаа” спорт цогцолборт төрийн дуулал эгшиглэж, үзэгчдийн уухайн дуу цуурайтсаар энэ жилийн УАШТ эхэлсэн юм. Уламжлал ёсоор хамгийн хөнгөн буюу эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн барилдаанууд энэ өдрийн салхийг хагалсан. Монгол бөхчүүдийн хувьд олон улсын тэмцээнд оролцохдоо ихэвчлэн бага жинд амжилт үзүүлсэн байдаг. Тиймээс ч энэ жин хамгийн өрсөлдөөнтэйд тооцогддог. Эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жингийн Монголын шилдэг тамирчны нэг нь яахын аргагүй гавьяат тамирчин Г.Отгонжаргал билээ. Тэрбээр олон улсын тэмцээнд оролцож буй учир энэ удаагийн УАШТ-нийг өнжсөн.

Харин түүний залгамж халаа болсон, шинэ үеийн тамирчид энэ жинд хүч түржээ. Тодруулбал, Өсвөр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Мөнхгэрэл цэргийн дэлхийн аварга, “Mongolia open” тэмцээний хүрэл медальт Б.Мөнхнарыг 5:0-ээр буулган авч, насанд хүрэгчдийн Улсын аваргад анх удаа түрүүллээ. Тэрбээр хагас шигшээд энэ жингийн шилдгүүдийн нэг Ц.Намуунцэцэгийг хожсон. Харин Ц.Намуунцэцэгийг хувьд, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Аваргууд академи”-ийн Ч.Номинг цэвэр ялж, медалийн тавцанд гарахаар болсон.

Ийнхүү 50 кг-ын дараа эмэгтэйчүүдийн 65 кг-ийн барилдаанаар эхний өдрийн тэмцээн үргэлжилсэн. Тус жингийн финалд “Аваргууд академи”-ийн Т.Энхжин “Цаст тайга” клубын Д.Түмэнхүслэн хоёр үлдэж, жинхэнэ гал гарсан барилдаан болж, танхимд цугласан үзэгчдийг өндөлзүүлсэн. Ийнхүү Т.Энхжин 8:2-оор ялж, энэ жингийн нэгэн хүчтэй өрсөлдөгч болсноо улсын аварга болж баталлаа. Тэрбээр 2022 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа ороод хоосон хоцорсон бол өнгөрсөн жил анхны хүрэл медалиа хүртсэн. Харин энэ жил урамтай барилдаж, учраа бүрээ ялж, медалийн өнгөө сольж амжсан нь энэ билээ. Т.Энхжин энэхүү амжилтаараа ААШТ-д Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болсон юм. Харин 65 кг-ын хүрэл медалийг “Алдар-2” багийн Н.Нархажид, “Аваргууд академи”-ийн 18 настай залуу тамирчин Э.Аззаяа нар хүртлээ.

М.Лхагвагэрэл УАШТ-д таван барилдаан хийж, нийт 45 оноо авав

Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн барилдаанууд эхэлсэн. Энэ өдөр салхийг хагалж, 61 кг-ын аваргууд тодров. Тодруулбал, насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа оролцсон 18 настай А.Даваадорж “Аваргууд академи”-ийн Н.Ганцоожид 2:1-ээр хожигдож явсан ч цаг дуусахтай уралдан бүхэл дөрвөн оноогоор унагаж, хүрэл медаль хүртлээ. Харин алтан медалийг “Хилчин” клубын тамирчин Г.Наранхүү зүүсэн юм. Харин олимпын жин болох эрэгтэйчүүдийн 86 кг-ын шигшээ барилдаан олны анхаарлыг татаж байв. Финалд тус жингийн хүчтэй өрсөлдөгч нар болох Б.Бат-Эрдэнэ, Н.Батбилгүүн нар үлдсэн юм. Барилдааны турш илүүрхсэн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгчөө 7:0 харьцаатайгаар ялж, улсад гурав дахиа түрүүлэхээс гадна олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.

