Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр 09.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн бөгөөд үдээж хойших шүүх хуралдаан хаалттай үргэлжилсэн юм. Тиймээс өнөөдөр мөн хаалттайгаар үргэлжлэхээр товлогджээ.
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нүүрс их хэмжээгээр урагшаа гаргасан байж болзошгүй гэх хэрэгт буруутган шалгаж, шүүхээр хэргийг нь хэлэлцэж байгаа юм.