Харин Н.Батбилгүүний хувьд ААШТ-д өрсөлдөнө. 86 кг-ийн жинд хүрэл медалийг “Хилчин” клубын Г.Төрболд, “Алдар” спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж нар хүртсэн байна. Монголын чөлөөт бөхийн хүнд жинд цойлон гарч ирж буй шилдэг тамирчдын нэг нь улсын заан М.Лхагвагэрэл гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл 125-кг-ын жинд хүч үзсэн гавьяат маань энэ жил бэлтгэл сайтай байгаагаа баталж, жиндээ аваргын алтан медалийг зүүлээ. Тэрбээр аваргын төлөө “Ганьт” клубын бөх, аймгийн начин Б.Одгэрэлтэй финалдсан. М.Лхагвагэрэлийн хувьд 2020 оноос хойш УАШТ-д “босоо” байгаа юм. Тэрбээр энэ жилийн УАШТ-д таван барилдаан хийхдээ нийт 45 оноо авч, ердөө хоёрыг алджээ. Одоо түүнийг олимпын эрхийн төлөөх хариуцлагатай тэмцээн хүлээж байна. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Х.Болортуяа таамаг эвдлээ. Чөлөөт бөх сонирхогчид тус жинд Б.Хонгорзулыг түрүүлнэ гэсэн таамаг байсан. Тэгвэл өнгөрсөн жил 59 кг-д аварга болж байсан Х.Болортуяа жин буурч, 57 кг-ийн жинд Б.Хонгорзултай финалдаж, 0:6-гаар хоцорч явсан ч шаргуу нэхсээр 7:6 болгон илүү гарч, улмаар даралтаар цэвэр ялсан юм. Олимпын шагналт байрын эзэн Б.Хонгорзулын хувьд ДАШТ-ий медальт Э.Даваачимэг, Э.Гантуяа нарыг дараалан ялж, шигшээд шалгарсан ч давуу байдлаа хадгалж чадалгүй ялагдаж, мөнгөн медаль дээр бууж байна.

Хоёр аваргын халз барилдаан

Чөлөөт бөхийн УАШТ-ий хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд буюу 62 кг-ын жинд өрнөлөө. Энэхүү өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж, ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэлсэн.Ийнхүү барилдаан өндөрлөхөд 20 гаруйхан секунд үлдсэн байв. Энэхүү эгзэгтэй мөчид дэлхийн аварга П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноо авч амжсан юм. Шүүгчид С.Цэрэнчимэд аваргыг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон 8:7-гоор ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд энэ жил 22 дахь удаагаа УАШТ-д зодоглож буй гавьяат тамирчин О.Бурмаа мөнгөн медаль хүртэхэд танхимд цугласан үзэгчид түүнд халуун алга ташилтаар баяр хүргэж байсан юм. Тэрбээр олон залуу бөхчүүдэд урам зориг өгч, өөрөөрөө үлгэрлэж яваа энэ цагийн шилдэг бөхчүүдын нэг яахын аргагүй мөн юм. Жилээс жилд өрсөлдөөн нь ширүүсэж, олон улсын тэмцээнүүдэд ч амжилт гаргаж буй жин бол эрэгтэйчүүдийн 65 кг билээ. Тус жингийн сүүлийн жилүүдийн мөнхийн өрсөлдөгчид нь “Хүч”-ийн Т.Тулга, “Алдар”-ын Ц.Цогбадрах нар юм.

Уламжлал ёсоор тэд энэ жилийн улсын аваргад ч финалдав. 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрах өрсөлдөгчөө ялж, аваргалсан бол өнгөрсөн жил Т.Тулга хариугаа аван түрүүлж байв. Харин энэ жилийн хувьд ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах тун хариуцлагатай барилдаан байсан тул өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулсан юм. Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртэв. Ийнхүү энэ жилийн чөлөөт бөхийн УАШТ өрсөлдөөн ихтэй өрнөж, тэмцээний эцсийн дүн гарахад медалийн чанараар “Алдар” спорт хорооныхон тэргүүлж, аваргын цомыг өргөсөн юм.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

Дэлхийн шинэ зураглалд багтах амбиц бидэнд хэрэгтэй
Дэлхийн шинэ зураглалд багтах амбиц бидэнд хэрэгтэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​